Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»Д.Энхгэрэл: Авъяастай бүжигчин өөрөө байгалиас заяадаг юм
Үндэсний хөгжим

Д.Энхгэрэл: Авъяастай бүжигчин өөрөө байгалиас заяадаг юм

Урлаг Урлаг22/04/2013Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
bujigchin08523373032013-04-22-09-34[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Нийслэлийн “Улаанбаатар” чуулгын хамт олон энэ сарын 26, 27-нд “Жил хагас” нэртэй анхны бие даасан тоглолтоо сонирхуулах гэж байна.Энэ тоглолт нь Олон улсын бүжгийн өдрийг угтан зохиож байгаа юм. Тус чуулгын бүжгийн ангийн багш Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан бүжиг дэглээч Д.Энхгэрэлтэй ярилцлаа.

-Бүжигчид бэлдээд та тун завгүй байна уу?
-Тиймээ. 2011 оны аравдугаар сард бүжигчдээ сонгон шалгаруулж аваад өдгөө жил хагасын хугацааг үдсэн байна. Өөрөөр хэлбэл Монголын бүжгийн урлагт шинэ хүн мэндлээд хөлд орсон байна гэсэн үг л дээ. Тэгэхээр одоо шинээр мэндэлсэн хүүхдээ олон түмэнд таниулах, эрдэм хэрхэн сурч байгааг нь хүмүүст харуулах цаг ирсэн.

-Танай бүжгийн ангийн анхны тоглолтын онцлог?
-Тоглолт маань үндсэндээ Монгол бүжиг, орчин үеийн гэсэн хоёр хэсгээс бүрдэх юм. Нэг зүйлийг онцолж хэлэхэд манай тоглолтод үндэсний бүжгийг орчин үеийн хэмнэлд оруулсан бүжиг олон байгаа. Би өөрөө энэ чуулгын бүжгийн багш, бүжиг дэглээчээр ажилладаг ч гэсэн хүүхдүүдийнхээ ур чадварыг дээшлүүлэх үүднээс бүжгийн олон дэглээч багш нарыг урьж ажиллуулж байгаа. Бүжгээр илэрхийлж болох бүхэнд бид хариулт өгч чадна гэдэгт эргэлзэхгүй байгаа.

-Бүжгийн урлаг бол залуу наснынх гэдэг. Тэгэхээр энэ урлагт яг хэдэн насыг оргил үе гэж авч үздэг юм бэ?
-Балетын урлагт 18-21 нас гэж үздэг. Асар богинохон байгаа биз. Харин Монгол бүжиг бол өөр. Бий биелэгээ бол бүр ч ондоо. Манай үндэсний бүжигт олон жил тууштай бүжиглэж байгаа хүн цөөнгүй бий.

-Бүжгийн урлагийн онцог нь юу вэ?
-Тухайн бүжигчний бие болоод сэтгэл санааны байдал тогтворгүй байвал сайн бүтээл гарч чадахгүй шүү дээ. Гэхдээ араншингаас илүүтэй авъяастай бүжигчин өөрөө байгалиас заяадаг юм. Тухайлбал хөгжмийн зохиолч хүн ямар нэгэн сэтгэгдэл төрүүлсэн тайван орчинд үзэг нотны дэвтэр байхад бүтээл урлаж чаддаг. Харин бүжгийн урлаг бол өөр. Заавал багш нь, бүжиг дэглээч нь, концертмейстр нь байж хамтарч ажиллаж чадсаны үр дүнд л сайн бүтээл төрдөг юм.

-Та бүжгийн урлагт 20 жилийг зориуллаа гэсэн. Энэ урлаг таны сэтгэлд хэрхэн нөлөөлдөг вэ?

-Би анх бүжигчин болохоор эрс шулуудаж, энэ урлагт сэтгэлээсээ хандсан үеэсээ эхлэх юм бол бараг 30 гаруй жил болж байна. Бага, дунд сургуулийн багш, аав ээж ах дүүс гээд тойрон хүрээлэгчид бүгд л намайг ойлгосонд одоо хүртэл баярлаж явдаг. Тэгээд ч хүн чин сэтгэлээсээ хандаж буй зүйлийнхээ үр шимийг мэдэрч, амжилт гаргадаг юм байна. МУГЖ Д.Нанжид багш маань өдгөө 80 гаран настай бүхий л амьдралаа бүжгийн урлагт зориулсан. Би яг багш шигээ байхыг хүсдэг. Бүжиг гэдэг бол миний амьдрал. Би энэ л урлагаас хооллож байгаа амьдрах эрч хүчийг авч байгаа. Тийм ч учраас ар гэрт ажил төрөл байсан ч гэсэн дасгалаа л хийхээр явдаг. Учир нь бүжиг надад хаанаас ч юунаас ч авч чаддаггүй тийм сайхан мэдрэмжийг төрүүлдэг юм даа. Манай бүжигчид дандаа мэргэжлийн боловсон хүчнээс бүрдсэн. Ид бүжиглэдэг насан дээрээ яваа сайхан залуус бий. Тийм болохоор би ажилдаа гарах бүртээ сэтгэл хангалуун байдаг юм.

-Их сайн тоглолт болно гэдэгт итгэлтэй байна уу?
-Бүжгийн урлаг гэдэг маш их эрч хүч, залуу нас, цог хийморийг илтгэдэг. Тиймээс бүжигчдийнхээ эрч хүчийг харуулахыг хүсч байна. Түүнээс гадна өнгөрсөн хугацаанд юу хийж бүтээсэн гэдгээ энгийнээр дэлгэхийг хичээж байгаа. Мэдээж чанартай сайхан тоглолт хийе гэдэг утгаараа өнгөрсөн хугацаанд бүтээсэн зүйлээс гадна тухайн өдөр ирсэн үзэгчиддээ зориулж бүтээл бэлтгэсэн байгаа.

А.Байгалмаа

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дэлхийн загвар, соёлын шинэ үзэгдэл “Labubu”

22/05/2025

Шүтэн бишрэгчид “Oasis”-ын аялан тоглолтыг үзэхийн тулд нэг тэрбумыг зарцуулна

22/05/2025

“Стрижи” баг уран нислэгийн үзүүлбэр үзүүлнэ

22/05/2025

Энэтхэгийн зохиолч Бану Муштак олон улсын Бүүкерийн шагнал хүртлээ

22/05/2025

П.Лхагвадуламын уран бүтээл олон улсын кино наадмаас шагнал хүртжээ

22/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.