Урлаг.мнУрлаг.мн
    Facebook Twitter Instagram
    Урлаг.мнУрлаг.мн
    • Дуу
    • Хөгжим
    • Жүжиг
    • Зураг
    • Зохиол
    • Язгуур урлаг
    Facebook Twitter Instagram
    Урлаг.мнУрлаг.мн
    Урлаг.мн»Зураг»2011 оны шилдэг зургууд
    Зураг

    2011 оны шилдэг зургууд

    Урлаг Урлаг26/04/2012Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
    Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
    014_best_photos_201112365617712012-04-26-17-39[www.golio.mn].jpg
    Share
    Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

     

     

    Шинэ он гарч хуучин оноо үдэх цаг ойрхон ирлээ. Дэлхийн өнцөг булан бүрт сонин хачин үйл явдал өдөр бүр, цаг мөч тутамд өрнөсөөр…  Арабын хувьсгал, аймшигт цунамигаас эхлээд “Уолл Стритийг эзэл” хөдөлгөөн, алдарт Стив Жобсын үхэл гээд харамсалтай гэмээр олон явдал болж өнгөрлөө.  Дэлхийн шилдэг зурагчдын 2011 оны зургуудыг сонирхоно уу.
     
    •  
      1.    

      Цунамид өртсөн Мияаги муж. Уг зургийг агаараас авчээ. Гуравдугаар сарын 11.

    •  
      2.    

      Хэдхэн минутын өмнө мэндэлсэн нярай. Гондурас. Аравдугаар сарын 21. Жилд Гондураст 220 мянган хүүхэд шинээр төрдөг байна.

    •  
      3.    

      Швейцарийн теннисчин Рожер Федерер Испанийн тамирчин Томми Робредод бөмбөг өгч байгаа нь. Австрали, Мельбурн. Нэгдүгээр сарын 23.

    • 4.    

      Нэгэн эрэгтэй Осама бин Ладены тухай нийтлэгдсэн сонин уншиж байгаа нь. Бразил. Есдүгээр сарын 18.

    • 5.    

      Мэлхий ба мэлхийний түрс

    •  
      6.    

      Энэтхэг Пакистаны хилийн зурвас. Уг зургийг НАСА авчээ.

    • 7.    

      Гаити улсын хөлбөмбөгийн тамирчид. Нэгдүгээр сарын 10

    •  
      8.    

      Гаитид болсон газар хөдлөлтийн дараа иргэд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулжээ. Жагсаалыг дарахаар цагдаа нар нулимс асгаруулагч хий цацаж байсан бөгөөд жаал хүү хорт хийнээс болж нүд нь өвдөн уйлсан байна. Хоёрдугаар сарын 7.

    • 9.    

      Лалын шашинтнууд Аль-Нур уулын орой дээр мөргөл үйлдэж байгаа нь Арваннэгдүгээр сарын 2.

    •  
      10.    

      Каир хотын Тахрир талбайн ерөнхий дүр төрх. Цагдаа нар босогчдыг хөөхөөр тэмцэж байгаа нь. Арваннэгдүгээр сарын 20.

    •  

      11.    

      Ерөнхийлөгч Барак Обама Талархлын баярын үеэр өөрийн охид Саша, Малика нартай 19 долоо хоногтой, 17 кг жинтэй цацагт хяруулыг өршөөв. Арваннэгдүгээр сарын 23.

    •  

      12.    

      Жимсээр тансаглах соно.

    •  
      13.    

      Азийн хөлбөмбөгийн тэмцээний үеэр Иорданийн тамирчин (зүүн талаас) Сирийн тамирчны нүүр рүү өшиглөжээ. Доха, Катар. Нэгдүгээр сарын 17.

    •  
      14.    

      Их Британийн хунтайж Уильям гэргий Кэтринийг Букингемийн ордны тагтан дээр үнсэж байгаа нь. Хажууд нь зогсох бяцхан охин олны чимээнд ихэд дургүйцсэн бололтой. Дөрөвдүгээр сарын 29.

    •  

      15.    

      Нью-Йоркийн номын дэлгүүрт худалдаалагдаж буй Стив Жобсын намтрыг өгүүлсэн шинэхэн ном Аравдугаар сарын 24.

    • 16.    

      “Уолл Стритийг эзэл” хөдөлгөөнд оролцогч. Нью-Йорк, аравдугаар сарын 15.

