Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Анжелина Жоли сүйн бөгжөө хүүхдийн боловсролд зориулна
Нийгэм

Анжелина Жоли сүйн бөгжөө хүүхдийн боловсролд зориулна

Урлаг Урлаг03/04/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
joli03.26802070152013-04-03-10-57[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 НҮБ-ын сайн санааны элч, Холливудын жүжигчин Анжелина Жоли хайртынхаа бэлэглэсэн сүйн бөгжтэй яг адилхан хувийг дэлхийд алдартай үнэт эдлэл урлаач Роберт Прокопоор хийлгэж байгаа гэнэ. Зорилго нь тэрээр 250 мянган ам.долларын үнэтэй, эрдэнийн чулуугаар хийсэн сүйн бөгжөө дуудлагаар худалдаж, орлогыг Афганистаны Кабул дахь охидын сургуульд хандивлахаар болжээ. Мөн тэрээр сүйн бөгжөөсөө гадна Брэдээс бэлгэнд авч байсан хэд хэдэн алтан ээмэг, бөгжөө хамтад нь худалдаалах аж. Жоли дүрвэгсэд ихтэй тус хотын хүүхэд, багачуудын боловсролын асуудалд сэтгэл зовниж буйгаа нэг бус удаа ярьж байсан юм. Түүний хэлснээр Кабул хотын охидын сургуульд 200-300 сурагч суралцдаг гэнэ. Жоли ийнхүү хандив өргөхөөр болсон нь хүүхдүүдийн боловсролыг дэмжиж буй сайн санааны илэрхийлэл хэмээн НҮБ-ын дүрвэгсдийн хорооны төлөөлөгчид түүнд талархсанаа илэрхийлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр Жолигийн цуглуулгууд ирэх пүрэв гаригаас эхлэн Канзас хотын “Tivol” үнэт эдлэлийн дэлгүүрээр худалдаалагдаж эхлэх юм байна. Харин Жолигийн адил нэрт дуучин Мадонна, телевизийн од Опра Уинфри нар мөн түүний хандивын үйлст нэгдэх болсноо энэ үеэр мэдэгджээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна

30/06/2026
Нийгэм Урлаг

Брюссельд болсон “Нүүдэлчин” наадам монгол хүүхдүүдийн эх хэл, өв соёлын дархлааг дэмжихэд чиглэлээ

29/06/2026
Нийгэм Урлаг

Зэрлэг амьтан судлах хамгаалах төвийн үүсгэн байгуулагч Б.Нямбаяр “Wayfinder Award” шагнал хүртжээ

11/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна

30/06/2026

ФОТО: “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтоос

30/06/2026

Ухаалаг музейн орчныг бүрдүүлсэн “Чингис хаан” үндэсний музей

30/06/2026

Мандах төрийн малгай нь Монголын төр, цэргийн түүхийг илтгэх ховор өв

30/06/2026

Жүжигчин Том Харди рэп цомог гаргана

29/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.