Драмын урлагийн шилдгүүдийг тодруулдаг "Гэгээн муза" наадам өчигдөр арав дахь жилийнхээ шилдгүүдийг тодрууллаа. Энэ жилээс эхлэн олон улсын наадам болж, хүрээгээ тэлсэн тус наадамд хот, хөдөө, олон улсын гээд 70 гаруй уран бүтээлч өрсөлдсөн юм.
Ийнхүү “Гэгээн муза Х” наадмын шилдэгийн шилдэг “Гран-при” шагналыг УДЭТ-ын бүтээл “Эсрэг дурлал” жүжиг хүртэж наадмын ерөнхий ивээн тэтгэгч "Макс" групын нэрэмжит таван сая төгрөгөөр шагнуулсан юм.
Ингээд та бүхэндээ “Гэгээн муза Х” наадмын фото зурагнуудаас толилуулъя.