Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гоо сайхан»Учиртай гурав киноны / Зураг /
Гоо сайхан

Учиртай гурав киноны / Зураг /

Урлаг Урлаг25/04/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 

Их зохиолч Д.Нацагдоржийн “Үйлийн гурван толгой” зохиолоос сэдэвлэсэн “Учиртай 3” уран сайхны кино орчин үеийн амьдралыг түүхэн цаг хугацаатай хослуулж, сэтгэл хөдлөм хайрын тухай өгүүлэх болно. Чадварлаг зохиолч болж кино урлагт нэрээ мөнхлөх мөрөөдөлтөй Хангай (О.Амгаланбаатар), хайртай хүнээ сэтгэлдээ тээж нууцхан мөрөөдлөө өөртөө хадгалах Намуунаа (З.Онон),

мөнгө бүгдийг шийддэг гэдэгт бат итгэдэг баян айлын хүү Баяраа (Б.Баттөмөр),харин мөнгө байсан цагт бусад нь хамаагүй мэт санадаг сайхан бүсгүй Учрал (Б.Сайнаа) нарын хайрын гурвалжин, анд нөхдийн холбоо, атаа жөтөө, хуурамч сэтгэл энэ бүгд Хангайгийн зохиолд биелэлээ олно.Төөрөлдөж явсан Хангай эцсийн бүлэгт бүгдийн утга учир нь үнэнч хайр сэтгэл, өөдрөг мөрөөдөл, аяъяас билэгт оршдог болохыг ойлгоно. Адал явдал, тэвчээр хүлээлт, харуусал, амьдралын мөн чанар энэ бүгд хэзээ ч хуучрашгүй, сэтгэл догдлом ”Учиртай 3” кино юм.

Хангай буюу Юндэн   /О.Амгаланбаатар/

Тэрээр кино зохиолч болохоор ажиллаж байгаа залуухан уран бүтээлч. Гэвч түүний анхны зохиол продюсеруудад таалагдсангүй. Гэхдээ тэрээр шинэхэн танилцсан сайхан бүсгүй Намуунаагаас уран бүтээлийн онгодоо олж шинэ зохиолоо бичнэ.

 

 

 

Учрал буюу Нансалмаа   /Б.Сайнаа/

Хөөрхөн төрсөн тэрээр сайхан залуутай учирч, баян тансаг амьдрахыг хүсдэг. Тэр хэдийгээр царайлаг сайхан залуутай танилцсан хэдий ч түүнд мөнгө байсангүй. Тиймээс түүнд мөнгөтэй нууц амраг хэрэгтэй болжээ.

 

 

 

Баяраа буюу Балган   /Д.Баттөмөр/

Тэр бол баян айлын хүү. Найруулагч болж кино хийх хүслээр тэр ааваасаа мөнгө авахаар болно. Мөнгөөр бүхнийг шийдэж болно гэсэн бодолтой нэгэн. Нэлээн хүүхэмсэг нөхөр.

 

 

 

 

Намуунаа буюу Хоролмаа   /З.Онон/

Хангайгийн багын найз. Хэдийгээр Хангайд хайртай хэдий ч сэтгэлээ илэрхийлж чадахгүй сэтгэлдээ хайрласаар яваа бүсгүй.

 

 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гоо сайхан Урлаг

“Гоо сайхны олимп”-д монголчууд амжилттай оролцжээ

17/10/2026
Гоо сайхан Урлаг

“Halloween”-ы баярын оройн зоог /Санаа аваарай/

28/10/2016
Гоо сайхан Урлаг

Халуухан эмч залуус /Фото/

22/10/2016

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

02/11/2026

“Top Gun”, “Alien” киноны од Том Скерритт 93 насандаа таалал төгсжээ

01/11/2026

Женнифер Лопез “Proof of Love” шинэ дуундаа хайр, хагацал, уй гашууг өгүүлнэ

01/11/2026

Мэттью Перригийн тухай баримтат кино нээлтээ хийлээ

01/11/2026

Өнөөдөр жүжигчин, дуучин Б.Батмэндийн төрсөн өдөр

01/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.