Загвар зохион бүтээгч Г.Золцэцэг ноолууран хувцасны шинэ коллекци гаргахаар болжээ. Тэрээр өөрийн нэрийн “Katya Zol” брэндээрээ Азид болон АНУ-ын Нью-Йорк хотноо болдог загварын шоунд оролцдог.
Өнгөрсөн онд Олон улсын шилдэг загвар зохион бүтээгчдийн “International Couture fashion week” долоо хоногийн арга хэмжээнд анх удаа эх орноо төлөөлөн амжилттай оролцсон билээ. Тэгвэл энэ удаа ноолуураар хувцас хийж бэлэг барихаар төлөвлөөд байгаа гэнэ. Түүний шинэ коллекцийн загварын шоу энэ зуны сүүлээр үзэгчдийн хүртээл болох юм байна.
www.URLAG.mn