Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Морин хуурч “Д.Шинэцог-Гени” шинэ цомгоо танилцууллаа
Уртын дуу

Морин хуурч “Д.Шинэцог-Гени” шинэ цомгоо танилцууллаа

Урлаг Урлаг18/03/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
IMG_60707254607092013-03-18-16-50[www.urlag.mn].JPG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Ардын язгуур урлагийн нэрийг дэлхийн олон улс орнуудаар олонтаа дуурсгаж яваа "Домог" хамтлагийн морин хуурч МУСТА "Д.Шинэцог-Гени"  өөрийн авъяас билгээрээ амьдруулсан яруу тансаг хуурын аялгуунуудаас бүрдсэн "Өнө мөнхлэй" хэмээх хоёр дах шинэ цомгоо өлгийдөн авжээ.

Тэрээр төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Б.Чинбат, Төрийн соёрхолт Б.Мөнхболд, Хөгжмийн найруулагч Б.Алтанхуяг, Д.Мөнхзаяа нарын бүтээлүүдээс бүрдсэн тус цомгийнхоо нээлтийн хэвлэлийн бага хуралыг өнөөдөр 11:00 цагаас  Чойномын нэрэмжит "Од" театрд зохион байгууллаа. Цомгийн нээлтэнд морин хуурч МУСТА "Д.Шинэцог-Гени" цомгийнхоо дэлгэрэнгүй танилцуулгыг хүргэсэн бөгөөд Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Мөнхболд, Төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Б.Чинбат,  Домог хамтлагийн ахлагч, морин хуурч Б.Баторших нар оролцсон юм.

Дашрамд дуулгахад морин хуурч МУСТА "Д.Шинэцог-Гени" Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Мөнхболдын "Галдан бошгот" синфони сюитийн хэсгээс "Ану хатан" аялгууг болон Төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Б.Чинбатын "Аравт" түүхэн уран сайхны киноны "Хөхтөмөр Өнөмөнхлэй" хэмээх аялгуунуудаа клипжүүлсэнээ дэлхийн өнцөг булан бүрт суугаа үнэнч фенүүддээ болон монгол түмэндээ толилуулсан бөгөөд тун удахгүй Төрийн шагналт, Урлагийн гавъяат зүтгэлтэн Б.Шарав, Төрийн шагналт З.Хангал, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Мөнхболд, Төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Б.Чинбат нарын монголын сор болсон хөгжмийн зохиолчдын морин хуур хөгжимд зориулан бүтээсэн гайхалтай аяалгуунуудаас бүрдсэн тоглолтоо хийхээр төлөвлөж байгаагаа хурлын үеэр зарласан юм.

Ийнхүү "Өнө мөнхлэй" хэмээх цомгийн нээлтийн зурагнуудаас та бүхэндээ хүргэж байна.

 photo IMG_6035_zps256b95b3.jpg  photo IMG_6026_zpsc7721812.jpg  photo IMG_6011_zpsc5822550.jpg  photo IMG_6006_zps6ec2c313.jpg  photo IMG_6055_zps68f511dd.jpg  photo IMG_6053_zps37771143.jpg  photo IMG_6051_zps236a58f0.jpg  photo IMG_6048_zps0cfff4bd.jpg  photo IMG_6047_zps2b888807.jpg   photo IMG_6005_zps31932a32.jpg  photo IMG_6002_zpse3a3223d.jpg  photo IMG_6082_zps3bcdbcc1.jpg  photo IMG_6077_zps4b8ab6aa.jpg  photo IMG_6070_zps2029e503.jpg  photo IMG_6067_zps64f090f8.jpg  photo IMG_6064_zps8af491cf.jpg  photo IMG_6061_zpsd684f964.jpg  photo IMG_6060_zpsc5c6a3b4.jpg  photo IMG_6059_zpsb8f5e65d.jpg  photo IMG_6058_zps8c18f540.jpg



 

Та бүхнийг урлагийн тэнгэр ивээг…
www.URLAG.mn

 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жүжигчин Том Круз кино урлагт оруулсан хувь нэмрийнхээ төлөө Оскарын шагнал хүртэнэ

19/06/2025

Дуурийн дуучин Э.Амартүвшин Италийн алдарт дарсны нүүр царай боллоо

19/06/2025

Азийн соёлын “ODASIS” хөтөлбөрийн тоглолт боллоо

19/06/2025

“Boston Dynamics”-ын роботууд “Авьяаслаг Америкчууд”-ын тайзнаа бүжиглэв

19/06/2025

Ж.Вердийн “Макбет” дуурийг ганцхан удаа тоглоно

19/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.