Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Өнөөдөр “Спартак” балетыг тоглоно
Уртын дуу

Өнөөдөр “Спартак” балетыг тоглоно

Урлаг Урлаг24/02/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
spartak84475802622292013-02-23-11-36[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

ДБЭТ-ын тайзнаа өнөөдөр 17.00 цагт алдарт А.Хачатуряны “Спартак” балетыг тоглоно. Сонгодог урлагийн фэнүүдийн мөрөөдөл болсон энэхүү балетыг Дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид “Төгөлдөр сан”-гийн ивээн тэтгэлгээр тайзнаа шинэчлэн тавьсан билээ. 



“Спартак” балетыг анх манай театрын тайзнаа 1984 оны тавдугаар сарын 5-нд тавьсан бөгөөд олны мэдэхээр Ромын эсрэг боолын бослогын удирдагч Спартакийн тухай өгүүлдэг юм. Хэдийгээр эмгэнэлтэй төгсгөлтэй ч балетын үйл явц түүхэн эрх чөлөөний үйл явцыг харуулдаг гэдгээрээ өнөөдрийг хүртэл сонгодог урлагийн шүтэн бишрэгчдийг өөртөө соронзон мэт татсаар ирсэн хүчирхэг балет юм. 



“Спартак” балетыг анх 1958 онд Москва хотын “Большой” театрт  Игор Мойсигийн дэглэснээр үзэгчдийн өмнө тогложээ. Гэсэн ч үзэгчдэд төдийлөн их таалагдаагүй аж. Харин 1968 оны тавдугаар сарын 5-нд Юри Григоровичийн дэглэсэн “Спартак” балет үзэгчдээс хамгийн өндөр үнэлгээг авсан бөгөөд одоо бидний үзэх дуртай “Спартак” балет юм. Энэ нь А.Хачатурянын хамгийн шилдэг бүтээлүүдийн нэг болсон бөгөөд “Большой” театрын урийн сангийн цуутай бүтээлүүдийн нэг.  



А.Хачатурян хоёр бүлэг, есөн үзэгдэлт “Спартак” балетын симфони оркесторыг Урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Н.Туулайхүү удирдан тоглуулж, гол дүр Спартак гладиатор бослогын удирдагчид балетын гоцлооч О.Ганцоож, Красс -Ромын эзэнт гүрний цэргийн жанжинд А.Өлзий-Орших, Фригия буюу Спартакийн сүйт бүсгүй Гавьяат жүжигчин Г.Цолмон, татвар эм Эгинад Ч.Ганчимэг, Гладиаторуудад М.Од, О.Ганцоож, алиа жүжигчдэд М.Намсрай, Т.Хан-Очир, Ч.Гансүх, Б.Пүрэв-Очир, малчид, сээхэлзүүр хүүхнүүд, ордныхонд М.Мөнхтуяа, Б.Баасансүрэн, О.Анужин, Х.Чойжилсүрэн, Баяраа, Ц.Мөнхдэлгэр, Ц.Төмөрсүх болон ДБЭТ-ын балетын жүжигчид, БЦДБЭЧ-ын бүжигчид тоглоно. 



Ромын эзэнт улсын цэргийн жанжин Красс ёс зүйг уландаа гишгэж, зэрлэг араатан мэт авирладаг ч түүний эсрэг хэрхэн Спартак гладиатор бослого удирдан тэмцэж буйг ДБЭТ-ын тайзнаа саатан сонирхоорой.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025

Улсын хүүхэлдэйн театрын тавдугаар сарын хуваарийг хүргэж байна

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.