Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Үтрээний хүүрнэл” жүжиг эмэгтэйчүүдийн эрхийг хамгааллаа
Нийгэм

“Үтрээний хүүрнэл” жүжиг эмэгтэйчүүдийн эрхийг хамгааллаа

Урлаг Урлаг01/04/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
utree_huurnel5591670802013-04-01-14-47[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх “V-Өдөр” хөдөлгөөний хүрээнд АНУ-ын зохиолч Eve Ensler-ийн “The Vagina Monologues” буюу "Үтрээний хүүрнэл" хэмээх шилдэг хандивын жүжгийг тоглосон юм. Жүжиг бие даасан богино хүүрнэлүүдээс бүрдэх бөгөөд жил бүр зохиолч шинэ хүүрнэлийг онцгойлон нэмж тухайн орны “Үтрээний хүүрнэл” жүжигт оруулдаг аж. Тиймээс энэ жил уг жүжигт “Өмнөтгөл”, “Үс”, “Хэрвээ үтрээ хувцас өмсөж, үг хэлдэг байсан бол”, “Үер”, “Үтрээний сургалт”, “Тааламжтай болон тааламжгүй баримт”, “Учир нь тэр харах дуртай байсан”, “Би үтрээгүй болсон гэдгээ хэлвэл яах бол”, “Миний үтрээ ууртай байна” зэрэг 19 хүүрнэл оржээ. 

Хэрвээ үтрээ хувцас өмсдөг байсан бол юу өмсөх байсан бол оо гэж та бодож байсан уу? Харин судалгаанд оролцсон бүсгүйчүүд үтрээ хувцас өмсдөг байсан бол дэгжин малгай, хээнцэр, нарны шил, дэрэвгэр хормойтой богино даашинз, өндөр өсгийт, өөрт эвтэйхэн жинсэн өмд гээд өдөр бүр л өөр өөрөөр гоёх байсан гэж хариулжээ. Өөрөөсөө асууж үзээгүй олон асуулттай энд тулгарсан юм. Мөн жүжигт гадаадын тоо баримт, тэдгээр бүсгүйчүүдэд тохиолдсон баяр, гунигийг тухай “Миний бяцхан бэлэг эрхтэн хөөрхийлөлтэй байж болох байлаа”, “Ал-ыг тунхаглая”, “Үтрээг баярлуулах дуртай эмэгтэй”, “Би тэр өрөөнд байсан”, “Бид эцэстээ тулж байна” “Бослого” хүүрнэлээр дамжуулан үзэгчдэд хүргэсэн юм. 
Энэ жүжгийн найруулагчаар Э.Өнөрцэцэг хоёр дахь жилдээ хамтран ажиллан “Өөрчлөлтийн төлөөх залуу эмэгтэйчүүд” клубийн гишүүд буюу 30-аад залуу эмэгтэйчүүд үзэгчдийн хүртээл болгосон юм. Уг жүжгийн нэг онцлог бол заавал мэргэжлийн уран бүтээлчид тайзнаа тоглоно гэлтгүй бүсгүйчүүд өөрсдөө “V-Өдөр”-ийн дуу хоолой болон оролцон тоглодог аж. “Өөрчлөлтийн төлөөх залуу эмэгтэйчүүд” клуб нь Монголд анх удаа “The Vagina Monologues” хэмээх хандивын жүжгийг 2011 онд тоглон нь үзэгчдийн хүртээл болгосон бөгөөд энэ жил гурав дахь удаагаа дахин тайзнаа хоёр өдөр тоглолоо. 2011, 2012 онд Монголд “V-Өдөр” аяны хүрээнд “Үтрээний хүүрнэл” хандивын бүтээлийг толилуулж нийт 15.730.580  төгрөгийн орлого олж, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, ЛГБТ төв болон “V-Өдөр” аяны уриалгын дагуу байгалийн гамшигт  өртсөн Гайти улсын эмэгтэйчүүдэд хандивлажээ.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026
Нийгэм Урлаг

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Godzilla vs. Kong” киноны жүжигчин Кейли Хоттл 18 насандаа таалал төгслөө

22/07/2026

Сэр Пол Маккартни шүтэн бишрэгчдэдээ санаанд оромгүй гэнэтийн бэлэг барив

22/07/2026

Чун Хюн Му болон Юна нар “Blue Dragon” шагнал гардуулах ёслолыг дахин хөтөлнө

22/07/2026

Жүжигчин Кваг Дун Ён цэргийн албанд татагдахаар боллоо

22/07/2026

“Оззиг дурсахын тулд хөгжмийг нь чанга тавьж сонсоорой”

22/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.