Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Их тал жазз” ТББ мэргэжлийн ЖАЗЗ хамтлагтай болжээ
Нийгэм

“Их тал жазз” ТББ мэргэжлийн ЖАЗЗ хамтлагтай болжээ

Урлаг Урлаг16/03/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
164400_520466974658539_1934797791_n524983052013-03-15-09-11[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Ямар ч нөхцөлд, ямар ч хөг хэмнэлтэй хоршиж чаддаг джаз хөгжим аргагүй л дэлхий дахины хөгжим. 20-р зууны эхээр АНУ-ын Нью-Орлеансын хар арьстнуудын дунд үүссэн энэ гайхалтай хөгжмийн урсгал 1912 оны үеэс джаз хэмээн нэрлэгдэх болжээ. Чухам энэ л үеэс уг хөгжмийн урсгал дэлхий нийтэд тахал мэт тархсан. Жааз нь рок энд роль ритм ба блюз, ска, регги зэргийн эх болсон юм. Энэхүү уянгалаг зөөлөн аялгууны зохицол, сэтгэлийн таашаал мэдрүүлэх гайхалтай хөгжмийг олон орны уран бүтээлчид өөрсдийн хэв маягт нийцүүлэн өөрчилж, дэлхийн өнцөг булан бүрт хүргэсэн. Манай орны хувьд джаз тийм ч өргөн хүрээнд тархаагүй. Харин 2004 оноос “Их Талын Джаз” ТББ Монгол улсад джаз хөгжмийг түгээн дэлгэрүүлэх, залуу уран бүтээлч, хөгжимчдийн ур чадварыг дээшлүүлэх, гадаад улсын уран бүтээлчидтэй хамтран ажиллах, жааз хөгжмийн туршлага солилцоог бий болгох чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Уг ТББ нь “Их Талын Джаз” фестивалийг тогтмол зохиодог юм. Тухайн фестиваль ОХУ, Швейцар, Их Британи, Герман, Канад, АНУ, Норвеги, Монгол зэрэг орны мэргэжлийн хамтлаг, хөгжимчид оролцдог байна. Мөн Монголын үзэгчдэд уран бүтээлээ танилцуулж, улс хоорондын урлагийн холбоог бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулсаар байгаа билээ. Амьд хөгжмийн “Ривер Саундз” клуб байгуулагдсан цагаасаа л хөгжмийн энэхүү урсгалыг дэмжиж, хамтлаг дуучдын тоглолтыг хийж ирсэн юм. Тус клуб “Их Талын Джаз” хөгжмийн наадмыг зохион байгуулахад жил бүр оролцож, долоо хоногийн турш джаз хөгжмийн гайхамшгаар үзэгчдийг аялуулдаг уламжлалтай. Мөн хамтлаг, дуучид нь фестивалийн хүрээнд СУИС, ХБК, хөгжим сонирхогч багш, оюутнуудад жааз хөгжмийн онол, дадлагын хичээл зааж үзүүлэх тоглолтыг хийдэг. Түүнчлэн “Лянхуа” өнчин хүүхдийн асрамжийн газарт тусгай урилгаар тоглодог нь уламжлал болон тогтсон байдаг. 

"Их тал жазз" ТББ нь гадны нэр хүндтэй мэргэжлийн жазз тоглоочидтой хамтран тоглох, хөгжмийн төсөл хэрэгжүүлэх зорилгоор 2012 оны 11 сарын 14-д "Giant Jazz" хамтлаг байгуулсан нь монголын жазз хөгжмийн урлагт нэгэн чухал үйл явдал боллоо. Уг хамтлаг нь монголдоо мэргэжлийн жазз урлагийг түгээн дэлгэрүүлэхээс гадна "Их тал жазз" ТББ -ын урилгаар ирж буй гадны зочин уран бүтээлчидтэй хамтран тоглох, монголын жазз урлагийг дэлхий дахинд таниулах, жазз хөгжмийн талаарх хүүхэд залуучуудын хөгжмийн боловсролыг хөгжүүлэх зорилготой юм.  Хэрэв та джазыг мэдрэхийг хүсвэл аялгуу хэмнэл бүрийг салгаж сонсох нь чухал. Тэгэх аваас энэ хөгжмийг ойлгож, жинхэнэ сэтгэлийн таашаал, тайтгарлыг мэдрэх болно.


Mongolian professional jazz band "Giant Jazz"

Та бүхнийг урлагийн тэнгэр ивээг…
www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Б.Галаарид: Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

01/09/2026
Нийгэм Урлаг

Л.Мөнхбаясгалан: Томоко та энэ удаа улаан шугам давлаа

31/08/2026
Нийгэм Урлаг

Ц.Шинэцэцэг “Чамайг тэвэрье” номоо уншигчдын гарт хүргэлээ

27/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Дэлхийг Монголд, Монголыг дэлхийд” гэрэл зургийн хамтарсан үзэсгэлэнг нээв

05/09/2026

“Их говийн манаач” баримтат кино Их Британи, Лос-Анжелесийн кино наадмуудаас тус тус шагнал хүртлээ

05/09/2026

Реппер, продюсер Rokit Bay буюу О.Баярсайхан: Тулгатаа сайн анхааралтай уншаарай хө

04/09/2026

Венецийн кино наадмаар үзэгчид Жон Малковичид 13 минутын турш босож алга ташив

04/09/2026

Мэрилин Монрогийн талаар шинэ мюзикл бүтээнэ

04/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.