Орон дотор сэрлийг чинь юу хөдөлгөдөг болохыг энэ сонжоо чамд хэлж өгнө. Өөрийг чинь илэрхийлэх зөв хариултыг сонго. A, B, C, D хариултаас алийг нь илүү дугуйлж байгаагаа бүртгээд аваарай. Дараа нь хуудсаа эргүүлээд чиний хариултууд сексийн арга барилын чинь талаар юу өгүүлж байгааг олж мэдээрэй.
1.Чамайг секс хийх настрт оруулахын тулд залуу чинь нэг л зүйлийг хийх ёстой гэвэл
a. Биеийн чинь миллиметр бүрийг хуруугаараа тоглонгуй илж өднө.
b. Биедээ алчуур ороочихоод эсвэл зөвхөн дотуур өмдтэйгөө чиний урдуур хойгуур явна.
c. Чиний чихэнд ямар нэгэн эротик зүйл шивнэнэ.
d. Секс өдөөх дуу эсвэл ая тавиад, биеийн чинь санаанд оромгүй хэсэгт үнсэнэ.
2. Сэрэл чинь хөдлөөд байж ядна. Харин тэр буйдан дээр суугаад TV үзнэ. Чи яах вэ?
a. Өөр рүүгээ татаад удаан гэгч нь озно. Үснээс нь зөөлхөн зулгааж түүнийг хүсч байгаагаа харуулна. Яг одоо …
b. Дэлгэцийн өмнө TV-ийн удирдлагаа санамсаргүй унагаад цааш харж тонгойн авахдаа урин дуудна.
c. Залуудаа секси магтаал хэлнэ: “Чи хэчнээн тачаангуй харагдаж байна гээч. Цамцыг чинь урж тасдмаар байна.
d. Ойрд анхаарч, энхрийлээгүй биеийнх нь хэсгийг үнсэж, хэлээрээ өдөөнө.
3.Дөнгөж сая чи уулга алдмаар гайхалтай дур тавьчихлаа. Яг тэрхэн мөчид юу бодож байсан бэ?
a. Юу ч бодоогүй. Биеэр чинь гүйх цахилгаан гүйдэл болгоныг мэдрэхэд л гол анхаарлаа төвлөрүүлсэн.
b. Бэлэг эрхтнийг нь биеэс чинь сугарч гарч, орж байгааг харах ямар галзуу мэдрэмж өгч байсан бэ!
c. Чихэнд чинь нэг л үг дахин дахин сонсогдсон: Yes! Yes! Yes!
d. Дэлгэцээр харж баясдаг дуучин, жүжигчин залуугаа төсөөлж бодсон
4.Залуу чинь ойр хавьд алга. Гэтэл өөрөө өөртөө таашаал өгмөөр… Тэгэх үедээ
a. Хэлүү эсвэл хөхөө илнэ. Эсвэл хоёуланг нь. Залуугаа хүлээх хэрэг байна уу?
b. Маусаа дарна. Мэдээж компьютерынхоо. Халуухан бичлэгтэй өнөө веб сайт руу орно.
c. Эротик ном. Зарим үг нь сэрлийг чинь дээд зэргээр өдөөнө.
d. Секс шопоос худалдаж авсан секс тоглоомоо авч ажилдаа орно.
Хариултын чинь ихэнх нь А байвал чиний сексийн таашаал биеийн мэдрэхүйтэй чинь шууд холбоотой.
Мэдрэхүйг чинь юу асаадаг вэ?
Түүний нүцгэн биеийг өөрийнхөөрөө мэдрэх үед дотор чинь сонин болдог. Тийм учраас секс хийх үедээ чи тун идэвхтэй байдаг. Чиний биеийн мэдрэхүй хурц учраас түүний биеийг мэдрэх үед сексийн дур хүсэл чинь жинхэнэ асна. Хурууны өндөгүүд чинь зөвхөн гайхалтай мэдрэмж аваад зогсохгүй чиний бие түүний нүцгэн, нойтон биед хүрэх үед дотрыг чинь гижигдэх мэт санагдана. Тийм болохоор л хөлөө шүргэлцүүлэх эсвэл цээжин дээр нь биеэрээ гулгах үед дотор чинь хачин гоё болдог. Бас хөхнийхөө товчийг торгомсог, нимгэн майкны цаанаас өдөөж үзээрэй.
Хариултын чинь ихэнх нь В байвал сексийн таашаал чинь харах мэдрэхүйтэй шууд холбоотой.
Мэдрэхүйг чинь юу асаадаг вэ?
Чиний нүдэнд юу тусч, харагдаж байгаагаас сэрэл чинь ямар хэмжээгээр хөдлөх нь шалтгаална. Жишээ нь, чи дээр нь гарсан үедээ таазаа хэрхэн хөдөлгөж байгаагаа харах дуртай байж болно. Эротик хөдөлгөөнийг харах үед тархины урд хэсэг идэвхтэй ажиллаж, сэрлийг асаадаг
Хариултын чинь ихэнх нь С байвал сексийн таашаал чинь дуу авиатай шууд холбоотой.
Мэдрэхүйг чинь юу асаадаг вэ?
Задгай яриа, дуу авиа сексээс таашаал авахад чинь эерэгээр нөлөөлнө. Секси зүйл дүрсэлсэн үг сонсох үед ийм хүмүүсийн сэрэл нь ихэд хөдөлдөг. Залуутайгаа ярих үед (энгийн үед хэзээ ч хэлж зүрхлэхгүй, хараалын үгс ч байж болно) сексээс хоёулаа зэрэг таашаал авч байгаа мэт мэдрэмж төрдөг.
Хариултын чинь ихэнх нь D байвал сексийн таашаал чинь шинэлэг байдалтай шууд холбоотой.
Мэдрэхүйг чинь юу асаадаг вэ?
Хэл ярианы, харааны , эсвэл биеийн мэдрэхүй , чи нэг л зүйлийг хамгийн ихээр хүсдэг. Тэр нь шинэлэг байдал. Чиний биеийг шинэ аргаар өдөөх үед сэрэл чинь илүү хөдөлдөг. Хөөх, ингэж үзээгүй юм байна гэдэг мэдрэмж дур хүслийг чинь жинхэнэ бадраана. Шинэ мэдрэмжийг бүртгэж авах бүрт тархи чинь допамин дааврыг ялгаруулна. Тэр үед сэтгэл хөдлөл чинь тод мэдрэгдэж, илүү таашаал авна. Нэг санаа нэмье. Өмнө нь хийж үзсэн 2 зүйлээ хослуул (нүд рүү нь харах, хэрэглэж байгаагүй үгээ хэлэх зэрэг).
www.URLAG.mn