Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Оскар”-ын наадам улаан хивсний ёслолоор эхэллээ
Нийгэм

“Оскар”-ын наадам улаан хивсний ёслолоор эхэллээ

Урлаг Урлаг25/02/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
oddi_goyol46842205261222013-02-25-10-24[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Америкийн кино академийн дээд шагнал 85 дахь удаагийн “Оскар”-ын наадам Лос-Анжелес хотноо улаан хивсний ёслолоор эхлээд байна. Тус наадам нь Холливүдийн “Долби” театрт зохион байгуулагдаж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд хамгийн тааварлашгүй үр дүн гардаг боллоо хэмээн шүүмжлэгчид дүгнэж байна.Кино шүүмжлэгчдийн үзэж буйгаар энэ жилийн "Шилдэг кино" номинацид Бен Аффлекийн найруулсан “Argo” кино  тэргүүлэх өндөр магадлалтай аж.Харин “Шилдэг эрэгтэй жүжигчин” номинацийн эзнээр “Lincoln” кинонд тоглосон Дэниэл Дэй-Льюс тодорно хэмээн дүгнэж байгаа бол “Шилдэг эмэгтэй жүжигчин”-ий шагналыг Осама бин Ладеныг ангуучлах үйл явцыг харуулдаг “Zero Dark Thirty” кинонд тагнуулчийн дүрд тоглосон Жессика Честэйн хүртэх магадлалтай гэж үзжээ. Энэ жил “Оскар”-ын зохион байгуулагчид дэлгэцэнд анх гараад хагас зуун жилийг ардаа орхисон Жеймс Бондын тухай киноны ойн баярт ихээхэн ач холбогдол өгөн ажилласан гэнэ. Хэрхэн бэлдсэнийг удахгүй болох шагнал гардуулах ёслолоос үзэж болох нь. Жеймс Бондын тухай сүүлийн “Skyfall” кино дэлхий даяар нэг тэрбум долларын ашиг олсон байна.Дашрамд дурьдахад, “Оскар”-ын номинаци бүрт Америкийн кино академийн 6 мянга орчим гишүүн саналаа өгдөг ажээ. Мөн нийт 24 төрөлд шагнал гардуулдаг юм.

Б.Соёлмаа

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Орь дуу” олон ангит кино тун удахгүй үзэгчдийн хүртээл болно

11/05/2026

Heeseung ирэх сард Evan нэрээр соло дебют хийнэ

11/05/2026

“Сэтгэлийн уяа” уран сайхны киног үзэх ТАВАН шалтгаан

11/05/2026

Дуа Липа зургийг нь зөвшөөрөлгүй ашигласан тул “Samsung”-ийг шүүхэд өгчээ

11/05/2026

“Mortal Kombat II” кино бокс оффисыг тэргүүлж “The Devil Wears Prada 2”-ыг ардаа орхилоо

11/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.