Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Монгол туургатны цагаан сар-2013” болно
Уртын дуу

“Монгол туургатны цагаан сар-2013” болно

Урлаг Урлаг29/01/2013Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
175dcc63bc6d32c5big2129446372013-01-28-09-58[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
  “Нэр төр, эрхэмсэг амьдрал” ТББ, “Очир фильм” студи, “Залуус шоу” группээс санаачлан ССАЖЯ, Монголын хүүхдийн ордонтой хамтарч шинийн гурванд буюу хоёрдугаар сарын 13-нд“Чингисийн хүрээ” жуулчны бааз цогцолборт “Монгол туургатны цагаан сар-2013” баяр наадмыг анх удаагаа зохион байгуулах гэж байна. Энэхүү баяр наадамд 21 аймаг, Өвөрмонгол, Шинжаанаас ирсэн монгол туургатан үндэстэн ястны төлөөлөл, Афганистанаас ирж манай оронд суралцаж байгаа хазаар монгол оюутнууд оролцоно.

Наадам эдгээр ард түмний уламжлал, соёлын өвийг, ёс заншлыг сэргээж түгэн дэлгэрүүлэх, устаж үгүй болж байгаа үндэстэн ястан бүрийн хувцас хэрэглэл, дуу, хөгжим, бүжгийг дэлхий нийтэд сурталчлах томоохон ач холбогдолтой болох юм. Монголын аялал жуулчлалын ид өрнөл үе зуны 3 сарын хугацаанд л үргэлжилдэг. Тиймээс зөвхөн зуны гурван сараар хязгаарлагдах биш хугацааг уртасгаж өвөл тэмдэглэдэг “Мөсний баяр”, “Тэмээний баяр” дээр нэмж “Монгол туургатны цагаан сар”-ыг ССАЖЯ, “Аялал жуулчлалын үндэсний төв”, “Аялал жуулчлалын холбоо”-ны зүгээс жил бүр дэмжиж ажиллахаар боллоо. Ингэснээрээ гадаадын жуулчид жилийн аль ч улиралд ирэх бас нэгэн боломж нэмэгдэж байгаа гэсэн үг.

 “Монгол туургатны цагаан сар – 2013” баяр наадамд хүрэлцэн ирсэн аймаг, үндэстэн ястнуудын  урлагийн тоглолт, золголт, монгол наадгай гэсэн үндсэн 3 хэсгээс бүрдэх юм. Оролцож буй аймгууд цагаан толгойн үсгийн дарааллаар нэг нэг гэрт байрлана. Гэрийн дотоод заслыг тухайн ард түмний хэрэглэдэг болон хэрэглэдэг байсан эд хогшлоор тохижуулж нутгийн хүнсний брэнд болсон идээ будааны дээжсээр ширээ засаж бэлтгэнэ. Золголтын үеэр энэ наадамд ирсэн хүн болгон тухайн аймаг, нутгийн гэрээр орж золголт хийж, ёс заншилтай танилцах боломжтой. 

Монголын газрын зураг дээрх хамгийн том гэр болох Их өргөөнд цагаан сарын хамгийн том идээ будаа засаж наадамд ирсэн хүмүүст хувь хүртээх юм байна. Монгол наадгайн төрөлд дэмбээ, алаг мэлхий, шагайн наадаан, сээр таших, үйчүүр, өлзий хорол зэрэг тоглоомууд багтжээ. Түүнчлэн Монголд үйл ажиллагаа явуулж байгаа ЭСЯ-д мөн гадаад оюутнууд наадамд оролцох учраас эдгээр гадаад иргэдэд зориулан тусгай хөтөлбөр буюу уралдаан зохион байгуулахаар болжээ. Үүнд монгол хэлээр хэн сайн ярих вэ, Монголыг хэн сайн мэдэх вэ, монгол соёлыг хэн сайн мэдэх вэ? зэрэг уралдаанууд багтсан байна. Энэхүү арга хэмжээг дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс гадна манай оронд төлөөлөл нь байдаг гадаадын телевизүүд AIST, BBC, Bloomberg, National Geographic, NHK сурвалжлахаар болжээ.

МУИС-ийн ОУХС-ийн IV курсийн оюутан Мегдад Салехи:
“Монгол туургатны цагаан сар-2013” наадамд оролцох гэж байгаадаа туйлын их баяртай байна. Бас энд ирээд монгол хэлээ маш сайн сурсан. Монголд нийт 23 хазаар монгол оюутан бий. Хамгийн анх 2009 онд Монгол Улсын Засгийн газрын тэтгэлгээр 3 хазаар монгол оюутан Монголд ирж байсан юм. Одоо гурвуулаа Монгол Улсын Их Сургуульд суралцаж байна. Дараа нь солонгосчууд 20 оюутныг Монголд авчирсан. Тэд Солонгосын хөрөнгө оруулалттай MIU их сургуульд суралцаж байна. Энэ наадамд бид хорин гурвуулаа хазаар монголчуудыг төлөөлж оролцох болно. Бүгдээрээ нэг гэрт байрлаж хазаар монголчуудын үндэсний хоолоор наадамд оролцогчдыг дайлах болно

Шинжааны иргэн Ө.Оюундалай:
Би Зүүн гарт Дөрвөдийн нутаг Шинжаанаас ирж оролцох гэж байна. Сэтгэгдэл маш өндөр байна. Элэг нэгт монгол ахан дүүсийн хамт ийм сайхан наадмыг тэмдэглэх гэж байгаадаа баяртай байна.

Өвөрмонголын иргэн Э.Дамдинсүрэн:
Юуны өмнө энэхүү наадмыг зохион байгуулж байгаа залуучуудад баярласнаа илэрхийлье. “Монгол туургатны цагаан сар наадам”-д Улаанбаатарт амьдарч байгаа өвөрмонголчууд бүгд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох болно.

Сэлэнгэ аймгийг төлөөлж Г.Намхайдорж:
Манай аймаг газар тариалангаараа алдартай баялаг түүхтэй аймаг. Миний хувьд урьд өмнө хазаар, уйгар монголчуудын талаар сонин, сэтгүүлээс л уншдаг байсан. “Монгол туургатны цагаан сар” наадамд эдгээр хазаар, уйгар монголчуудын төлөөлөлтэй хамтарч оролцох гэж байгаадаа баяртай байна.

Өмнөговь аймгийг төлөөлж Ж.Дөшбат:
Үлэг гүрвэлийн өлгий нутаг гэгддэг Өмнөговь аймгийг төлөөлж оролцож байна. Энэ арга хэмжээг аймгийн нутгийн зөвлөлийн зүгээс дэмжиж байгаад талархсанаа илэрхийлье. Монгол орны маань 21 аймагт суугаа ахан дүүстээ мөн нутаг нутгаараа овоглож явдаг алдартай хүмүүсийг  идэвхтэй оролцохыг уриалмаар байна.

Эх сурвалж www.time.mn Т.Жанерке

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Азийн хотуудын ардын урлагийн наадам Улаанбаатарт болно

12/06/2025

“Яруу найргийн үдэш” арга хэмжээ зохион байгууллаа

12/06/2025

Булган аймгийн Хөгжимт жүжгийн театрын гоцлооч Б.Гантөмөр олон улсын уралдаанд тэргүүн байр эзэлжээ

12/06/2025

“Tony awards 2025” наадмын шилдгүүд тодорлоо

12/06/2025

ФОТО: “Tony awards 2025” наадмын улаан хивсний ёслолоос

12/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.