Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»МУ Гавьяат жүжигчид»“Хөх”-тэй холбоотой зарим сонирхолтой баримтуудаас
МУ Гавьяат жүжигчид

“Хөх”-тэй холбоотой зарим сонирхолтой баримтуудаас

Урлаг Урлаг25/02/2013Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
sexy_body_photos_(9)7895617742013-02-25-12-09[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хайр”-аас урган гарах хүмүний амьдралын мөнхийн сэдэв болсон та бидний үр удмаа үлдээх сэрэхүйн таашаал “секс”-ийн онцлох мэдрэг эрхтэн – “хөх”-тэй холбоотой зарим баримтуудаас сонирхуулах мэдээллийг хүлээн авна уу. 

Photobucket

Хөх нь дунджаар 500 гр жинтэй байх ба биеийн нийт таргын 4 – 5 хувийг эзэлдэг. Зарим мяраалаг эмэгтэйчүүдийн хөх нь 750 – 1000 гр байх нь бий гэнэ. Эрчүүдийн сэрэл хөдлөхөд шодой нь хөвчирдгийн нэгэн адил эмэгтэй хүн дур тачаалдаа автаж, сэрэл нь хөдлөхөд хөх нь сэргэр болж томордог. Эмэгтэй хүний хөхний толгойг имрэхэд дунджаар 9 мм болдог. Мөн хөхний толгойн эргэн тойронд 2 – 15 ширхэг үс байх ба батгаших явц илэрдэг тул хөхнийхөө ариун цэврийг сайтар хангах нь чухал байдаг ажээ. Огторгуйн “Сүүн зам”-ыг Грекчүүд бурхан Хера нь хүү Геркулесийгээ хөхүүлэх үедээ дусаасан хөхний сүүний үлдэц хэмээн сүсэглэн дээдэлдэг гэнэ.