    •  
      17.    

      Ромын Пап XVI Бенедиктийн айлчлалын үеэр тэнгэрт тагтаа хөөргөжээ. Гуравдугаар сарын 20.

    •  
      18.    

      Хаалгач Мануэль Нойер тэмцээнд ялагдаж бээлийгээ шиджээ. Нэгдүгээр сарын 15.

    •  
      19.    

      Бух сургагч. Сан-Фермин фестивалийн үеэр. Долоодугаар сарын 14.

    •  
      20.    

      Чернобылийн атомын цахилгаан станцад дэлбэрэлт болсноос хойш 25 жил өнгөрчээ. Припять  хэмээх чимээгүй хот. Зургийг дөрөвдүгээр сарын  4-ний өдөр авчээ.

    •  
      21.    

      Оросын Союз ТМА-21 сансрын хөлөг  Байконур сансрын буудлаас дөрөвдүгээр сарын 5-ны өдөр хөөрөв.

    • 22.    

      Ливийн удирдагч агсан Муаммар Каддафи. Дөрөвдүгээр сарын 10.

    •  
      23.    

      Буддагийн толгой. Тайландын эртний нийслэл Аюттхая дахь Ват Махатхат сүм үерийн усанд автжээ. Арваннэгдүгээр сарын 6.

    •  
      24.    

      Зааны ясан эрэг улсын томоохон хот болох Абижаны зам дээр хэвтэж буй цогцос. Дөрөвдүгээр сарын 14.

    •  
      25.    

      Нисгэгч Карл Реиндлер Австралид болсон уралдааны үеэр машинуудтай мөргөлджээ. Тавдугаар сарын 1.

    •  
      26.    

      Манан дундаас харагдах сансрын Челленжер хөлөг. 1982 оны арваннэгдүгээр сарын 30-нд авсан зураг боловч НАСА энэ жил олон нийтэд дэлгэжээ.

    •  
      27.    

      Лос-Анжелесийн зам, Калифорни муж. Долоодугаар сарын 16.

    •  

      28.    

      Сомалийн дүрвэгчийн тураалд орсон хүүхэд. Кени, Сомалийн хилээс холгүй орших Дагахале дүрвэгсдийн лагерь.

    •  

      29.    

      Сөүл хотын SlutWalk эсэргүүцлийн жагсаалд оролцогч эмэгтэй. Нэгдүгээр сард Торонтогийн цагдаа эмэгтэйчүүд “биеэ үнэлэгч шиг” хувцаслахгүй байвал бэлгийн хүчирхийллээс холуур явах болно хэмээн хэлсний дараа дэлхий даяар эмэгтэйчүүд жагсаал зохион байгуулах болсон байна. Долоодугаар сарын 16.

    •  

      30.    

      Цэвэр цусны морьдын үзэсгэлэн худалдаа. Севилье, арваннэгдүгээр сарын 23. Үзэсгэлэн худалдаанд зөвх

     

    Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
    Урлаг
    • Вэбсайт

    Төстэй нийтлэл

    Зураг Урлаг

    Нүүдэлчдийн амьдрал Болгарын гэрэл зурагчны хальсанд

    15/02/2021
    Зураг Урлаг

    Анжелина Жолигийн 12 хуулбар

    11/03/2020
    Зураг Урлаг

    Оддын хүүхдүүд ямар болсон бэ?

    27/02/2020

    Сэтгэгдэл хаалттай

    Сүүлд нэмэгдсэн

    Дуучин А.Хосбаярын “Богд хээрийн дуулал” тоглолтын тасалбар худалдаанд гарлаа

    18/09/2023

    Шинэ клип: “Богд хээрийн дуулал”

    06/09/2023

    Жүжигчин Б.Барслхагвагийн Япон улсын хэвлэлд нийтлэсэн ярилцлага

    16/08/2023

    “Бүгд чамд хайртай” жүжгийг есдүгээр сарын 1-нээс тоглоно

    16/08/2023

    Даншиг наадамд Халимагийн алдарт туульч, дуучин О.Цагаанзам, Буриадын реппер Сарюна, Alihan DZE зэрэг 17 уран бүтээлч оролцоно

    02/08/2023
    Дараахи
    Facebook Twitter Instagram Pinterest
    • Бидний тухай
    • Холбоо барих
    © 2009-2023 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

    Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.