-Үдшийн Шивнээ: Сайн уу, дуучин залуугаар сонин сайхан юу байна?
-Баясука: Хамтлаг маань 2008 оноос уран бүтээлээ түр завсарласан. 2009 онд өөрийн анхны бие бие даасан ”Их хотын шуугиан” цомгоо гаргалаа. Харин энэ жил 100% үг аяыг нь өөрөө туурвисан “Secret” нэртэй цомог минь гарахад бэлэн болоод байна.
-ҮШ: Сүүлийн цомгийн чинь нэр нь их өвөрмөц юм. Дуунуудын нэр, үг нь их сонирхолтой санагдсан?
-Б: Цомгийнхоо cover-ийг ямар янзаар хийвэл илүү сонин содон болох тухайгаа ярилцаж байхдаа Robby Williams-ын нэлээд хэдэн жилийн өмнө гаргасан цомгийн зургийг санасан юм. Энгийн хэрнээ этгээд, дээгүүрээ хагас нүцгэн тэгээд уранхай жиинстэй Robby Williams-ын дүр зураг өөрийн эрхгүй буусан. Тэгээд найзуудтайгаа зөвлөлдөж байтал тэд сенсацитай зүйл хийвэл яасан бэ гэж зөвлөсөн юм. “10 нүцгэн хүүхэн тараад хэвтсэн, чи голд нь чармай нүцгэн байх юм бол жинхэнэ сенсаци” болно гэж хэлсэн. Эхэндээ санаанд багтахгүй солиотой санагдаж байсан ч сүүлдээ гайхал төрүүлье гэж бодоод тийм зураг авахуулахаар шийдсэн. Тэгээд 10 бүсгүйн эрэлд гарсан даа/инээв/. Гэвч энэ амаргүй даваа байсан. Нүцгэн гэхээр л загварын бүсгүйчүүдэд хэцүү байсан байх. Яг зураг авалтан дээр нэг зоригтой бүсгүй ирсэн дээ.
-ҮШ: Дууны үг, аяыг өөрөө зохиосон гэхээр гайхалтай байна. Манай ихэнх дуучид чинь бэлэн юман дээр дөрөөлдөг шүү дээ?
-Б: Үг, аяа өөрөө зохиодог уран бүтээлчид байлгүй яахав. Ер нь нэгэнт уран бүтээлд өөрийгөө зориулахаар бол бүхнийг бие даан хийх гэж оролдох ёстой гэж боддог. Хөгжмийн зохиолчоор ая бичүүлэхэд тодорхой хэмжээнд мөнгө төлнө, нөгөө хөгжмийн зохиолч нь хэр удаж байж өгөх вэ гэдэг нь тодорхойгүй, зарим нэг нь хүнд суртал гаргана. Тэгэхээр өөрт авъяас мэдрэмж байгаа л бол үүнийгээ бүрэн ашиглах хэрэгтэй гэж бодон өөрийгөө зоригжуулсан. Ямар ч байсан 2 цомгийн ард гарлаа. Би бусад уран бүтээлчидээ уриалмаар байна. Жэмс Блант, Нора Жонс, Кэти Бэрри нар өөрсдөө дуугаа зохиож байлдан дагуулж байхад яагаад бид болохгүй гэж. Өөрсдийгөө хөгжүүлээд дуу зохиож болно ш дээ. Угаасаа л урлагаар амьдарч, уран бүтээл хийж байгаа юм чинь өөрийгөө бүрэн уудлах хэрэгтэй.
-ҮШ: Зураг авалттайгаа дүйцүүлсэн эротик өнгө аясын халуухан дуу байгаа юу?
-Б: Зарим нэг дуунд тийм өнгө аяс бий. Хүний амьдралд байдаг ч тэр бүр ил гаргаад байдаггүй зүйлийг л уран бүтээлдээ өгүүлсэн. Гадаадын дуунуудын үг их энгийн атлаа исгэлэн байдаг даа. “I wanna fuck you”,”Sexy bitch” гэх мэт. Үүний адил би нууцлаг амттай зүйлийг уран бүтээлдээ тусгахыг хичээсэн. Энэ цомогт маань багтсан “Наашаа Цаашаа ” гэдэг дуу бий. Дахилт нь “наашаа цаашаа хөдлөөч…” гэж байгаа. Миний бас нэг дуун дээр хоёрдогч гуравдагч хайрын тухай өгүүлдэг. Гэр бүлтэй хэрнээ өөр хүнд дурлах асуудал амьдрал дээр тохиолдож л байдаг. Яг ийм байдалд орчихоод байгаа хүмүүст зориулсан дуу бий. Ер нь дундаж насныханд зориулсан уран бүтээлүүд нэлээд байгаа.
-ҮШ: Тэгвэл хоёрдогч, гуравдагч хайртай Баясука хувь хүнийхээ хувьд хэр санал нийлдэг вэ?
-Б: Энэ бол хувь хүний л асуудал. Би хувьдаа үүнийг зөвтгөж бас буруутгадаггүй. Тухайн хүний ухамсарын л хэр хэмжээ. Үр хүүхдээ өнчрүүлэх хэмжээнд хүрсэн бол ёстой санал нийлэхгүй. Гэхдээ үнэхээр болохгүй бол ямар наасан цаас биш хоёр тийшээ болоход яахав дээ.
