Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Цахим ертөнц дэх урлагийнхны орон зай
Оддын амьдрал

Цахим ертөнц дэх урлагийнхны орон зай

Урлаг Урлаг29/04/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
f481495f49ee7b15original5501713212013-04-29-09-31[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Хамтлаг, дуучдыг твиттерт жиргэдэггүй, фейсбүүкт хуудасгүй, YouTube-д суваггүй, itunes-т цомгоо байрлуулаагүй, инстаграммд бүртгэлгүй бол цаг үетэйгээ хөл нийлж байна гэж хэлэхэд хэцүү болжээ. Үзэгч, сонсогч, фенүүд нь ч ингэж шаардах болсон цаг.

Монголын хамтлаг, дуучдаас үүнийг хамгийн сайн хэрэглэдэг нь хэн бэ? Хамтдаа цахим ертөнц дэхь тэднийг тольдъё. Одоохондоо Төрийн соёрхолт дуучин Д.Болдын урд гарах уран бүтээлч алга байна. Тэрээр фейсбүүкт 67 мянган” лайк”-тай ба твиттерт 18 мянган дагагчтай нэгд жагслаа. Мөн тэрээр youtube дээр сувгаа нээн бүх клип, бичлэг, нэвтрүүлгээ байршуулсан, itunes-т цомгуудаа борлуулж байгаа, хамгийн сүүлд ухаалаг утасны “Bold” нэртэй аппликэйшн гаргасан зэргээр нь түүний цахим ертөнц дэхь хэрэглээг төгс гэж тодорхойлохоор.

Дуучин Д.Болдын араас “Sweetymotion” хамтлаг 9572 “лайк”-тайгаар удааллаа. Харин гуравдугаар байрт “Камертон” хамтлаг 8176 “лайк”-тайгаар нэхэж явна. Дөрөвт “Харанга” хамтлаг 6799 “лайк”-тай байгаа ба хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн сүүлийн үед эрчтэй жиргэж байгаа юм. Тэрбээр хэдийнээ 1374 дагагчтай болжээ. “Никитон” хамтлаг уг жагсаалтын тавдугаар байрт явна. Тус хамтлагийн 6467 үнэнч фен нь “таалагдаж байна” хэмээх товчин дээр даран хайртай хамтлагийнхаа талаарх сүүлийн үеийн мэдээллийг авч суудаг болжээ. Түүнчлэн, “Харанга”-ын Лхагваа фейсбүүк дээр 4865 лайктай ба “Гурван охин” 3795, зууны манлай эстрадын дуучин, поп дива Б.Сарантуяа 2846 лайктайгаар жагсаалт үргэлжилнэ.

Техник технологийн хөгжил урлагт хэрхэн нөлөөлж байгааг зөвхөн фейсбүүк, твиттер, инстаграммаар хэмжихийн аргагүй болжээ. Симфони хөгжмийг нэг уран бүтээлч компьютерээр бичдэг болсон бөгөөд “Аравт” зэрэг тоглолтууд тоглогдоод байгаа билээ. Фейсбүүк, твиттерт идэвхтэй байгаа уран бүтээлчдийн олон хандалттай байгаагийн гол нууцын жишээнээс хуваалцахад дуучин Д.Болд л гэхэд өөрийн хийж байгаа байгаа бүхий л гол гол гэсэн үйл явдлуудаа буюу ихэвчлэн уран бүтээлээ фейсбүүк, твиттер, инстаграмаар цацдаг, үүнийг нь фенүүд болон сэтгүүлчид хурдан, шуурхай, бодитойгоор хүлээн авч эргээд хариу үйлдэл үзүүлдэгт оршиж байгаа аж.

Эх сурвалж www.news.mn Г.ДАША

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

“Top Boy” цувралын жүжигчин Майкл Уордыг хүчингийн хэрэгт буруугүй гэж шүүх үзлээ

15/07/2026
Оддын амьдрал Урлаг

Мэтт Дэймон амьдралынхаа “шинэ үе шат”-нд гарснаа ярьжээ

15/07/2026
Оддын амьдрал Урлаг

IU, И Жон Сок нар дөрвөн жилийн харилцаандаа цэг тавьжээ

14/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Алунгоо эхийн сургаалын баяр” болно

17/07/2026

Даваагийн Сундуй 15 насандаа “Бишрэлт гүн” цол хүртжээ

17/07/2026

Кэри Маллиган, Билли Айлиш нар “The Bell Jar” кинонд хамтран тоглоно

16/07/2026

Эд Ширан “Номын сан дахь хөгжим” хөтөлбөр санаачилжээ

16/07/2026

Елена Образцовагийн нэрэмжит XVI олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд залуу дуучин Т.Санжаа амжилттай оролцлоо

16/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.