Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Кристофер Вальц анхны Оскарын эзэн боллоо.
Нийгэм

Кристофер Вальц анхны Оскарын эзэн боллоо.

Урлаг Урлаг25/02/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
ockar_1546778394172013-02-25-13-04[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Лос-Анжелес хотын “Dolby” театрт Монголын цагаар өнөөдөр өглөө 09.30 цагт эхэлсэн Кино академийн дээд шагнал гардуулах 85 дахь удаагийн ёслолын анхны шагналтнаар жүжигчин Кристофер Вальц тодорлоо. Өнөө жилийн Оскарын анхны ялагчийг Шилдэг туслах дүрийн эрэгтэй жүжигчин номинацид тодруулсан юм. Уг номинацид Алан Аркин /Argo/, Роберт де Ниро /Silver Lining Playbook/, Филипп Сеймур Хоффмэн /The Master/, Томми Ли Жонс, /Lincoln/, Кристофер Вальц /Django Unchained/ нар өрсөлдсөнөөс Австри-Герман гаралтай жүжигчин Вальц “Django Unchained” киноны Доктор Кинг Шульцийн дүрээр Оскар гардлаа. Тэрбээр өмнө нь 2010 оны Оскарын наадмаас Квентин Тарантиногийн бүтээл “Inglourious Basterds” кинонд бүтээсэн дүрээр мөн шилдэг туслах жүжигчний шагнал хүртэж байсан юм.

Мөн энэ үдэш “Walt Disney”-н бүтээл “Paperman” Богино хэмжээний шилдэг энимешн киногоор тодорсон бол тус кино студийн бүтээл “Brave” мөн Шилдэг энимешн кино номинацид шилдгээр шалгарлаа.85 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслол үргэлжилж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Батмөнх Даян хааны тухай дуу бүтээн дүрсжүүлжээ

22/09/2026
Нийгэм Урлаг

Үндэсний номын баярын дээд шагналуудыг гардууллаа

20/09/2026
Нийгэм Урлаг

“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” төв талбайд нээлтээ хийлээ

19/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Өнөөдөр “Про” театрын үүсгэн байгуулагчдын нэг, жүжигчин З.Булганы төрсөн өдөр

23/09/2026

ФОТО: “Валентин, Валентина хоёр” жүжгийн эмэгтэй дүрүүд

23/09/2026

Ардын жүжигчин Э.Амартүвшин АНУ-ын Сан-Франциско хотын дуурийн театрын тайзнаа “Симон Бокканегра” дуурьт дуулж байна

23/09/2026

Дуучин Н.Ундрал “Сайхан ч юм даа” тоглолтоо хийнэ

23/09/2026

“Элит” студийн бүжигчид улсын уралдаанаас гурван медаль хүртжээ

23/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.