-ҮШ: Зоригтой бас шинэлэг зүйл сэдсэн байна шүү. Хүмүүс яаж хүлээж авах бол. Цомог дээрх нүцгэн зургийг чинь хараад?
Б: Өөр өөрийн дүгнэлтээ хийх биз дээ. Гэхдээ сонсоод зүрх сэтгэлээрээ мэдэрнэ гэдэгт итгэлтэй байна. Нэг л хэвийн зүйлээс хүн залхдаг шүү дээ. Дандаа гурилтай шөл идэхийг хэн ч хүсэхгүй. Өөр зүйлийг мэдрэхийг хүсдэг нь хүний сониуч зантай холбоотой. Тиймээс энэ уран бүтээлээрээ өөр зүйлийг мэдрүүлэхийг хүссэн.
-ҮШ: Яагаад “Secret” гэж нэрлэсэн юм бэ?
-Б: Уг нь “Дахиад ганц удаа” гэж дуугаар нэрлэх гэж байсан юм. Гэхдээ зургандаа дүйцүүлж өвөрмөц нэр өгье гэж бодоод “Secret” гэж нэрлэсэн. “Нууц” гэхээр хүн угаасаа сонирхоно шүү дээ. Зураг, нэрийг нь харсан хэний ч сониуч зан хөдлөх нь мэдээж…
-ҮШ: Энэ зургуудыг үзээд гэр бүлийн чинь хүн бухамдсан уу?
-Б: Гайхаж, яагаад ингэв гэж асуулгүй л яахав. Гэхдээ намайг үргэлж дэмждэг болохоор ойлгосон. Миний уран бүтээлийг сонсож, зөвлөгөө өгдөг.
-Б: Тухайн нөхцлөөс л шалгаална. Хэрэгтэй үедээ хэрэгтэй ч сексгүй бол ямар дуусчих гээд байгаа биш зарим үед тэвчих хэрэгтэй. Ер нь сексийг нэгдүгээрт тавина гэдэг утгагүй л дээ. Тухайн хүний өссөн орчин, хүмүүжил гэх мэтээс л шалтгаалах байх. Эхний уулзалтаар секс хийнэ гэдэг бол яахав барууны сэтгэхүйтэй, чөлөөтэй, учраа мэддэг хүмүүст бол байж болох юм. Хоёулаа хүсч байгаа ч хүн ухамсараа дагах хэрэгтэй. Өөрийгөө болон өрөөлийг хүндлэх, үнэ цэнэ гэгч зүйл байна. Амьдрал өнөөдрөөр дуусах гэж байгаа юм шиг дайраад байж болохгүй шүү дээ.
-ҮШ: Нууц амрагийн талаар ямар бодолтой байдаг вэ. Амьдрал дээр байх ёстой зүйл үү?
-Б: Үнэхээр эхнэр нөхөр хоёр таарч тохирохгүй, бие биеэ ойлгохоо больсон бол одоо яая гэхэв. Учраа олоод л салаад дараагийн амьдралаа зохиож болно ш дээ. Харин үнэхээр хайртай байгаад гэрлэсэн бол гуравдагч этгээд хамгийн хэрэггүй. Ямар нэг өөр сонирхлоор гэрлэсэн бол яалт ч үгүй тийм зүйл гарч ирдэг. Нэг залуу сайхан бүсгүй байна гэж бодъё. Баян 40 гаруй насны компанийн захиралын мөнгөнд нь болоод гэрлэсэн бол үеийн залуугаа хэзээ нэгэн цагт хүсэх л болно. Ингээд бодохоор энэ нийгэмтэй бас холбоотой. Дээд удирдлагууд сайн ажлаад ард түмнээ сайхан амьдруулж байвал залуу охид нүдээ аниад л гүзээ нь унжсан хүнтэй байхыг хүсэхгүй шүү дээ.
-Б: Сайн мэдэхгүй юм. Гэхдээ тийм яриа байж л байдаг. Над шиг бор зүрхээрээ, баярын үеэр энэ тэнд дуулаад л, тоглолт шоу эсвэл ганц нэг рекламнаас мөнгө олоод л явж байгаа залуу уран бүтээлчид зөндөө л байна. Олонд хүрсэн уран бүтээл хийгээгүй мөртлөө томроод яваад байвал бас ноотой байж мэдэх л юм. Магадгүй аав ээж нь нөлөөлсөн байж болно. Үүнийг уншигчид тунгаана биз дээ. Өмнө нь ямар байлаа одоо ямар болчихоод байна. Энэнд нь юу нөлөөлөв. Тэр уран бүтээлч өөрөө бизнес хийдэг болчихов уу, ямар нэг компанийн харьяалалд орчихсон уу, тийм бол тэр нь ямар үйл ажиллагаа явуулдаг компани вэ гээд л бодоод үзэг.
-ҮШ: Ингэхэд “Take off” хамтлагийнхан уулзалдаж байна уу?
– Б: Уулзалгүй яахав. Харин сүүлийн үед тоглолт хийдэг юм уу гэж ярилцаж байгаа. Хэд хоногийн өмнө хамтлагийнхаа дуунуудыг сонссон чинь сайхан байна лээ шүү. Эргэн цуглаад шинэ уран бүтээлээс гадна хуучин дуунуудаа сэргээгээд тоглолт хийвэл бид нарыг санасан хүмүүст сайхан бэлэг болох байх даа гэж бодсон.
С.Ялгуун