
Найруулагч Цогоогийн эхнэр жүжигчин Уранчимэг нэг хэсэг рок попынхныг ажилгүй болгох шахан дуулж бүжиглэж, ганц хүний жүжиг хүртэл тоглон мандан бадарч явсан.Харин сүүлийн үед тэрээр сайн эхнэр, сайн ээж байхаар шийдсэн бололтой өөртэйгөө усны дусал мэт адилхан охиноо дагуулан энд тэнд хоол идэн, саунд суух нь олширов.Нөхөр нь ажилсаг эхнэрээ амраахаар шийдэв үү эсвэл сүрхий сайн зохиолч болох төлөвтэй байгаа охиндоо анхаарал тавьж эхлэв үү ямар ч байсан бид жүжигчин бүсгүйн цоглог бас эрос маягийн бүжиг, дуу шуунаас хэсэгтээ хол байх нь бололтой.
Урлагийн тогоонд бас нэгэн хос мэндэлжээ. “Tv Cocktail” хамтлагийн жүжигчин Н.Цэнд-Аюуш “A-Capella” хамтлагийн дуучин, жүжигчин Одбаяр нар үерхэж байгаа аж. Залуу хосууд маань хамгийн анх өнгөрсөн зун “Монгол шилтгээн”-д болсон Swatch“ элсний волейболын тэмцээний үеэр анх олны өмнө хосууд гэдгээ мэдэгдсэн. Энэ үеэр хосууд олны нүдэн дээр байнга л үнсэлцэж байв. Тэд бусад шиг үерхэлээ нуухыг хүсээгүй бололтой. Ямартай ч Аюуш, Одко хоёр хамтдаа байхдаа сайхан харагдаж байна хэмээх хүмүүс олон байсан бөгөөд сүүлийн үед жүжигчин Цэнд-Аюушийг хөл хүнд болсон талаарх мэдээлэл цацагдах болсон. Ямартай ч түүний хамгийн сүүлд авхуулсан зураг , энэ яриаг батлах шиг болж байна. Хосууддаа аз жаргал хүсэе.
Үргэлж хайр дурлалын дуулиан шуугианаар хэвлэлийнхний бай болдог топ модель Д.Пүрэвсүрэн Цэгцбаатрыг олон удаа уучилж төгс хайрыг цогцлоох гэсэн боловч тэвчээр нь нэг л өдөр алдарсан. Хайрттайгаа халуун дулаан орноор аялж яваа түүний энэ удаагийн сонголт уул уурхайн салбарт бизнес нь хурдтай өсч яваа Ганбаяр гэх залуу. Бүр тодруулбал “UBS” телевизийн сор болж нэгэн цагт эрчүүдийн хайрыг татаж явсан хөтлөгч Халиунаатай гэрлэж байсан нэгэн. Урьд нь амьдрал зохиож хоёр хүүхдийн эцэг болж байсан тэрээр хөтлөгч бүсгүйн төлөө бүгдийг орхиж байсан гэхэд хэлсдэхгүй. Түүний анхны эхнэр Уянга нь мөн л сайхан хүүхнүүдийн нэг. Хэзээний л дэгжин гоо сайхны мэдрэмж сайтаагаараа зартай Ганбаяр Пүрэвсүрэнтэй учраад хайр дурлалдаа мансуурч яваа гэнэ. Пүүжээ ч халуун хайр дурлалдаа шатаад юун загварын тайз манатай л яваа . Мөн 2 дахь охиноо асраад топ маань тун завгүй байгаа гэнэ лээ.
Драмын сайхан хүүхнүүдийн нэг, Ардын жүжигчин Жамсранжав агсны охин жүжигчин Ж.Оюундарь дөчин насны босго алахсан хйоноо үрийн зулай үнэрлэж, ээж болсон. Олны анхаарлын төвд байдаг, бас хувийн амьдралаа тун их нууцалдаг энэ бүсгүй ааваасаа болж нөхөрт гардаггүй гэдэг мэдээлэл олон жилийн өмнө тарж байлаа. Ардын жүжигчин Л.Жамсранжав таван хүүхэдтэй эхнэрээ орхиж,том охинтойгоо чацуу охинтой шинэ амьдрал зохион зохиож байлаа. Тиймээс Оюундарийг эрчүүдэд итгэдэггүй, бас эр хүнтэй дотносохоо байчихсан гэж олон хүн ярьж байсан юм. Гэвч дөчин насны босго алхаж байж анхныхаа хүүхдийг төрүүлсэн энэ бүсгүй өнөөдөр ч ганцаараа хүүхдээ өсгөж байна. “Нөхөр чинь хаачсан бэ?” гэсэн асуултанд Оюундарь “Гадаадад байгаа. Удахгүй ирнээ” гэхээс өөр хариулт хэлдэггүй аж.
www.URLAG.mn