Кармен Электра 40 настай хэрнээ яг л 25-тай бүсгүй шиг харагдаж чадсаар байна. “Малибугийн үдэш”-т тоглож од болсон Кармен одоо ч гэсэн усны хувцастай зургаа авахуулж, эрчүүдийн харааг булаасаар байна.“Усны хувцас өмсмөгц үнэхээр сайхан сэтгэгдэл төрсөн. Бодож байснаас минь хэдэн мянга дахин сайхан харагдсанд би баярласан. Одоо би 25-тай байхаасаа ч илүү сайхан харагдаж байна. Би маш нарийн дэглэм барьдаг. Балетын сургуульд сурч байхдаа дэглэм бариад сурчихсан юм. Тэгэхээр хамгийн гол нь тогтмол дэглэм барьж, тэвчээртэй байж чадвал болохгүй зүйл байхгүй гэж охидод хэлмээр байна” хэмээн Электра өгүүлжээ.
www.URLAG.mn