Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Зүрхний минь эрх чөлөө
Утга зохиол

Зүрхний минь эрх чөлөө

Урлаг Урлаг26/01/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
zurhnii_erh_schuluu1318427332013-01-26-13-45[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хөндлөн гишгэж, ташуу үсрэхийн эрх чөлөөг

Хүлээтэй бодлоосоо ангижирахын цагт мэдрэнэ

Хээрийн  үнэр, булгийн усны ташсан амтыг

Хэрж баглуулсан гомдлоо тайчиж хаяад амсана

Дассан нөмрөөсөө салж ядан холдохын эгшинд

Даанч хүйтэн жаврыг хүрмэндээ хадгалж чадамгүй нь

Хэнээр ч үл дутах юм шиг  бардамхан алхахын цаана

Хэврэгхэн ганцаардал зүрхээ тэврээд тэвчээр заана

           Хэзээ, хаанаас үлээхээ  хэлдэггүй омголон салхи би

           Хэнэггүй мунхралаасаа сэхэж амжаагүй байхад чинь хулжина

           Алим атгасан гараа сунгаад амт бэлэглэсэн тэр мөчүүд

           Аясхан цагийн эрхээр дурсамжийн хээтэй тодроход чи сэрнэ

           Бүхнийг мартаад хаашаа ч хамаагүй даажин одмоор, эсвэл

           Бүр шинээр эхлэхсэн  гэж дэмий санаашрах чинь сонстох шиг

Гарцаагүй тэр цагт үнэнийг таньсан эрх чөлөө минь

Ганжиртан шижиртэх  үнэт эрдэнэ шиг гэрэлтэнэ

Гажууд бодлоо салхинд боогоод чам руу илгээлээ

Гайхамшигт хайр байдагт итгэхийн төлөө цааш алхлаа

                           Э.Үржинханд   

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Казүо Ишигүрогийн “Толгодын бүдэг бараа” роман уншигчдад хүрч байна

25/09/2026
Утга зохиол Урлаг

Букерийн шагналын эцсийн шатанд шалгарсан бүтээлүүдийг зарлажээ

24/09/2026
Утга зохиол Урлаг

Д.Сүрэнжавын “Хөвсгөл” найраглалын хөшөөг босголоо

23/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Эминемийн ховор пянз, бичлэгүүд дуудлага худалдаанд оржээ

26/09/2026

16 настай Нене Рояал “America’s Got Talent” шоуны 21 дэх улирлын ялагч боллоо

26/09/2026

Марго Робби нөхрийнхөө овгийг ашиглаж эхэлжээ

26/09/2026

“Gucci”-гийн уран бүтээл эрхэлсэн захирал Демна шинэ коллекцоо Миланд танилцууллаа

26/09/2026

“Тамгагүй төр” буюу “Монгол хаан” жүжгийн орос хэл дээрх орчуулгыг Ерөнхий сайд асан С.Баяр хийжээ

26/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.