1. Болзож байгаа (гэхдээ арай унтаагүй байгаа) залуу руугаа оройн цагаар мессэж илгээвэл:
а. Сайхан зүүд зүүдлээрэй. Аз чинь таарвал чиний зүүдэнд оръё.
б. Орондоо орж байна. Хажууд минь чи байхгүй байгаа нь харамсалтай.
в. Сайхан амраарай!
2. Дөнгөж танилцсан залуудаа сайхан сэтгэгдэл үлдээхийн тулд:
а. Амжилттай яваа ажлынхаа тухай ярина.
б. 10 км гүйснийхээ дараа халуу-тосон массажинд орсноо хэлнэ.
в. Залуучууд намайг их эргүүлдэг гэж шууд хэлэхгүй л дээ. Гэхдээ тойруу утгаар хэлнэ.
3. Танай байранд нүүж ороод удаагүй халуухан залуутай танилцаж амжаагүй бол:
а. Корридорт таарвал гэрт нь орж болох эсэхийг асууна
б. Түүнийг харах тоолондоо дотно инээмсэглэл тодруулж, гэртээ охид авчирч байгаа эсэхийг нь ажиглана.
в. Хөршүүдтэйгээ хамт маргарита ууя гэж урина
4. Чи загварын хувьд уйдамтгай. Элдэв загварын хувцас сольж өмсдөг. Анхны болзоон дээрээ юу өмсөх вэ?
а. Хөөрхөн богино пиджак, бариу хар өмд.
б. Жинс, нэг мөртэй цамц
в. Тохирсон хэмжээний хөхний зураас харагдуулахуйц хөөрхөн даашинз.
5. Болзож буй залуутайгаа унтахыг галзууртлаа хүсч байгаагаа яаж илэрхийлэх вэ?
а. Тав дахь болзооноос өмнө сексгүй гэсэн дүрмээ шууд зөрчинө.
б. Энэ хувцасны дотор юу байгааг мэдэхийг хүсч байна уу? гэж шивнэнэ.
в. Ширээн доогуур түүний гуяыг өдөн илнэ.
Ичгүүргүй Гүнж (7-10 оноо)
Эр хүний сэтгэлийг булаахын тулд заримдаа жолоогоо татсан нь дээр байдаг. Хэт өдөөд байвал залуус чамайг зөвхөн анхаарлыг нь татах гэж байна хэмээн ойлгоно. Эсвэл ердөө секс хүсэгч гэж харна. Сээтэгнэсэн мессэж бичих нь хэт их хичээгээд байгаа юм шиг харагдуулдаг. Тэгснээс буурьтайхан ханд. Залуу руугаа хэсэг ширтсэний дараа харцаа өөр тийш нь шилжүүл. Тэгвэл тэр илүү ихийг хүснэ… Бас хэтэрхий задгай загвартай хувцас өмсөөд хэрэггүй. Биеийнхээ зарим хэсгийг түүний төсөөлөлд үлдээ.
Ухаалаг Секс Муужгай (4-6 оноо)
Чиний сексийн увдис маш хүчтэй. Эр хүний анхаарлын алтан стандарт л гэсэн үг. Биеийн дасгал хийж, массажинд орсноо дурьдах нь тачаангуй дохио илгээдэг. Бас амттайхан бөгөөд хөгжилтэйгээр өөрийгөө хадгалах нь эрчүүдтэй амжилттай байдгийн чинь нууц. Өөртөө итгэлтэй зан, ухаалаг байдал, дотно харьцаа, тачаангуй байдлуудыг төгс тэнцвэржүүлж чаддаг нь чиний давтагдашгүй давуу тал.
Буурьтай Толгой Эргүүлэгч (0-3 оноо)
Чиний хэтэрхий биеэ барьсан ааш урьд нь хэн нэг залуугийн өмнө эвгүй байдалд орсоноос үүдсэн байж болох юм. Эсвэл завхай хүүхэн шиг харагдахгүй гэсэн бодлоос чинь ч болсон байхыг үгүйсгэхгүй. Гэвч, одоо хясаанаасаа гарч дэлхий ертөнцөд тачаангуй, өөртөө итгэлтэй бүсгүй гэдгээ харуулах цаг болсон. Хөршдөө дурлачихаад байна уу? Тэгвэл түүнд магтаалын үг хэлж сээтэгнэж эхэл. Бас тачаангуй хувцас өмсөж биеэ гайхуул. Эсвэл өөрийнхөө тухай бага зэрэг секси түүх ярьж сонирхлыг нь тат
Оноо: 1.а-1, б-2, в-0 2. а-0, б-1, в-2 3. а-2, б-0, в-1 4. а-0, б-1, в-2 5. а-0, б-2, в-1
www.URLAG.mn