Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Хувьсал” продакшн гуравдугаар сард шинэ жүжиг тоглоно
Уртын дуу

“Хувьсал” продакшн гуравдугаар сард шинэ жүжиг тоглоно

Урлаг Урлаг28/01/2013Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
er_hund68578340725602013-01-28-10-18[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 

“Хувьсал” продакшн нэг хэсэг залуусыг шууруулан “Би эр хүнийг хүснэ” “Шөнө дундын бүжиг” зэрэг олон сайхан жүжгийг үзэгч олондоо барьж байсан.  Энэ продакшины захирал Г.Цоггэрэл ҮДБЭЧ-ын дарга болоод есөн сар болж байна.  Энэ байгууллагаа нэрээс нь эхэлж өөрчлөн, амжилтад хүргэнэ хэмээн амладаг тэрбээр “Хувьсал” продакшны захирлын ажлаа ч орхиогүй бололтой юм. Гэхдээ төрийн ажил хийж байгаа учраас “Хувьсал”-ын захирал байж болохгүй учир  Дэрмээ гэж залуу энэ ажлыг  хүлээн авчээ. Г.Цоггэрэл нэгэн ярилцлагандаа "Манай залуус гуравдугаар сард шинэ жүжиг тоглоно” гэсэн байна. Шинэ жүжгийн хөгжмийг урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Бямбабаяр бичиж байгаа гэнэ.Ингээд эр хүнд хайртай бүсгүйчүүдийн талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээлэлийг хүргэж байна.

Найруулагч Цогоогийн эхнэр жүжигчин Уранчимэг нэг хэсэг рок попынхныг ажилгүй болгох шахан дуулж бүжиглэж, ганц хүний жүжиг хүртэл тоглон мандан бадарч явсан.Харин сүүлийн үед тэрээр сайн эхнэр, сайн ээж байхаар шийдсэн бололтой өөртэйгөө усны дусал мэт адилхан охиноо дагуулан энд тэнд хоол идэн, саунд суух нь олширов.Нөхөр нь ажилсаг эхнэрээ амраахаар шийдэв үү эсвэл сүрхий сайн зохиолч болох төлөвтэй байгаа охиндоо анхаарал тавьж эхлэв үү ямар ч байсан бид жүжигчин бүсгүйн цоглог бас эрос маягийн бүжиг, дуу шуунаас хэсэгтээ хол байх нь бололтой.

Урлагийн тогоонд бас нэгэн хос мэндэлжээ. “Tv Cocktail” хамтлагийн жүжигчин Н.Цэнд-Аюуш “A-Capella” хамтлагийн дуучин, жүжигчин Одбаяр нар үерхэж байгаа аж. Залуу хосууд маань хамгийн анх өнгөрсөн зун “Монгол шилтгээн”-д болсон Swatch“ элсний волейболын тэмцээний үеэр анх олны өмнө хосууд гэдгээ мэдэгдсэн. Энэ үеэр хосууд олны нүдэн дээр байнга л үнсэлцэж байв. Тэд бусад шиг үерхэлээ нуухыг хүсээгүй бололтой. Ямартай ч Аюуш, Одко хоёр хамтдаа байхдаа сайхан харагдаж  байна хэмээх хүмүүс олон байсан бөгөөд сүүлийн үед жүжигчин Цэнд-Аюушийг хөл хүнд болсон талаарх мэдээлэл цацагдах болсон. Ямартай ч түүний хамгийн сүүлд авхуулсан зураг , энэ яриаг батлах шиг болж байна. Хосууддаа аз жаргал хүсэе.
 
Үргэлж хайр дурлалын дуулиан шуугианаар хэвлэлийнхний бай болдог топ модель Д.Пүрэвсүрэн Цэгцбаатрыг олон удаа уучилж төгс хайрыг цогцлоох гэсэн боловч тэвчээр нь нэг л өдөр алдарсан. Хайрттайгаа халуун дулаан орноор аялж яваа түүний энэ удаагийн сонголт уул уурхайн салбарт бизнес нь хурдтай өсч яваа Ганбаяр гэх залуу. Бүр тодруулбал “UBS” телевизийн сор болж нэгэн цагт эрчүүдийн хайрыг татаж явсан хөтлөгч Халиунаатай гэрлэж байсан нэгэн. Урьд нь амьдрал зохиож хоёр хүүхдийн эцэг болж байсан тэрээр хөтлөгч бүсгүйн төлөө бүгдийг орхиж байсан гэхэд хэлсдэхгүй. Түүний анхны эхнэр Уянга нь мөн л сайхан хүүхнүүдийн нэг. Хэзээний л дэгжин гоо сайхны мэдрэмж сайтаагаараа зартай Ганбаяр  Пүрэвсүрэнтэй учраад хайр дурлалдаа мансуурч яваа гэнэ. Пүүжээ ч халуун хайр дурлалдаа шатаад юун загварын тайз манатай л яваа .  Мөн 2 дахь охиноо асраад топ маань тун завгүй байгаа гэнэ лээ.
 
Драмын сайхан хүүхнүүдийн нэг, Ардын жүжигчин Жамсранжав агсны охин жүжигчин Ж.Оюундарь дөчин насны босго алахсан хйоноо үрийн зулай үнэрлэж, ээж болсон. Олны анхаарлын төвд байдаг, бас хувийн амьдралаа тун их нууцалдаг энэ бүсгүй ааваасаа болж нөхөрт гардаггүй гэдэг мэдээлэл олон жилийн өмнө тарж байлаа. Ардын жүжигчин Л.Жамсранжав таван хүүхэдтэй эхнэрээ орхиж,том охинтойгоо чацуу охинтой шинэ амьдрал зохион зохиож байлаа. Тиймээс Оюундарийг эрчүүдэд итгэдэггүй, бас эр хүнтэй дотносохоо байчихсан гэж  олон хүн ярьж байсан юм. Гэвч дөчин насны босго алхаж байж анхныхаа хүүхдийг төрүүлсэн энэ бүсгүй өнөөдөр ч ганцаараа хүүхдээ өсгөж байна. “Нөхөр чинь хаачсан бэ?” гэсэн асуултанд Оюундарь “Гадаадад байгаа. Удахгүй ирнээ” гэхээс өөр хариулт хэлдэггүй аж.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025

Улсын хүүхэлдэйн театрын тавдугаар сарын хуваарийг хүргэж байна

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.