SBN телевизийн Кино Гадаад Нэвтрүүлгийн Албаны менежер, хөтлөгч, жүжигчин, дуу оруулагч Бямбажавын Батзаяатай ярилцсан ярилцлагыг хүргэж байна.
Миний үзсэн хамгийн анхны кино
Хоёр кино одоо ч нүдэнд харагдаад байна. Хар багын дурсамж болохоор санаж байгаа нь л энэ кинонууд.Нэг нь Indiana Jones and the Raiders of the Lost Ark (1981). Газар доорх нууц ордонд ороод могойн дундуур явдаг тэр хэсгийг үзчихээд их л айдаг байснаа санадаг юм. Хар дарж байсан удаатай. 80-аад оны сүүл үе байх.Харин 2 дахь киног нь одоо ч би хайгаад олдоггүй юм. Бас л айдас төрүүлэм кино байсан. Ширэнгэн ойгоор нисээд хүмүүст наалдаж цусийг нь сордог үл мэдэх амьтны тухай өгүүлдэг.
Кино урлагийн гайхамшигийг анх мэдрүүлсэн кино
Стивэн Спилбэргийн бүтээл (1993) Найруулагчын хувьд байж болох, магадгүй байж боломгүй маш олон шийдлүүдийг энэ кинонд шигтгэсэн мэт санагддаг. План бүр, жүжигчдийн тоглолт бүр нь алдалгүй анзаармаар байдаг.
Хүмүүсийн дуртай боловч миний дургүй кино
Harry Potter цувралын бүх ангид нь дуу оруулсан хирнээ нэг их сэтгэл хөдөлдөггүй юм. Муу кино гэж хэлэхгүй л дээ гэхдээ л сонирхдоггүй.
Хүмүүсийн дургүй боловч миний дуртай кино
Брэд Питт-н гол дүрд нь тоглосон Troy (2004). Магадгүй Брэд Питт тоглосон болохоор ч байж болох юм. Сайн найруулагчын асар их зардлаар бүтээгдэж олон сайн жүжигчид тоглосон ч шүүмжлэгчдээс мөн үзэгчдээс сайн үнэлгээ аваагүй байдаг. Энэ киноноос эрч хүч мэдрэгддэг. Жүжигчний хувьд үлгэрлэх зүйл их байдаг.
Хүмүүсийн сайн мэддэггүй боловч миний дуртай кино
Singin' in the Rain(1952) –буюу “Бороонд дуулагч” киног үзэх дуртай. Gene Kelly-н мюзиклуудыг тэр болгон манайхан сонирхдоггүй юм шиг санагддаг. 1940-50-иад оны үед бүтээгдэж байсан кинонууд гэхээр уулга алдмаар шүү.
Өөрийгөө оронд нь төсөөлж боддог киноны дүр
Маш олон кинонууд байдаг даа. Бага балчираасаа авахуулаад одоо ч хүртэл тэгж боддог. Магадгүй жүжигчин болохоор тэгээд байдаг байж болох юм. Жүжигчин хүн дүрээ бэлдэх дээ “Хэрвээ би…” гэж төсөөлж, бодож, амьдруулдаг болохоор тийм болов уу. Тэр кино нь Gladiator (2000) киноны гол дүр Maximus.
Сүүлд үзсэн кинонуудаас таалагдсан нь
Сүүлийн сард гэвэл Монгол болон гадны олон кино үзсэн. Тэр дундаас гэртээ үзсэн Испаний Three meters above the Sky (2010) гэдэг кино маш их таалагдсан. Өмнө нь үзэх боломж ерөөсөө гарч байгаагүй юм.Кино театрт гэвэл A Good Day to Die Hard (2013) Миний хувьд анх боевик кино үзэж кино урлагийн гайхамшгийг мэдэрч эхлэж байлаа. Үлгэр жишээ болсон маш олон хүн байдаг. Жишээ нь Сталлоне, Ван дамм, Шварценеггэр, Брьюс Виллис гээд л… Одоо бол уг нь зайгаа тавьж өгөөд амрах ёстой хүмүүс шүү дээ. Тэгтэл үгүй юм аа. /инээв/ Кинондоо тоглоод л байна, дайтаад л байна. “Би ч гэсэн кино урлагаас мөд холдохгүй шүү их удаан байх болно” гэсэн бодолтой кино театраас гарсан даа. Мэдээж жүжигчнээр бас найруулагчаар…
Эх сурвалж: “Дээжис” дижитал сэтгүүл