Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Уран бийр” дугуйлангийн хүүхдүүд их, дээд сургуульд элсэх урилга авчээ
Нийгэм

“Уран бийр” дугуйлангийн хүүхдүүд их, дээд сургуульд элсэх урилга авчээ

Урлаг Урлаг08/05/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
erdenet_uzesgelen019866279762013-05-08-11-56[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Орхон аймгийн авьяаслаг зураач хүүхдүүд нийслэлд тайлангаа тавьж байна. Монголын хүүхдийн ордонд нээгдсэн тус үзэсгэлэнд Орхон аймгийн 18 сургуулийн сурагчдаас шалгарч ирсэн 12 хүүхдийн 300 орчим бүтээл дэлгэгджээ.

Монгол орны үзэсгэлэнт байгаль, ан амьтадын сэдэвтэй тус үзэсгэлэнгийн зорилго нь хүүхдүүдэд эх орноороо бахархах, монголынхоо байгалийг хайрлаж хамгаалах сэтгэлгээг бий болгоход оршиж байгаа юм. Өдгөө арав дахь жилдээ зохиогдож буй тус үзэсгэлэнг мэргэжлийн сургуулийн багш ирж үзээд авьяастай, цаашдаа энэ чиглэлээр сурах сонирхолтой хүүхдүүдийг сонгож сургуульдаа урьдаг байна. Жилд 4-5 хүүхэд их, дээд сургуульд суралцах эрхийг энэ үзэсгэлэнгээс олж авдгаараа онцлогтой аж.

Өнөө жилийн үзэсгэлэнд төгсөх ангийн 4 хүүхэд бүтээлээ ирүүлээд байгаагаас 3 нь их сургуульд элсэх урилгаа авчихаад байгаа тухай багш Д.Цэгмид ярилаа. Д.Цэгмид нь Орхон аймгийн Зураач, урчуудын холбооны дарга бөгөөд холбооныхоо дэргэд ардын зураач Н.Цүлтэмийн нэрэмжит "Уран бийр" дугуйланг ажиллуулдаг юм байна. Эх орныхоо нэрийг гаргасан сайн зураач, уран бүтээлчдийг төрүүлэх тэдний зорилготой БШУЯ-аас хэрэгжүүлж буй "Авьяас" хөтөлбөр уялдаж байгааг үзэсгэлэнг зохион байгуулагчид онцолж байлаа.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Ц.Шинэцэцэг “Чамайг тэвэрье” номоо уншигчдын гарт хүргэлээ

27/08/2026
Нийгэм Урлаг

Нийтийн номын санд ном хандивлажээ

24/08/2026
Нийгэм Урлаг

ФОТО: НҮБ болон Монгол Улсын далбааг COP17-гийн талбайд мандууллаа

17/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жүжигчин Эллиотт Гулд 88 нас хүрлээ

29/08/2026

Улсын хүүхэд залуучуудын театр намар цагийн нээлтээ “18 дахь хаврын хайр” драмын жүжгээр хийнэ

29/08/2026

Дэлхийн дахиныг байлдан дагуулсан “No Other Choice” киноны эх роман “Сүх” нэртэйгээр Монголын уншигчдад хүрч байна

29/08/2026

Жүжигчин И Бён Хун шинжлэх ухааны уран зөгнөлт триллер кинонд тоглоно

28/08/2026

Фань Бинбин Бусаны кино наадмын “Carte Blanche” хөтөлбөрийг бүрдүүлэхэд оролцжээ

28/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.