Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»МУ Гавьяат жүжигчид»Эрчүүдийг гадаад төрх байдлаар нь шинжих аргууд
МУ Гавьяат жүжигчид

Эрчүүдийг гадаад төрх байдлаар нь шинжих аргууд

Урлаг Урлаг09/03/2013Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
er_hun4792160212013-03-09-13-21[www.urlag.mn].JPG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Гавлын ясаар нь шинжихүй

 photo sexiest_men_alive12-1_zps812165e1.jpg

Заяаны ханиа сонгон олох гэдэг амаргүй ажил. Залуу хүүхнүүд сайн ханьтай болох гэж мэргэн түргэн авгай нарыг бараадаж, зарим нь эсэн бусын идтэн шидтэй гэгдэх хүмүүст очиж танилцсан залуусынхаа хэн нь насны хань байж таарах вэ гэдгийг үзүүлцгээдэг. Италийн гэмт хэрэг ба сэтгэц судлаач Чезаре Ломброзо /1835-1909/ хүний гадаад төрх байдал, үйлдэл хийх хандлага хоёрын хооронд тодорхой уялдаа бий гэж үзэж байжээ. Гэлээ ч Ломброзогоос бүр өмнө физиогномик буюу нүүрний байдал, зан авир хоёрын уялдааны тухай маш сонин шинжлэх ухаан бий болсон байжээ. Гэвч бас френологи буюу гавлын ясны хэлбэр нь хүний зан авир, чиг хандлага, авьяас чадварыг илтгэн харуулдаг болохыг тэр үеийн шинжээч судлаачид олж тогтоосон байна. Тийм учраас эрхэм уншигч та танилцсан хархүүгийнхээ зөвхөн царайг л хараад үнэлж дүгнэвэл том эндүүрэл болно шүү. Иймд та тэр залуугийнхаа френологи, физиогномик хоёрын аль алиныг нь харгалзан ажиглаарай. Ингэвэл бүх юм тодорхой болно.
 
Нэг: Хэрэв тэр хүний толгой чамархайнаасаа дээш хавчийгаад эрүүгээрээ өргөсч доошоо харсан манжин шиг байвал хоолонд ховдог, суусан газраасаа босох дургүй, харамч, эд мөнгөнд дуртайг илтгэнэ. Хэрэв та гар султай хүнд дургүй, хоол ундаа өөрөө хийх дуртай бол ийм толгойтой хүн танд яг таарна. Ийм хүн таныг дагуулаад театр ший, концерт наадам руу явах нь бараг үгүй. Яагаад гэвэл дээгүүрээ хавчиг толгой нь урлаг, шүлэг, найраг, хөгжим сонирхох сонирхол нь хөгжөөгүй юм байна. Гэхдээ ийм хүн гэр орноо өөд татах дээр гар татдаггүй ажээ.
 
Хоёр: Хэрэв толгой нь чамархайнаа дээш өргөсч зантайсхийсэн буюу дээшээ харсан манжин шиг бол баялаг сэтгэлгээ сүсэг бишрэлд дуртай ер нь далдын ид шидэд итгэмтгий хүн байх болно. Ийм хүнтэй хамт байхад хүрвэл уйдна гэж ер байхгүй.
 
Гурав: Хэрэв толгой нь хавчиг бөгөөд урагш хойшоо урт хөндлөн бол эрдэм мэдлэгтэй гэсэн үг. Эрхэм уншигч та гоё ганган юм хэрэг дуртай юм уу элдэв будаг шунханд дуртай бол ийм толгойтой хүнээс зугатаасан нь дээр.
 
Дөрөв: Хэрэв гавлын урд хэсэг сүрхий хөгжиж том сайхан духтай байвал ухаантай, амгалан төвшин байх бөгөөд ухаалаг хүмүүстэй ойр дотно байхыг хүсдэг эмэгтэйчүүдэд ийм хүн таарна.
 
Тав: Хэрэв нарийхан жижиг духтай бол, ийм хүн хар багаасаа юм бодох, сэтгэх нь хязгаарлагдмал заяагдсан байдаг. Эрхэм уншигч та эр нөхрийнхөө толгой дээр гарахыг хүсдэг буюу өөрийгөө түүнээс ухаанаараа давамгайлж байх ёстой гэж үздэг бол ийм хүнийг сонгох нь зөв.
 
Зургаа: Хэрвээ ар дагз нь сүрхий төмбийж түрсэн бол сэтгэлийн мэдрэмж сайтайн шинж. Харин ар дагз нь хавтгай бол хавтгай бол хар амиа хичээгчийн шинж юм.
 
