Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Өнөөдөр“Сайн, муу, хэрцгий-2: Эргэж ирсэн нь” инээдмийн кино нээлтээ хийнэ
Нийгэм

Өнөөдөр“Сайн, муу, хэрцгий-2: Эргэж ирсэн нь” инээдмийн кино нээлтээ хийнэ

Урлаг Урлаг14/05/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
4e4e64508c284b25original4798819572013-05-14-09-23[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Өнгөрсөн долоо хоногт телевизүүдээр гарч үзэгчдэд гэнэтийн бэлэг барьсан Монголын анхны 3D кино “Сайн, муу, хэрцгий” киноны үргэлжлэл болох “Миеэгомбо” кино компани болон “Эмоци” продакшнуудын хамтын бүтээл “Сайн, Муу, Хэрцгий-2: Эргэж ирсэн нь” адал явдалт, инээдмийн кино өнөөдөр нээлтээ хийх гэж байна.

Уран бүтээлчид өмнөх нэгдүгээр ангид африк могойг бодитоор оруулж, сайн дүрүүдийн аялалд гарч буйг нислэгийн үеэрээ харуулж, хослол зургийн зугаатайг баталсан бол энэ удаа нээх гэж буй хоёрдугаар анги бүр илүү адал явдал, тайллыг агуулж байгаагаараа онцлог гэнэ. Уршиг дагуулсан чонын анд явснаар хэлмэгдэж, шоронд орсон Өлзий, Нарийнхүү, Банжуу гурав уг хэргийн учир зангилааг тайлах шоронгийн домогт атаман, урьд өмнө хэний ч олж үзээгүй “Жүүд”-ийн тусламжтайгаар шоронгоос гарч, ямар ч үнээр хамаагүй өөрсдийн хуучин  амьдралаа эргүүлэн олж авахаар зориг шулуудан тэмцэж эхэлнэ.

Гэвч тэдэнтэй үйлийн үргүй адилхан ч атгаг санаа өвөрлөх Шанаа, Заазуур, Колдоо нар тэднээс хавьгүй хүчтэй, бас эрх мэдэлтэй байлаа. Энэ хүч тэнцвэргүй, амь өрссөн тулаанд чухам хэн нь ялах бол гэдгийг үзэгч та өнөөдөр нээлтээ хийж байгаа “Сайн, муу, хэрцгий-2: Эргэж ирсэн нь” киноноос үзэх болно. Монголд тэр бүр хийгдээд байдаггүй адал явдалт, инээдмийн төрлийн энэ бүтээл эвлүүлэг, зураг авалт, хөгжим, зохиол, найруулга гээд олон зүйл дээр шинэлэг болсон гэж бүтээгчид нь амлаж байна. Нийт 75 минут үргэлжлэх энэ киноны гол дүрүүдэд “Эмоци” продакшны жүжигчин Д.Төвшинтөр, “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Г.Эрхэмбаяр, Б.Даулетжан нар тоглосон байна.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026
Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Shinhwa” хамтлагийн гишүүн И Мин Ү хуримынхаа зургуудаас хуваалцлаа

18/03/2026

Талийгаач Ким Сэ Роны гэр бүлийн гишүүн амиа егүүтгэхийг завджээ

18/03/2026

“Spice girls”-ийн 30 жилийн ойн аялан тоглолт цуцлагдав

18/03/2026

BTS хамтлагийн тоглолттой холбогдуулан БНСУ терроризмын эсрэг бэлэн байдлаа чангатгана

18/03/2026

Амьдрал үүсэхэд шаардлагатай нэгдлүүд Рюгү солир дээр байгааг илрүүлжээ

18/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.