Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Дуучин Э.Хонгорзул: Чанартай цомог гаргахын тулд дуунууд дээрээ ажиллаж байгаа
Дуу хөгжим

Дуучин Э.Хонгорзул: Чанартай цомог гаргахын тулд дуунууд дээрээ ажиллаж байгаа

Урлаг Урлаг28/02/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
hongoroo_46455317214512013-02-28-11-18[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Цоглог, ритмлэг дуугаараа залуусыг байлдан дагуулж буй охидын “Extacy” хамтлагийн дуучин Э.Хонгорзултай ярилцсан ярилцлагыг хүргэж байна. 

Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?
-Манай хамтлагийн хувьд нэлээд хэдэн шинэ уран бүтээл дээр ажиллаж байна. “Уруулын будаг” хамтлагийн дуулснаар олны хүртээл болсон “Чамгүйгээр” гээд дууг манайх шинэчилж өөрийн стиль жанрт тохируулаад дуулсан. Ерөнхийдөө энэ дууны ажил өнөөдөр /өчигдөр/ дуусч байна. Дууны бичлэг дуусаад клипний ажилдаа үргэлжлээд орно. Удахгүй энэ дуу маань клиптэй болоод сонсогчдод маань хүрнэ.
 
-Хөгжмийн зохиолч Өөжгийтэй хамтарч ажиллаж байгаа гэж сонссон юм байна?
-Бид яг одоо дахиад хоёр дуун дээр ажиллаж байна л даа. Хоёулаа ерөнхийдөө club маягийн, өмнө нь гаргасан “Deho”, “You Win” зэрэг дуутай төстэй жанрын уран бүтээл. Түүний нэгийг нь Өөжгий ахаас авсан. Яг одоогоор цоглог ритмтэй, club дуун дээрээ ажиллаж байна. Ер нь манай хамтлагийн гол стиль бол dance pop, club учраас энэ чиглэлийн уран бүтээлээ хийгээд л явж байна даа.
 
-Танай хамтлагийн цомог их удаан яригдаж байна, гардаггүй ээ?
-Тийм ээ. Бид цомгийн уран бүтээлүүдээ хийгээд л явж байгаа. Гэхдээ ямар нэг хугацаа товлоогүй. Нэг их яарч тэвдэлгүй чанартай цомог гаргахын тулд дуунууд дээрээ ажиллаж л байна. Ямар ч байсан 10-12 дуутай цомог гаргах болно.
 
-Хамтлагийн бүрэлдэхүүнд дахин өөрчлөлт орох сурагтай байсан. Үнэн үү?
-Манай хамтлаг цаашид одоогийн бүрэлдэхүүнээрээ  уран бүтээлээ хийнэ. Сүүлд орж ирсэн хоёр гишүүн маань бараг жил болчихлоо. Бид маш сайн найзууд болж, нэг хамтлаг болж чадаж байгаа.
 
-Удахгүй эмэгтэйчүүдийн баяр болох гэж байна. Танай хамтлагийнхан тоглолттой л өнгөрөөх байх даа?
-Тэгнэ. Эмэгтэйчүүдийн баярт зориулсан тоглолтуудад оролцохоор төлөвлөгдсөн байгаа.  Манай хамтлагийн хувьд одоогоор ээжүүддээ зориулсан “Үүрд хамт байгаач ээж ээ” гээд дуутай. Түүнийгээ бүх сайхан ээжүүддээ зориулаад дуулна.
 
-Чиний хувьд ээжийгээ хэрхэн баярлуулдаг вэ?
-Ер нь хүмүүс ээжийгээ баярлуулна гээд онцгой, содон зүйл бэлддэг. Харин миний хувьд энгийн мөртлөө сайхнаар баярлуулахыг хүсдэг. Хамт гадуур явж нэг өдрийг өнгөрөөнө. Өглөө эрт босоод хоол цайг нь бэлдэж өгөхөөс эхлээд л баярлуулдаг.
 
-Энэ жилийн хувьд хамтлагтай болсон юм чинь арай содноор баярлуулахаар төлөвлөж байгаа байх?
-Тийм шүү. Энэ жил бид тав хамтлагаараа ээжүүдээ хүлээж аваад баярлуулахаар төлөвлөсөн. Эмэгтэйчүүдийн баярын өдөр таван ээжийгээ суулгаж байгаад арвуулаа сайхан баярлана. Их гоё байна гэж төсөөлж байгаа шүү.
 
Эх сурвалж: www.mminfo.mn
 
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

“Норсон зүрх” дэлхийн стандартад нийцсэн бүрэн хэмжээний мюзикл үзэгчдийн хүртээл болно

18/09/2026
Дуу хөгжим Урлаг

Мадонна 23 жилийн дараа MTV VMA-ын тайзнаа эргэн ирж, 2026 оны шоуг нээнэ

17/09/2026
Дуу хөгжим Урлаг

IU, Ю Ин На нарын 16 жилийн нөхөрлөл дуутай болов

17/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Ке Хюи Куан “Never Say Die” нэртэй дурсамж номоо гаргалаа

18/09/2026

Хоён “Hope” киног “мөрөөдлийн төсөл” хэмээн онцолжээ

18/09/2026

Ejae-г “Le Sserafim”-ийг шүүмжилсэн гэх яриа дэгдэв

18/09/2026

Тираннозавр үлэг гүрвэл халуун цустай, биеийн температур нь хүнийхтэй ойролцоо байсныг судлаачид тогтоожээ

18/09/2026

Анкарагаас 66 сая жилийн настай чулуужсан дунгийн үлдэгдэл олджээ

18/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.