Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Япон улсын удирдаач Хисаёши Иноүэ “Тэнгэрлэг бүжиг ” бүтээлийг эгшиглүүлнэ
Нийгэм

Япон улсын удирдаач Хисаёши Иноүэ “Тэнгэрлэг бүжиг ” бүтээлийг эгшиглүүлнэ

Урлаг Урлаг26/04/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
plakat11_copy9863163962013-04-25-10-57[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 Энэ онд Улсын Филармоний Симфони найрал хөгжмийн уран бүтээлчидтэй гэрээгээр хамтран ажиллаж байгаа манай зочин Япон улсын  удирдаач Хисаёши Иноүэ өнгөрсөн 1-р сард Оросын алдарт хөгжмийн зохиолчдын сонгодог бүтээлүүдээс үзэгч олондоо өргөн барьсан юм. Удирдаач Хисаёши Иноүэ  5-р сарын 2, 3-ны 19 цагт Филармоний концертын танхимд удирдан тоглуулах ээлжит бүтээл нь Германы нэр хөгжмийн зохиолч Л. В. Бетховены 7-р симфони юм. Энэхүү бүтээлийг нь Рихард Вагнер "Тэнгэрлэг бүжиг " хэмээн нэрийдсэн байдаг. 1812 онд Вени хотноо уг зохиолыг бичиж дуусгасан. 1813 оны 12 сарын 08-нд уг зохиол анх тоглогдсон.
Энэхүү Симфони тухайн үед анх  шархадсан цэргүүдэд туслах зорилгоор  тоглодог  байсан ба дараа нь уг бүтээл шууд л нийтийн  хүртээл болж үзэгчдэд дахин тоглосноор ихээхэн алдар хүндэд хүргэсэн.
Энэ концерт 4-н хэсгээс бүрдэнэ
1.    Poco sostenuto. Vivace
2.    Allegretto
3.    Presto
4.    Allegro con brio
Энэ тоглолтонд симфони найрал хөгжмийн гоцлол хөгжимчин хатагтай З.Отгон П.И.Чайковскийн гайхамшигт “Хийл найрал хөгжимд зориулсан концерт”- ыг үзэгчдэд өргөн барьж буй нь содон бэлэг байх  буй зээ. Одоо  Чайковскийн нэрэмжит Олон Улсын уралдаанд энэ концертын бүтээлийг  заавал оруулдаг болсон юм. Концерт нь 35 орчим минут 3-н хэсгээс бүрдэх ба хоёр гуравдугаар хэсэг нь завсарлагагүй явдаг.
1.    Allegro moderato — Moderato assai (ре мажор)
2.    Canzonetta: Andante (соль минор)
3.    Finale. Allegro vivacissimo (ре мажор)
Иноүэ 5-р сарын 2, 3-нд   Филармони Симфони найрал хөгжмийн уран бүтээлчдийг удирдан тоглуулах энэхүү тоглолт нь сонгодог  хөгжимд шунан дурлагч соёлтой залуусын зайлшгүй ирж үзэх сонирхол татсан концерт байх болно.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026
Нийгэм Урлаг

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулганд Монгол Улс анх удаа хорооны гишүүн улсын хувиар оролцож байна

23/07/2026

Буган хөшөөд хожуу үеийн хүрлийн үед хамаарах нь

23/07/2026

“Godzilla vs. Kong” киноны жүжигчин Кейли Хоттл 18 насандаа таалал төгслөө

22/07/2026

Сэр Пол Маккартни шүтэн бишрэгчдэдээ санаанд оромгүй гэнэтийн бэлэг барив

22/07/2026

Чун Хюн Му болон Юна нар “Blue Dragon” шагнал гардуулах ёслолыг дахин хөтөлнө

22/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.