Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Мөн чанарыг мэдрэхийг хүсвэл “Эхлэл 1” үзэсгэлэнг зориорой
Нийгэм

Мөн чанарыг мэдрэхийг хүсвэл “Эхлэл 1” үзэсгэлэнг зориорой

Урлаг Урлаг07/05/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
a01a87929f3096b8big3253630632013-05-07-09-26[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  “Эхлэл 1” нэртэй үзэсгэлэн өчигдөр 16.00 цагт нээлтээ хийлээ. Үзэсгэлэн “Монголын Уран Зургийн Галерей”-д нээгдсэн бөгөөд зураач-багш П.Пүүдоржийн бие даасан уран бүтээлүүд тавигдах юм.

П.Пүүдорж нь гадаад дотоодын үзэсгэлэнд бүтээлээрээ оролцож ирсэн ба энэ удаа анхны бие даасан үзэсгэлэнгээ олон нийтэд дэлгэх гэж байгаа юм. Түүний уран бүтээлийн санд холимог техник, тосон будаг, усан будаг, акрелик зэрэг олон төрлийн арга барилийг хослуулсан 40 гаруй бүтээл тавигджээ. Монгол зургийн бүтээлүүд нь уламжлалт аргыг агуулсан боловч орчин үеийн сэтгэлгээ, зохиомж зэргээр баяжуулан уламжлалт шинэчлэлийг хослуулсан илүү шинэлэг өвөрмөц мэдрэмжийг төрүүлдэг юм.

“Чинос” бүтээл нь давхин ирж буй гурван баатрын дүрийг хажуугаас нь бус эгц өөдөс ажиглагч руу эрч хүчтэй давхин ирж байгаагаар эрчимтэй хөдөлгөөнийг мэдрүүлж байгаа нь сонирхолтой. Хийсвэр хэлбэр, агуулгаар зурсан “Зохиомж” бүтээл нь огторгуйн орон зайд амьдралын хүрд мэт дугуйрсан тойрогт дөрвөн талаас нь холбоос мэт эргэн орж буй хөдөлгөөн нь олон зүйлийг бодогдуулна. Нэгэн талаас харахад хүний амьдралын мөчлөг зам нь огторгуйд хэрхэн мөрөө үлдэж байгааг өгүүлсэн, нөгөө талаас нь зохиомжийн хувьд харвал хэвтээ, босоо огтолцол нь хасах нэмэхийн нэгдлийг харуулж буй мэт… П.Пүүдоржийн уран бүтээл нь нэгэн хэв маягт захирагдаггүй, бодит болон хийсвэрлэлийг хослуулан бүтээсэн нь зохиомжийн нэгдмэл байх, хуваагдах мөн чанарыг тодорхойлсон үзэсгэлэн боллоо.

П.Пүүдорж нь 1992 онд ДУД-Сургуулийн график зургийн мэргэжлээр, 1997 онд МУБИС-ийн Дүрслэх урлагийн багш мэргэжлээр тус тус төгссөн. Улмаар уран бүтээлээ турвиж байгаад 2002-2004 онд БНХАУ-ын Гуанжоу хотод Уран зургийн академид мэргэжил дээшлүүлсэн. 2005 оноос хойш ШУТИС-ийн ҮТДС-д хар, уран зургийн багшаар ажиллаж байна.
“Эхлэл 1” үзэсгэлэн энэ сарын 11-ийг дуустал Монголын уран зургийн галерейд үргэлжилнэ.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Төрийн соёрхолт, дуучин, продюсер Д.Болдын санаачилгыг хотын удирдлага дэмжин, хамтран ажиллана

30/06/2026
Нийгэм Урлаг

Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна

30/06/2026
Нийгэм Урлаг

Брюссельд болсон “Нүүдэлчин” наадам монгол хүүхдүүдийн эх хэл, өв соёлын дархлааг дэмжихэд чиглэлээ

29/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Нисдэг таваг мэт “Prairie Ark” галерей Өвөр Монголд нээгджээ

30/06/2026

Хамгийн өндөр орлоготой жүжигчдийн жагсаалтыг Адам Сандлер тэргүүлж, Том Круз, Марк Уолберг, Скарлетт Иоханссон, Брэд Питт нар удаалав

30/06/2026

“T-ara” хамтлагийн гишүүн асан Hwayoung хуримын зургуудаа дэлгэв

30/06/2026

“The Devil Wears Prada 2” кино өмнөх ангийнхаа амжилтыг ахиуллаа

30/06/2026

Женнифер Энистоны Мэттью Перрид бичсэн хувийн захидлаа дуудлага худалдаанаас хасуулжээ

30/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.