Ардын язгуур урлагийн нэрийг дэлхийн олон улс орнуудаар олонтаа дуурсгаж яваа "Домог" хамтлагийн морин хуурч МУСТА "Д.Шинэцог-Гени" өөрийн авъяас билгээрээ амьдруулсан яруу тансаг хуурын аялгуунуудаас бүрдсэн "Өнө мөнхлэй" хэмээх хоёр дах шинэ цомгоо өлгийдөн авжээ.
Тэрээр төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Б.Чинбат, Төрийн соёрхолт Б.Мөнхболд, Хөгжмийн найруулагч Б.Алтанхуяг, Д.Мөнхзаяа нарын бүтээлүүдээс бүрдсэн тус цомгийнхоо нээлтийн хэвлэлийн бага хуралыг өнөөдөр 11:00 цагаас Чойномын нэрэмжит "Од" театрд зохион байгууллаа. Цомгийн нээлтэнд морин хуурч МУСТА "Д.Шинэцог-Гени" цомгийнхоо дэлгэрэнгүй танилцуулгыг хүргэсэн бөгөөд Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Мөнхболд, Төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Б.Чинбат, Домог хамтлагийн ахлагч, морин хуурч Б.Баторших нар оролцсон юм.
Дашрамд дуулгахад морин хуурч МУСТА "Д.Шинэцог-Гени" Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Мөнхболдын "Галдан бошгот" синфони сюитийн хэсгээс "Ану хатан" аялгууг болон Төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Б.Чинбатын "Аравт" түүхэн уран сайхны киноны "Хөхтөмөр Өнөмөнхлэй" хэмээх аялгуунуудаа клипжүүлсэнээ дэлхийн өнцөг булан бүрт суугаа үнэнч фенүүддээ болон монгол түмэндээ толилуулсан бөгөөд тун удахгүй Төрийн шагналт, Урлагийн гавъяат зүтгэлтэн Б.Шарав, Төрийн шагналт З.Хангал, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Мөнхболд, Төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Б.Чинбат нарын монголын сор болсон хөгжмийн зохиолчдын морин хуур хөгжимд зориулан бүтээсэн гайхалтай аяалгуунуудаас бүрдсэн тоглолтоо хийхээр төлөвлөж байгаагаа хурлын үеэр зарласан юм.
Ийнхүү "Өнө мөнхлэй" хэмээх цомгийн нээлтийн зурагнуудаас та бүхэндээ хүргэж байна.
Та бүхнийг урлагийн тэнгэр ивээг…
www.URLAG.mn