Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»МУ Гавьяат жүжигчид»Хүйсээ солиулсан “эрчүүд” буюу олны танил бүсгүйчүүд
МУ Гавьяат жүжигчид

Хүйсээ солиулсан “эрчүүд” буюу олны танил бүсгүйчүүд

Урлаг Урлаг30/04/2013Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
9ec096f243f1309e5f12617068fa80306661881552013-04-30-10-59[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хүйсээ солиулсан “эрчүүд”-ийн тухай сонирхуулж байна.Эдгээр бүсгүйчүүдийн олонхи нь салбар салбартаа амжилттай яваа олны танил хүмүүс ажээ. Мөн өмнө дурьдсанчлан зарим нь эр бэлэг эрхтнээ эм бэлэг эрхтнээр солиулаагүй байх нь бий ажээ.

 photo 9ec096f243f1309e5f12617068fa8030_zps16f8aba4.jpg

Клаудиа Чэрриэз / АНУ
“Жэнис Дикинсоны загварын агентлаг”-аас ажил амьдралын гараагаа эхэлсэн загвар өмсөгч Клаудиа Чэрриэз бол Нью Йоркоос гаралтай АНУ-ын “шилдэг” модел юм. Тэрээр нэрт загвар өмсөгч Тайрагийн “America’s Next Top Model” шоунд оролцоод хүйсээ солиулсан нь мэдэгдсэн тул хасагдаж байсан бөгөөд хожмоо энэ төрлийн хүмүүст зориулсан “America’s Next Top Transsexual Model” шоуны ялагч болсноор нэр хүндтэй болжээ. Клаудиа Испани гаралтай бөгөөд өдгөө 31 настай ажээ.

 photo f263c31b7facd29a1177c06b4b9d6300_zps0b2646a1.jpg

Сирапасорн Атхаяакорн / Тайланд
Сэмми нэрээрээ танигдсан тэрээр Тайландын “Олон улсын Мисс – 2011” наадмын тэргүүн байрын эзэн бөгөөд торгомсог зөөлөн, гайхалтай “арьс”-тай бүсгүйгээр нэрлэгджээ. Энэхүү арга хэмжээг Тайландын “Аялал жуулчлалын яам”-наас зохион байгуулдаг ба эрэгтэй төрж, хүйсээ солиулсан бүсгүйчүүд оролцдог ажээ. Урамшуулалд $10.000 доллар ба ивээн тэтгэгчдийн шагналыг хүртжээ.

 photo edbc0719b4917ba3b59175569063913c_zpse1e48159.jpg

Алиша Лү / Тайвань
Тайвань улс даяар багагүй шуугиан тарьсан энэ бүсгүй 18 настайдаа хүйсээ солиулж “эмэгтэй” болжээ. Загвар өмсөгч, хөтлөгч тэрээр багагүй алдартай нэгэн боловч 2010 онд болсон үйл явдал олныг нилээд цочроожээ. Түүний ахлах сургуульд байх үеийн ангийн нөхөр нь “эрэгтэй” байсан зургийг нь онлайнаар цацаж хэвлэлээр сайнтай саартай олон зүйл бичигдэх болжээ. Үүний хариуд Алиша хэвлэлийн бага хурал хийж эрэгтэй байсан гэдгээ хүлээн зөвшөөрч, хүйсээ солиулсандаа баяртай байгаа ба “эмэгтэй” хүн байх нь надад илүү сайхан байгааг хэлж эргэн нэр төрөө олсон явдал гарчээ.

 photo 05af3f2b81c8c04b91531f73e09bcbba_zpsdf27662b.jpg

Бэйли Жэй / АНУ
Насанд хүрэгчдийн “порно” киноны од тэрээр 1988 онд төржээ. Нью Йорк хотноо ажиллаж амьдардаг тэрээр Кавказаас гаралтай ба одоогоор бүрэн хэмжээний 10 гаруй “порно” кинонд тогложээ. Бэйли өөрийн нэрийн шоу нэвтрүүлгийг гэрэл зурагчин нөхөр Мэтью Тэхүний хамт хөтлөн явуулдаг гэнэ.

