Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Амьд хөгжим сонирхогч залуусын “Coke’n beat 2013” наадмын бүртгэл эхэллээ.
Нийгэм

Амьд хөгжим сонирхогч залуусын “Coke’n beat 2013” наадмын бүртгэл эхэллээ.

Урлаг Урлаг10/05/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
41387_750525422858042013-05-10-09-17[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Амьд хөгжим сонирхогч залуусын хүсэн хүлээдэг “Coke’n beat 2013” наадмын бүртгэл эхэллээ. 2007 онд анх зохиогдон тус наадам өдгөө долоо дахь жилдээ амьд хөгжмийн шилдэг залуу хамтлаг, дуучин, уран бүтээлчийг тодруулах гэж байна. Тус наадмын ялагчийг Азийн амьд хөгжмийн “Asian  beat” наадамд оролцуулдаг бөгөөд энэ нь тухайн оролцож буй хамтлаг, дуучинд асар их туршлага болохоос гадна Монголын амьд хөгжмийн хөгжил ямар төвшинд байгааг бусад орныхонд таниулах онцгой ач холбогдолтой юм. Наадмын бүртгэл энэ сарын 6-наас 18-ны хооронд “Coca Cola Happiness Center”-т 11.00-20.00 цагийн хооронд үргэлжилж байгаа юм.

“Coke’n beat 2013” наадмыг энэ жил М-Си-Эс компанийн Кока-Кола брэнд, “Total music” Yamaha брэнд, ETV телевиз хамтран зохион байгуулах нь ээ. Наадам зургаан шаттай явагдах ба ирэх долдугаар сарын 13-нд ялагчаа зарлана. Энэ жилийн наадмын бас нэгэн онцлог бол оролцогчдыг шүүхдээ шат бүрт гурваас дөрвөн мэргэжлийн уран бүтээлчийг урьж, оролцуулан үзэгчдийн шүүлтийг сошиал медиа хэлбэрээр авна гэсэн шүү. Мөн энэ удаагийн “Coke’n beat 2013” наадмыг ялагчийг Coca Cola брэндээс ивээн тэтгэх 20 сая төгрөгийн тэтгэлгийн гэрээ дагалдах бөгөөд үүнд, нэг дуу, нэг клипийг нь хийж өгөхөөс гадна тухайн хамтлагийн цомгийг ивээн тэтгэж, тоглолтыг нь зохион байгуулан М-Си-Эс Кока Кола компанийн сурталчилгааны нүүр царай болгох юм байна. Наадмын нэгдүгээр байр нэг сая төгрөг, 20 сая төгрөгийн ивээн тэтгэлгийн гэрээ, “Asian beat” наадамд оролцох эрх, хоёрдугаар байр 800 мянган төгрөг, гуравдугаар байр 600 мянган төгрөг, дөрөвдүгээр байр 400 мянган төгрөгийн эзэд болох аж. Сонирхуулахад, “Asian beat” наадам ирэх арваннэгдүгээр сард Индонезид болох ба Азийн есөн орны хамтлаг, дуучин хүчээ үзэх юм.

“Coke’n beat 2013” наадмын нээлт энэ сарын 11-нд 17.00 цагт “iLoft Function House”-д “Asian beat 2011” наадмын “Шилдэг дуу хоолой” шагналын эзэн “The Compass” хамтлаг, “Asian beat 2012” наадмын III байрны шагналт “U.F.O” хамтлагуудын хамтарсан тоглолтоор эхлэх нь ээ.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026
Нийгэм Урлаг

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“The Odyssey” кино үзэгчдэд эх зохиолыг дахин унших сэдэл өгч байна

23/07/2026

“Oasis” хамтлаг бүх цаг үеийн шилдэг цомгийн жагсаалтад “The Beatles”-ийг гүйцэж түрүүллээ

23/07/2026

“Agent Kim Reactivated” цуврал “Netflix”-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна

23/07/2026

“Монголын довтолгооны тухай хуйлмал бичиг”-ийн хуулбарыг Хархорум музейд өгөв

23/07/2026

Хүрээ цамын 108 ариун багийг дахин сэргээсэн Соёлын элч Н.Ганхуяг

23/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.