Photobucket
Хөх нь 10 настайгаас ургаж эхлэх ба 20 нас хүрэхэд хэвийн хэмжээтэй болдог байна. Харин нас ахих тусам хөх “таргалдаг” буюу томордог байна. Тамхи их татах нь арьсны бүтцийн “эластин”-ийг гэмтээж улмаар хөх унжихад нөлөөлдөг хортой үр дагавартай байдаг байна. Тиймээс унжгар хөхтэй болохыг хүсэхгүй байвал тамхинаас татгалзахыг гоо сайхны мэргэжилтнүүд зөвлөдөг ажээ.
Photobucket
"Хиймэл хөх"-ний ид шид
Хиймэл хөх хэдий эмэгтэйчүүдийн өөртөө итгэх итгэлийг нэмж, харц дүүрэн сэтгэл хангалуун амьдралын бэлэглэдэг ч олон сөрөг үр дагавартай нь батлагдсан. Гэтэл үүний эсрэг хачирхалтай нэгэн явдал тохиож байсан байх юм.
Энэ нь хиймэл хөхнийхөө тусламжтайгаар амьд үлдсэн тохиолдол бөгөөд Леванд болж байжээ. 24 настай Израйл эмэгтэй Леваны “Hezbollah” гэмт бүлэглэлийн дайралтад өртсөн ба гар аргаар хийсэн пуужингийн хэлтэрхийд цээжин тус газраа оногдон гэмтэл авсан ч хиймэл хөхнийхөө тусламжтай амьд үлдсэн байна.
Photobucket
Дэлхийн хамгийн анхны "хөхөвч"
нь 1800-гаад оны сүүлч 1900-гаад оноос эхтэй гэж үздэг ба Италийн “Vogue” сэтгүүлд анхлан “brassiere” буюу хөхөвч гэсэн нэр томъёог дурьдаж байжээ. Ингээд хөхөвчний дэлхийн анхны дизайны патентийг Америкийн Мэри Фельфс Жэйкобс эзэмшдэг ба түүний зохион бүтээсэн хөхөвч нь нусны хоёр алчуурыг хооронд нь хүүхдийн үсний туузаар холбон оёсон байсан гэдэг.
Харин "хөх өргөгчтэй" хөхөвчний хувьд 1948 онд анх Фредерик Меллингер бүтээсэн ба дэлгэцнээ гарсан цагаасаа Холливудынхны дунд багагүй нэрд гарсан байна. Судалгаагаар нэг эмэгтэйд дунджаар есөн хөхөвч байдаг гэжээ.“Хөх”-тэй холбоотой буюу нүцгэн эмэгтэйг дүрсэлсэн эртний сүг зургуудыг цөөнгүй археологичид нээн илрүүлсэн байдаг ба хамгийн эртнийх нь одоогоос 35.000 гаруй жилийн тэртээд хамаарах агуйн сүг зургууд байсан гэдэг. Палеолитийн үеийн эл зургуудад хөх, өгзөг томтой нүцгэн эмэгтэйчүүдийг дүрсэлсэн байх агаад үүнийг бүтээсэн урлаачид нь өсвөр насны эрэгтэй хүүхдүүд байсан хэмээн үзсэн байна.
Photobucket
Дэлхийн хамгийн "том" хөх
Төрөлхийн хамгийн том хөхтэй дэлхийд танигдсан эмэйгтэйг Энни Хокинс Төрнэр буюу Норма Ститз (АНУ) гэдэг бөгөөд цээжин хэсгээс хөхний толгой хүртэлх хэмжсэн үзүүлэлт нь 177.8 см байснаар “Гиннесийн дэлхийн дээд амжилт”-ын эзэн болжээ.
Харин хамгийн том "хиймэл хөх"-ний эзнээр Бразилийн иргэн Шэйла Хэрши нэрлэгддэг ба тэрээр нийт 9 орчим мэс ажилбар хийлгэж бараг нэг галлон орчим силикон шахуулжээ. Нэг галлон нь 3.7 л орчим байдаг ажээ.
Photobucket
Судалгаагаар эмэгтэйчүүдийн 63% нь том хөхтэй болохыг хүсдэг гэнэ. Хөхөвч урлаач Триүмф нэгэн судалгааг явуулж Европын орнуудаас хамгийн том хөхтэй эмэгтэйчүүдтэй орноор Их Британийг нэрлэсэн бөгөөд хамгийн жижигхэн хөхтэй нь Итали улс гэсэн байна. Харин хөх томтой эмэгтэйчүүдтэй орны №2 нь Дани, №3 нь Голланд байсан гэнэ.
Photobucket
Шинэ Зеландын нэгэн их сургуулиас “хөх” бол ямар ч эрчүүдийн эмэгтэйчүүдээс авах №1 таашаал болон хараа булаадаг хэсэг байдгийг тогтоосон судалгааг явуулсан ба өдөрт 1 минут эмэгтэй хүний хөхийг ширтэх нь тэдний амьдралд 4 – 5 жилийн насыг бэлэглэдэг гэнэ.
Хөхний хавдраар зөвхөн эмэгтэйчүүд л өвчилдөг гэсэн ойлголт түгээмэл байдаг. Тэгвэл эрчүүд ч гэсэн хөхний хавдраар өвчлөх магадлалтай бөгөөд энэ нь хөдөлгөөний дутагдал, хөгшрөлт, архи болон тамхины зохисгүй хэрэглээ, хэт халуун нөхцөлд ажилладаг гэхчилэн цөөнгүй шалтгаанаас улбаатайгаар үүсдэг байна. Насны хувьд дунджаар 60 – 70 насандаа өвчлөх магадлал өндөр гэсэн байна. Үүний нэгэн адил эрчүүд ч гэсэн хөхний сүү ялгаруулдах чадвартай байдаг ба энэ нь гол төлөв гормоны эмчилгээний үр дүнд бий болдог чадвар ажээ.

Photobucket
www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025

Улсын хүүхэлдэйн театрын тавдугаар сарын хуваарийг хүргэж байна

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.