Хамраар шинжихүй 
 photo sexiest_men_alive5-1_zpsa5a6ce50.jpg
 
Одоо таны сонгож байгаа залууг сайн мэдэхийн тулд физиогномикийн ухааны үүднээс эхлээд хамрыг нь авч үзэе. Хамар бол тухайн хүний тухай ихийг өгүүлдэг нандин эрхтэн аж.
 
Нэг: Хэрэв таны хайртай залуугийн хамар нь дундуураа төвгөр бол шударга үнэнч зантайнх. Тэр таны нэр хүндийг сайн хамгаалж чадна.
 
Хоёр: Хэрэв таны хайртай залуугийн хамар нь төвгөр хоншоортой ойролцоо бол нэлээн хэрүүлч байх учир болгоомжилсон нь дээр.
 
Гурав: Хэрэв таны хайртай залуугийн хамар шантгар бол ийм хүмүүс илүү үгэнд дуртай байдаг. Ийм хамар хавь ойрынхоо юмуу танил талынхаа хүмүүсийн аливаа нууцыг сонирхдгийн шинж ажээ. Ер нь шантгар хамартай хүнтэй хамт байсан цагт өдөржин янз бүрийн асуудал тулгарна.
 
Дөрөв: Хэрэв таны хайртай залуугийн хамар ялимгүй баруун тийш муруй бол таны зарсан мөнгийг байнга яс тооцож байх бөгөөд ер нь иймэрхүү хамартнууд бусдыг бодвол илүү сэжиглэмтгий хардамтгай байдаг.
 
Нүдээр шинжихүй
 photo sexiest_men_alive6-1_zps4a7baed9.jpg
 
Физиогномикийн ухаан нүдэнд ихээхэн ач холбогдол өгдөг. Эр хүний нүдийг ажаад харахад хайрлах, өрөвдөх, энхрийлэх шинж илэрвэл анхаарч үзэхээс өөр аргагүй. Хэрэв хүйтэн, зэвүүн, хэнэггүй шинж ажиглагдвал эртхэн шиг зугтаасан нь дээр. Бас муугүй жүжиглэж нүдээ янз бүрээр аятайхан харагдуулж болох боловч яаж ч жүжиглээд насан туршдаа хуурна гэж байдаггүй аж. Эрт орой нэгэн цагт тийм хүний нүд жинхэнэ байдалдаа орох тул эрчүүдийн нүд рүү аль болохоор сайн ширтэж байвал зохино.
 
Aм, хамар, чих, уруулаар шинжихүй
 photo sexiest_men_alive-1_zpse658db1c.jpg
 
Нөхөр чинь болъё гэж байгаа хүний ам нь бас л ихийг хэлж өгнө. Ам нь хэтэрхий том байгаад нүүртээ зохицолгүй харагдвал хэтэрхий аманцар, худлаа хэлэх хандлагатай байдаг.
 photo sexiest_men_alive10-1_zps0d4c3200.jpg
 
Харин нимгэн уруул их нарийн ухааныг илэрхийлнэ. Гэвч физиогномистүүд хэтэрхий нимгэн уруултай хүнийг урвамтгайг илэрхийлдэг гэжээ. Зузаан ч үгүй нимгэн ч үгүй уруул үнэнч, сайныг илэрхийлж байдаг ажээ.
 photo sexiest_men_alive14-1_zpse6fef29f.jpg
Одоо чихийг авч үзье. Хэрвээ чих нь ав адилхан зөв хэлбэртэй онцгой ялгарах юм юу ч үгүй бол маш сайн гэсэн үг. Хэрвээ чих нь жижигхэн ч гэсэн зөв хэлбэртэй байвал муу юм алга. Учир нь ийм чихтэй хүмүүсийн дотор ухаантай, юмыг зөв боддог хүмүүс ихээхэн тааралддаг байна.
 photo sexiest_men_alive3-1_zpsd2b29193.jpg
 
Төгсгөлд тэмдэглэж хэлэхэд дээрх бүх шинжээс зөвхөн зөв сайныг илэрхийлсэн хүн бараг тохиолдохгүй л болов уу. Тэгээд ч тийм хүн тааралдлаа гэхэд тун уйтгартай хүн байх биз. Иймд танд хайртай нь л гол учраас зарим нэг дутагдлаас нь айх явдалгүй юм шүү.

www.URLAG.mn

       

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025

Улсын хүүхэлдэйн театрын тавдугаар сарын хуваарийг хүргэж байна

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.