Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Хан-уул дүүргийн бүх цэцэрлэгүүд бүтээлээрээ өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа
Нийгэм

Хан-уул дүүргийн бүх цэцэрлэгүүд бүтээлээрээ өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа

Урлаг Урлаг13/05/2013Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
IMGM8718_[800x600]9557003502013-05-12-17-59[www.urlag.mn].JPG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 Боловсрол Шинжлэх Ухааны яамны сайдын 2012 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/51 тоот тушаалаар "НОМ", хөтөлбөрийг, мөн өдрийн А/52 тоот тушаалаар "АВЬЯАС" хөтөлбөрийг тус тус батлан хэрэгжүүлж байгаа билээ.

Уг хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн баасан гаригт Нийслэлийн Хан-уул дүүргийн Боловсролын хэлтэсээс санаачлан, Япон улсын “Хүүхдийг ивээх сан”, “Хүүхдийн эрх хамгаалах төв”, “Болор өглөө” цэцэрлэг, “Миний найзууд” цэцэрлэг нартай хамтран  дүүргийнхээ бүх цэцэрлэгүүдийн дунд “Ном бол бидний толь, Дуу бол бидний авъяас” хэмээх нээлттэй өдөрлөг, бүтээлийн уралдааныг ёслол төгөлдөр зохион байгууллаа.

"НОМ" хөтөлбөрийн хүрээнд бүх цэцэрлэгүүд өөрсдийн заах арга зүйн болоод ажил туршлагийн онцлогийг харуулсан номыг бүтээж түүгээрээ үзэсгэлэн гаргасан бол “Дуу” хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн дууны урын санг баяжуулах, дүгээн дэлгэрүүлэх зорилгоор хүүхдийн дууны зохиолч Чулуун, Энхбаяр нарын хамтарсан хүүхдийн дууны номоор нь дууны уралдаан зарласан ажээ. Тус дууны уралдаан нь гоцлолоор, хослолоор, хамтлагаар гэсэн гурван төрлөөр явагдаж шилгүүдийн шалгаруулсан бол цэцэрлэг тус бүрийн бүтээсэн номоос шилдгийн шилдгийг мөн адил шалгаруулсан аж.

Ийнхүү нийт цэцэрлэгүүдийн оролцсон ном бүтээх уралдаанд Хан-уул дүүргийн 73-р цэцэрлэгийн хамт олон “Өсөх нас 1,2” бүтээлээрээ тэргүүн байр эзэлсэн бол 189-р цэцэрлэгийн хамт олон “Хүүхдээ дээдлэн хамтдаа хөгжицгөөе” бүтээлээрээ 2-р байр эзэлж 71-р цэцэрлэгийн хамт олон “Монгол үндэсний наадам тоглоомоор наадхуй” бүтээлээрээ 3-р байр эзэлсэн юм. Мөн 27-р цэцэрлэгийн хамт олон “Том ном”, 35-р цэцэрлэгийн хамт олон “Бидний амжилтын эх булаг” зэрэг бүтээлүүдээрээ тусгай байрын шагналыг хүртжээ.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026
Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026
Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Монгол кино өдрүүд-2026” Пусаны кино ордонд болно

13/03/2026

Э.Намуун: Эрчүүд энэ киног үзээд бүсгүй хүнийг хайрлах нь багахан зүйлээс эхэлдгийг олж хараасай

13/03/2026

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026

Сангийн хотын тууриас олдсон дөрөө

13/03/2026

“The Bell Jar“ зохиол кино болж, гол дүрд нь Билли Айлиш тоглоно

12/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.