 photo e312fb8ea2908e4660ebb85630dbcca2_zps27ccb17c.jpg

Крисшень Русчити / АНУ
Итали ба Америк гаралтай загвар өмсөгч, мэйк – ап артист Крисшень бүсгүй загварын салбарт 20 гаруй жил ажиллаж байгаа нэгэн ажээ. Портландад амьдардаг тэрээр дэлхийг тойрон аялж загварын олон арга хэмжээнд оролцдог ба өөрийн хүслээр хүйсээ солиулж өдий зэргийн өндөрлөгт хүрсэн үзэсгэлэнтэй бүсгүй гэгддэг ажээ.

 photo 9f5143340a4ab6cec71dfbcdf5185058_zps000656b6.jpg

Ким Петрас / Герман
Тим Петрас нэртэй байсан Герман дуучин Ким 1992 онд төрсөн ба 2007 оноос уран бүтээлээ хийж байгаа нэгэн гэнэ. 12 настайдаа хүйс солиулах мэс засалд орсон түүнийг дэлхийн хамгийн залуу “трансжендер” гэх нь бий бөгөөд тэрээр өөрийгөө үргэлж “эмэгтэй” хүн хэмээн мэдэрч ирсэн гэжээ.

 photo ab875e65d365ca869721b2594c0bed2c_zpse7e314b6.jpg

Лиа Ти / Бразил
Бразилийн нэрт хөлбөмбөгийн тамирчин Тонино Серезогийн гэр бүлд 1981 онд төрсөн энэ бүсгүй 2012 онд Тайландад хүйс солиулах мэс засалд оржээ. Эхэндээ мэс заслын үр дүнд сэтгэл хангалуун бус байсан тэрээр одоо өөртөө итгэлтэй, загварын салбарт амжилттай яваа нэгэн юм. Түүнийг эрэгтэй ч эмэгтэй ч аль ч хүйсийнхэн сонирхдог гэнэ.

 photo da94b257f4e0fb4bf17559a845f39732_zpsb751fa0d.jpg

Дана Интернэйшнл / Израйл
1969 онд төрсөн дэлхийд нэр хүндтэй дуучин бүсгүй маань эрэгтэй төржээ. Тэрээр 1993 онд хүйс солиулах мэс засалд орж анхны бие даасан цомгоо гаргаж байсан гэнэ. Түүнийг “Eurovision” тэмцээний ялагч болж байснаар мэдэх ба хоёр жил уран бүтээлээс завсарласан байсан тэрээр шинэхэн цомгоо гаргаад байгаа юм.

 photo d75653dead7f9004ea1b236b5fbd5f14_zps10377b33.jpg

Домино Пресли / АНУ
Атлантагаас гаралтай Домино нь 2011 онд хөхний мэс засалд орсон бөгөөд эр бэлэг эрхтнээ хараахан эм бэлэг эрхтнээр солиулаагүй нэгэн юм. Тэрээр 1987 онд төрсөн ба насанд хүрэгчдийн “порно” од болох мөрөөдөлтэй нэгэн ажээ.

 photo 813b58ebae48b44ebff4ad4d13213508_zps344beaf5.jpg

Флоренсиа Тринидад буюу Флоренсиа Де Ла Ви / 1975.03.02
Роберто Карлос Тринидад нэрээ ийнхүү өөрчилж хүйсээ солиулсан энэ эмэгтэй бол Аргентиний нэрт жүжигчин, телевизийн хөтлөгч юм. 2010 оноос “эмэгтэй” гэгдэх болсон Флоренсиа 17 настайгаасаа эмэгтэйлэг болсон ба өдгөө шүдний эмч Паблотой гэр бүл болж хүү охин “ихэр” хүүхдийн ээж болжээ.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025

Улсын хүүхэлдэйн театрын тавдугаар сарын хуваарийг хүргэж байна

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.