Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Ардын урлагийн гайхимшигт “Монгол-Төгсөшгүй” нэгдсэн тоглолт болно
Нийгэм

Ардын урлагийн гайхимшигт “Монгол-Төгсөшгүй” нэгдсэн тоглолт болно

Урлаг Урлаг02/02/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
59712_1159068581010792013-02-02-20-28[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Монгол хэмээх нэрийг омог бардам дэлхийн улс орнуудад сурталчилж өндөрт өргөж явдаг үндэсний урлагийн бахархал болсон шилдэг долоон хамтлаг нэгдэн “Монгол-Төгсөшгүй” хэмээх нэртэй тоглолтоо тун удахгүй зохион байгуулах гэж байгаа ажээ. Тэрээр өнгөрсөн жил үндэсний урлагийн этно чиглэлээр уран бүтээлээ туурвидаг таван хамтлаг нэгдэж байсан бол энэ удаад долоо болон өргөжсөн аж. Шинэ өнгө төрх, шинэ тайз засал, шинэ найруулгаар хийгдэх уг тоглолтыг сүүлийн үед уран бүтээлийн ааг омог нь савнаасаа аль хэдийнээ халиад буй Төрийн соёрхолт жүжигчин Д. Сосорбарам найруулж байгаа гэнэ.

Уг тоглолтыг өнгөрсөн жил МУ-ын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ивээлдээ авч зохион байгуулах бүхий л үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж байсан бол энэ жил мөн л түүний ивээлээр зохиогдох юм байна. Гадаад орнуудын айлчлалд нүүр бардам эх орныхоо нэр төрийг сурталчилдаг эдгээр уран бүтээлч залуусыг Ерөнхийлөгч ивээлдээ авч, хаана ч явсан дагуулж явдаг уламжлал тогтсон гэж хэлж болно. Тэд бүгд залуу уран бүтээлчид бөгөөд “Хөсөгтөн”, “Алтан Ураг”, “Домог”, “Жонон”, “Бөртэ”, “Тэнгэр Аялгуу” зэрэг хамтлагийн авъаслаг залуус багтдаг ажээ.

Тоглолтын цар хүрээг Монголын ард түмэнд улам их түгээн дэлгэрүүлэх зорилгоор энэ жилийн тоглолтыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар мөн дэмжиж ажиллахаар болсон гэнэ. “Монгол-Төгсөшгүй” нэртэй уг тоглолт МҮЭСТО-д ирэх хоёрдугаар сарын 8,9 нд 19.00 цагаас  зохиогдох юм байна.

Тоглолтын дэлгэрэнгүйг 99005652, 99102207 утаснаас лавлаж болох нээ.

Та бүхнийг урлагийн тэнгэр ивээг…
www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026
Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026
Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жисүгийн жүжиглэх чадвар шүүмжлэлд өртлөө

16/03/2026

“KPop Demon Hunters 2”-ын шинэ ангийг хийж эхэлжээ

16/03/2026

“Эх орны цэрэг” яруу найргийн наадамд Б.Баттулга түрүүллээ

16/03/2026

“Салхин мөр” уран бүтээлийн үзэсгэлэнг нээлээ

16/03/2026

Монголын үндэсний болон сонгодог уран бүтээлчид Австрид тоглоно

16/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.