Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Төрийн соёрхолт Ц.Бавуудоржийн нэрэмжит яруу найргийн наадам “Улиастай” хотноо эхэллээ
Нийгэм

Төрийн соёрхолт Ц.Бавуудоржийн нэрэмжит яруу найргийн наадам “Улиастай” хотноо эхэллээ

Урлаг Урлаг09/05/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
BJzKkZfCIAEGeFA.jpg_large4000492462013-05-09-13-25[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Завхан аймаг байгуулагдсаны 90 жилийн ойд зориулан, Төрийн шагналт, зохиолч Ц.Бавуудоржийн нэрэмжит “Цагаан үүл” яруу найргийн наадам өнөөдөр "Улиастай" хотод зохион байгуулагдаж байна. Тэрээр Завхан аймгаас төрсөн нэрт зохиолчийнхоо уран бүтээлийг олон нийтэд таниулж, тэнд амьдарч буй яруу найраг сонирхогч залуусын мэдлэг чадварыг хөгжүүлж, дэмжих зорилготой уг наадамд оролцогчид 18-34, 35-аас дээш гэсэн насны ангилалаар нутгийнхаа тухай шүлгээр өрсөлдөх аж.

Уралдааны тэргүүн байрын эзэд цом, 500 мянган төгрөгийн шагнал гардах бол удаах байрын эзнийг цом, 400 мянган төгрөгөөр шагнах гэнэ. Мөн энэ үеэр Завхан нутгийн харьяа зохиолч, яруу найрагчдын уран бүтээлийн үзэсгэлэнг дэлгэхээс гадна Ц.Бавуудорж тус аймгийн иргэдэд уран бүтээлийн цэнгүүнээ толилуулах юм. Тус цэнгүүнд Д.Цоодол, Д.Урианхай, Г.Мэнд-Ооёо, Д.Галбаатар, Х.Чилаажав болон МЗЭ-ийн шагналт Б.Батхүү, Б.Золбаяр, яруу найрагч Н.Гантулга, дуучин Ц.Төвшинтөгс, хөгжмийн зохиолч Т.Сэр-Од, Улаанбаатар чуулгын дуучин Д.Баасанжав, ДБЭТ-ын гоцлол дуучин Э.Бумхүү, Б.Баатархүү нар урилгаар оролцож байгаа ажээ.

Таныг урлагийн тэнгэр ивээг…
www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Монгол, Германы соёлын өдрүүдийг “Мөнх тэнгэрт” үзэсгэлэнгээр нээв

11/05/2026

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

11/05/2026

Виктория Бекхэм “Би хэзээ ч дарамт үзүүлж байгаагүй” гэв

10/05/2026

“Blackpink”-ийн Лиза 2026 оны ДАШТ-ий нээлтийн тайзнаа гарахаар болжээ

10/05/2026

П.И.Чайковскийн “Хунт нуур” балетыг дахин толилуулна

10/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.