Гэгээн хайрын баяраар нийслэлийн өнцөг булан бүрт хайрын дуу эгшиглэн хосуудын аз жаргалтай агшин дурсамжийн хуудсанд нь нэмэгдэнхэн байлаа. Энэ л үдэш дуучин Г.Тэнүүн амьд хөгжмийн хамтлагийнхаа хамт дэлхийн болон монголын хайрын хит дуу болох “Make it mine”, “Nothing gonna”, “Casablanca”, “Учралын блюс”, “Анхны хайрын од”, “I just call”, “Everything”, “Мөнхийн ус”, “Хамт байвал болох уу”, “Харанга” хамтлагийн дуучмин Лхагвасүрэнгийн “Хайртай”, “Никитон”-ы Бачкагын “Би чамд хайртай”, “How deep is your love”, “Je’taime”, “Mambo”, “Sex bomb”, “Can’t take my eyes”, “I feel good” дуунууд ар араасаа эгшиглэн залуусын хорё цаг гаран тайзнаас ходох ч хором өгөлгүй доргиосон юм. Амьд хөгжимтэй Тэнүүнийи гайхалтай дуулалтыг магтсан үзэгчид түүнийг тайзнаас буулгах дургүй дурамжхан үлдсэн шүү. Мөн “”-ын гэнтийн бэлэг бол 999 сарнайг төлөөлүүлэн урласан зүрхэн хэлбэртэй сарнайн баглаан дуудлага худалдаа байсан юм. “TV Cocкtail” хамтлагийн Цоомоо, Өөскө уг дуудлага худалдааг зарлан явуулж нэг төгрөгөөр эхэлсэн цэцгийн баглаа нэг сая төгрөгийн үнэ хүрч бүсгүйн гарч очсон. Тэр баглааг хайртай бүсгүйдээ худалдан авсан залуу сая төгрөгтөө бус сая сая сарнайн бэлэгдэл болгон хайраа илчилж байгаагаа энэ үдшийн тайзнаа дамжуулаад авсан сэргэлэн нэгэн байсан юм.
Ингээд дуучин Г.Тэнүүнтэй тоглолтынх нь өмнө уулзсан ярилцлагыг хүргэж байна.
-Тун удахгүй романтик үдэш эхлэх гэж байна. Сэтгэл хэр догдолж байна?
-Сэтгэл доглолж байна шүү. Бэлтгэл сайн хангадсан. Амьд хөгжимтэй тоглолт гэдэг утгаараа бүх юм шууд харилцаагаар явах болохоор халуун дулаан байх болов уу гэж бодож байна.
-Энэ орой эгшиглэх дуунуудынхаа сонголтын талаар сонирхуулаач?
-Дэлхийн болон Монголын шилдэг хайрын дуунууд байгаа. Хайрын өдөр тохиож байгаа учраас дууныхаа сонголтыг дан хайрын сэдэвтэй дуугаар хийлээ. Монголын болон дэлхийн алдартай дуучдын уран бүтээлийг өөрийнхөөрөө хөрвүүлэн дуулахаар зэхээд байна. Энэ оны эхний ажлаа “Romantic night” тоглолтоороо хийх гэж байна. Тийм учраас энэ оны уран бүтээлүүд маань цаашдаа улам чанаржаад, том тоглолт руугаа орохоор төлөвлөөд байгаа.
-Ямар уран бүтээлчидтэй хамтран ковер тоглолтоо хүргэх гэж байгаа вэ?
-Хамтран ажиллаж байгаа уран бүтээлчид бол маш чухал байлаа. Улсын филармонийн төгөлдөр хуурч Анар, “Нисванис” хамтлагийн бөмбөрчин Анар, басс гитарчин Мөөгий, Одко, ДБЭТ-ын үлээвэр хөгжимчин Даагы, Мөнхбат, Улсын филармонийн удирдаач Саруул-Од, СУИС төгссөн мэргэжлийн дуулаачид вокалист хийнэ. Камертон 2 шоуны ялагчид, дуучин Т.Бат-Оргил, жааз дуучин Солонго гээд олон уран бүтэлчид нэгдсэн. Энэ тоглолт маань маш олон хүний хүч хөдөлмөрөөр бүтэж байгаа учраас бүгдэнд нь баярлалаа гэж хэлье. Мөн дууг нь дуулж байгаа Монголын алдартай дуучдад Б.Сарантуяа, “Никитон”-ы Батчулуун, Тайванбат, “Харанга”-ын Х.Лхагвасүрэн, “Камертон” хамтлаг гээд бүгдэнд нь баярлалаа гэж хэлье. Би дотроо тэднийг монголын урлагийн оргилууд гэж боддог. Энэ хүмүүстээ ийм сайхан дуу зохиож өгсөнд баярлалаа гэж дамжуулъя.
-Өнгөрсөн онд “Picnic” нэртэй анхны цомгоо өлгийдөн авсан. Тэр цомгийн дуунууд энэ үдэш эгшиглэнэ гэж бодож байна?
-Хайр дурлалтай холбоотой гурван дуугаа дуулна. Хосууддаа зориулаад хайрын тухай дуунуудаа амьд хөгжимтэй дуулахаар бэлдчихсэн байна. Нэгийг нь Бат-Оргил ахтайгаа дуулна. Тэрээр тэр бүр тайзнаа тоглоод байдаггүй дууг сюрприз болгон дуулах гэж байна.
-Дэлхийн шилдэг дуучдын уран бүтээлээс энэ удаагийн тоглолтод өөрийн тань чансааг илтгэнэ дээ хэмээн онцолж байгаа дуу ямар дуу байгаа бол?
-Ерөнхийдөө гадаад дууны сонголтоо өвөрмөц байлгахаар хийсэн. Миний хувьд өөрийн хоолойны онцлог, өвөрмөц байдал, давуу талуудаа судалж үзээд ерөнхийдөө иймэрхүү дуунууд дуулж болох юм гээд Eric Clapton, Billie Joe Armstrong, Stevie Wonder, Elton John гээд өөрийнхөө хоолойтой төстэй. Хамгийн гоё дуу бол Elton John-ы нэг хайрын дууг дуучин Солонготой хамтран дуулах гэж байна.
-Дуунуудынхаа хөгжмийн найруулгыг хэр өөрчилсөн бэ?
-Цөөхөн хэдэн дууны найруулгыг өөрчилж, блюс жааз болгож байгаа. Бусдаар ихэнх нь оргинал эх хувилбараараа амьд хөгжимтэй эгшиглэнэ.
-Дуучин Тэнүүн валентины баярыг өмнө нь хэрхэн угтдаг байсан бэ?
-Валентин хэдийгээр бидэнд хамаагүй баяр ч гэсэн хүүхэд байхаас эхлэн хүн бүр тэмдэглээд эхэлчихсэн болохоор урсгалд нь ороод тэмдэглэх болсон. Өнгөрсөн жил яг энэ танхимд найз охинтойгоо “A Sound” хамтлагийн тоглолтыг үзэж байсан. Тухайн үед дараа жил би өөрийнхөө ковер тоглолтыг хийнэ дээ гэж бодож байсан. Одоо тэр мөч ирчихсэн хүлээгээд зогсож байна.
-Магадгүй Валентинаар найз охиндоо барьж буй хамгийн том бэлэг романтик үдэш тоглолт бол уу гэж бодож байна. Дуучин Тэнүүний үзэгчиддээ хүргэх дараагийн бэлэг юу байх бол?
-Цоо шинэ дуу, цомог, тоглолт гээд олон зүйл байгаа.
www.URLAG.mn