Бие биендээ үхтлээ хайртай, хамтдаа байхдаа жаргалтай хоёрын нууцыг мэдэх үү? Хоорондоо хэтэрхий баяр баясгалантай байдгийг нь ядаргаатай нялуун гэж бодохын оронд нууцаас нь хуваалцаад аз жаргалтай хосуудын тоог нэгээр нэмээрэй. Дараах 20 нууцыг та бүхэнтэйгээ хуваалцая.
1. Аяга таваг угаах, нохойгоо салхилуулах мэтийн гэрийн ажлаа үргэлж хамтдаа хийдэг
2. Бие биенээсээ юу ч нуудаггүй. Орондоо хэзээ ч битгий ууртай орж байгаарай
3.Найз залуу маань байнга ажлаар гадагшаа явдаг болохоор бид хоёр ихэнхдээ хамтдаа байж чаддаггүй л дээ. Гэхдээ өглөө болгон ажилдаа явахаасаа өмнө түүн рүү өөрийнхөө дүрсгүйтсэн зурагаадараад явуулчихдаг.
4. "Үргэлж бие биендээ халамжтай байх…тэгээд бас амьдралдаа зорилго нэгтэй байх хэрэгтэй.
5.Найз залуугийнхаа тухай бодох болгондоо түүн рүү мессеж бичдэг
6. Боломж л таарвал Би чамд хайртай! гэдэг үгийг хэлж байхыг хичээдэг
7. "Өөртөө зориулж цаг гаргаж байх нь бас чухал
8. Зөндөө их галзууруулмаар секс!
9. Бие биенээ үргэлж инээлгэж бай. Энэ бол аз жаргалтай үерхлийн нууц
10. Энгийн шулуухан бай. Түүнтэй хамт баймаар байгаа бол тэрийгээ хэл. ‘Найзуудтайгаа дахиад л гарах гэж байгаа юм уу’гэхийн оронд ‘Өнөөдөр үнэхээр аймшигтай өдөр байлаа, би чамайг тэврэлдээд кино үзмээр байна’ гэж хэлэх нь хамаагүй дээр.
11. Найз залуудаа бага ч гэсэн эрх чөлөө олгож байхыг хичээдэг. Аз жаргалтай байя гэвэл хардалтын тухай март.
12.;Бие биендээ удаан хугацаагаар гомдож уурлах хэрэггүй. Нөхөр бид хоёр маргалдаж ч гэлээ 10 минутын дотор буцаад л мартчихдаг.
13. Бие биенийхээ хоббиг сонирхоод үзээрэй.
14. Хамтдаа тэнэг зүйл хийж эрхэлж тоглохоос бүү татгалз.
15. Бие биентэйгээ байгаагаар нь хүлээж авах, нэг нэгнийгээ байдаг л юм гэж хүлээж хоёр шал ондоо зүйлс. Түүний талаар ямар хандлагатай байна гэдгээ үргэлж анзаарч байгаарай. Заримдаа бид хайраа олсондоо баярлахаа больж ёстой юм шиг хандаж эхэлдэг.
16. Бусад хүмүүсийн үгийг битгий сонс (үерхэж байгаа л биш бол).
17. Бие биендээ буулт хийх, хоорондоо байнга ярилцах, тэврэлдэж нялуурах! Хэрвээ та хоёрын харилцаа нэг л биш байвал аягүй л бол энэ гурвын нэг нь байхгүй байна гэсэн үг.
18. Хамтдаа Космо унш!
19. Бид үргэлж хамтдаа инээлдэж, хоолоо хийж, спортын нэвтрүүлэг үздэг.
20.Үе үе хамтдаа болзоонд гарч байгаарай. Заавал их мөнгөөр болзох хэрэггүй. Зүгээр л хамтдаа салхилж гэртээ гоё ширээ засаад хооллож болно шүү дээ.
Харин чиний нууц юу вэ?
www.URLAG.mn