Драмын урлагийн шилдгүүдийг тодруулдаг "Гэгээн муза" наадам өчигдөр арав дахь жилийнхээ шилдгүүдийг тодрууллаа. Энэ жилээс эхлэн олон улсын наадам болж, хүрээгээ тэлсэн тус наадамд хот, хөдөө, олон улсын гээд 70 гаруй уран бүтээлч өрсөлдсөн юм.
Ийнхүү “Гэгээн муза Х” наадмын шилдэгийн шилдэг “Гран-при” шагналыг УДЭТ-ын бүтээл “Эсрэг дурлал” жүжиг хүртэж наадмын ерөнхий ивээн тэтгэгч "Макс" групын нэрэмжит таван сая төгрөгөөр шагнуулсан юм.
Ингээд та бүхэндээ “Гэгээн муза Х” наадмын шилдгүүдийг танилцуулъя.
Хүүхдийн жүжгийн төрөлд
Шилдэг эрэгтэй туслах дүр
Хүүхэлдэйн театрын жүжигчин Ц.Цэрэндорж "Лусын хааны охид” жүжгийн Алиа тийрэнгийн дүрүүдээр
Шилдэг зохиолч
Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Ц.Хулан
Шилдэг тайзны зураач
Хүүхэлдэйн театрын жүжигчин Б.Бямбацэрэн "Лусын хааны охид” жүжгээр
Шилдэг хөгжмийн зохиолч
Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Мөнхболд "Лусын хааны охид” жүжгээр
Шилдэг эмэгтэй гол дүр
Архангай аймгийн ХДТеатрын жүжигчин Б.Жаргалсайхан "Чипполинд тохиолдсон адал явдал” жүжгийн Улаанлуувангийн дүрээр
Шилдэг эрэгтэй гол дүр
Архангай аймгийн ХДТеатрын жүжигчин Ц.Түвшинжаргал "Чипполинд тохиолдсон адал явдал” жүжгийн Чипполины дүрээр
Шилдэг найруулагч
УДЭТ-ын найруулагч Ч.Түвшин "Чипполинд тохиолдсон адал явдал” жүжгээр
Инээдмийн жүжгийн төрөлд
Шилдэг тайзны зураач
Дорноговь аймгийн "Саран хөхөө” театрын зураач Ч.Эрдэнэбаатар "Скапений дамшиглал” жүжгээр
Шилдэг эрэгтэй гол дүр
Дорноговь аймгийн "Саран хөхөө” театрын жүжигчин А.Баярсайхан "Скапений дамшиглал” жүжгийн Скапений дүрээр
Шилдэг жүжгийн найруулагч
Дорноговь аймгийн "Саран хөхөө” театрын ерөнхий найруулагч Н.Пүрэвдорж "Скапений дамшиглал” жүжгээр
Нэг хүний жүжгийн төрөлд
Шилдэг зохиолч
Нэрт яруу найрагч Д.Урианхай "Цонхоор харсан хүн” жүжгээр
Шилдэг тайзны зураач
Ч.Эрдэнэбаатар "Хоосон зүүд” жүжгээр
Шилдэг эмэгтэй гол дүр
УДЭТ-ын жүжигчин МУСТА Д.Ганцэцэг "Бурханд илгээсэн захидал” жүжгийн Оскарын дүрээр
Шилдэг эрэгтэй гол дүр
Ментор Зумбираж, “Хайрцган доторх жүжигчин” жүжигчний дүрээр
Шилдэг найруулагч
МУУГЗ Найруулагч Б.Баатар "Би Эдит Пиаф байна” жүжгээр
Драмын жүжгийн төрөлд
Шилдэг эрэгтэй туслах дүр
“ТВ Коктейль” хамтлагийн жүжигчин Д.Энхбаяр "Хоёр ертөнцийн буудал” жүжгийн Ерөнхийлөгчийн дүрээр
Шилдэг эмэгтэй туслах дүр
УДЭТ-ын жүжигчин МУГЖ Ж.Оюундарь "Эсрэг дурлал” жүжгийн Шивэгчний дүрээр
Шилдэг хөгжмийн зохиолч
Хөгжмийн зохиолч С.Сансаргэрэлтэх "Гамлет” жүжгээр
Шилдэг тайзны зураач
УДЭТ-ын зураач Т.Ганхуяг "Эсрэг дурлал” жүжгээр
Шилдэг эмэгтэй гол дүр
“ТВ Коктейль” хамтлагийн жүжигчин Цэнд-Аюуш "Хоёр ертөнцийн буудал” жүжгийн Бүсгүйн дүрээр
Шилдэг эрэгтэй гол дүр
УДЭТ-ын жүжигчин МУСТА ТС.Болд-Эрдэнэ "Гамлет” жүжгийн Гамлетийн дүрээр
Шилдэг жүжгийн найруулагч
УДЭТ-ын найруулагч МУУГЗ Н.Найдандорж "Эсрэг дурлал” жүжгээр
Шилдэгийн шилдэг гранфри
Шилдэгийн шилдэг алтан цомын эзэн жүжгээр
УДЭТ-ын уран бүтээл "Эсрэг дурлал” жүжиг
Наадмын зохион байгуулагчдын нэрэмжит шагнал
ССАЖЯ-ны нэрэмжит “Шилдэг залуу уран бүтээлч” шагналаар
"Эсрэг дурлал” жүжгээр УДЭТ-ын жүжигчин Б.Тамир
Шүүгчдийн нэрэмжит тусгай шагналаар
"Гамлет” жүжгээр МУСТА УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар
Хүндэт Муза-ийн эзнээр
УДЭТ-ын хүндэт ажилтан МУСГЗ С.Доржсүрэн
УДЭТ-ын ахмад уран бүтээлч Ардын жүжигчин Д.Мэндбаяр






























































Та бүхнийг урлагийн тэнгэр ивээг…
www.URLAG.mn