Сайд цагтаа иржээ. Хөдөө явж ажиллах хүмүүсээ өөрөө бүртгэж байгаа бололтой. Хэн дутуу байна гэж туслахаа¬саа асууж байна. Туслах нь цөөн хүн дутуу гэхэд “яг цагтаа хөдлөх учраас хүмүү¬сээ хурдан дууд” гэж шавдуулав. Засгийн газрын 100 хоногоор Зам тээврийн сайд А.Ган-сүхтэй ярилцлага хийх үеэр “Хавар бид хотод ажиллахгүй, хүрзээ бариад хөдөө ажил¬лана” гэж байв. Сайдын ахал¬сан ажлын хэсгийнхэн энэ удаа Чойр-Сайншандын чиг¬лэлд шинээр барьж буй хатуу хучилттай замын үйл ажилла¬гаатай газар дээр нь очиж танилцахаар явж буй нь энэ.
АРВААД ЖИЛ ЯРЬСАН ЗАМ АШИГЛАЛТАД ОРОХ НЬ
Замдаа бид Чойр-Сайн¬шандын чиглэлийн шинэ замын талаар ярилцаж явав. Арваад жилийн өмнөөс энэ замыг барих тухай ярьж эхэлсэн ажээ. “Монголдоо анх удаа хамгийн өндөр өртгөөр босно, Ази, Европыг холбосон зам Чойр, Сайншандаас..” гэж эхэлсэн уг зам олон сонгуу¬лийн нүүр үзэж, олон дарга нарын сурталчилгааны пиар болж байв. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр анх суурийг нь тавьсан энэ зам хоёр ч компанийн нүүр үзээд орхигдсон аж. Говийн зөөлөн хөрсөнд босох замын энэ бүтээн байгуулалт ямар учраас өдийг хүрсэн талаар Дорноговь аймгийн Засаг дарга Б.Ганхуяг ийн ярив. “Дорноговь аймгийн Чойр хүрээд энэ зам тасарч байгаа юм. Замын ажил өнгөрсөн гуравдугаар сараас эхэлсэн. Эхлээд Солонгосын гүйцэт¬гэгч компани ажиллаж байгаад дампуурч гэрээг цуцалсан. Дахин тендер зарлаад хоёр компани гүйцэт-гэгчээр шал¬гар¬сан. Эхний 90 км-ийг Солонгосын “Халла Инже¬неринг”, хоёрдугаар хэсгийн 86.4 км-ийг БНХАУ-ын “Жианг¬ши Уөтэр, Гудропуавер констракшн” гүйцэтгэх юм. Орон нутгийн хувьд энэ замд ихээхэн ач холбогдол өгч бай¬гаа. Учир нь, энэ зам ашиглал¬тад орсноор Сайншандаас Улаанбаатар руу зорчихын тулд галт тэрэг хүлээхгүй 4-5 цаг яваад хотод ирнэ. Ингэс¬нээр хилийн бүстэй манай нутгийн хувьд орон нутгийн ядуурлыг бууруулахад онцгой тустай. АНУ-ын Мянганы сорилтын сангийн санхүү¬жилтээр баригдаж буй уг замын өртөг нэлээд өндөр байна. Үнэ дагаж чанар гэдэг болохоор үнэдээ таарсан ча¬нартай зам хүлээж авна гэдэгтээ итгэлтэй байгаа. Тус замын бүтээн байгуулалтад гүйцэтгэгч тал гэхээсээ илүү захиалагчийн тал илүү нөлөө үзүүлж чадах юм. Орон нут¬гийн зүгээс бид замын ажилд ямар дэмжлэг туслалцаа хэ¬рэгтэй байна, түүнийг хан¬гаж ажиллахад бэлэн” гэсэн юм.
Дорноговь аймгийн хувьд нийт 14 сумтай бөгөөд Эрдэнэ, Өргөн сумыг босоо тэнхлэгийн замтай холбочих юм бол таван чиглэлд засмал замтай болох аж. Харин одоо баригдаж байгаа 174 км зам тус аймгийн анхны сум Даланжаргалан, түүний дараагийн сум Айраг сумын хажуугаар өнгөрөх юм.
ЗАМ, ЗУРАГ ХОЁР
Зам олон бүтээн байгуу¬лал¬тыг дагуулдаг аж. Бид өмнө нь зам ашиглалтад ороход тууз хайчлах, албаны үг, өгүүлбэр холбосон хэдэн дарга нарын үгийг дамжуулдаг байсан бол энэ удаа зам хэрхэн бүтдэг болохыг газар дээрээс нь сур¬валжиллаа. Зам, зураг хоёр. Энэ хоёр хөтөлгөө морь шиг явдаг эд аж. Замын бүтээн байгуулалт зургаар л бүтнэ. Замын зураг инженерийн өв¬рөөс салахгүй. Өөрөөр хэл¬бэл, зам гэдэг иж бүрэн судалгаа. Энэ талаар Мянга¬ны сорилтын сангийн Авто за¬мын төслийн инженер Д.Хосбаяр ярих¬даа, “Эхний ээлжид замын эдийн засгийн үндэслэл, геологийн үндэслэл, усны судалгаа, тухайн аймаг орон нутгийн хүн амын тоо, тус замаар хичнээн зорчигч шууд болон шууд бусаар зорчих, хэчнээн гүүр хоолой байх зэ¬рэг асуудлыг багтаадаг. Харин зам бүтцийн хувьд зам огтлолын үед техник эдийн засгийн үндэслэлээс эхлээд зураг хийнэ. Далангийн доод үеийг ямар материалаар хийсэн, суурийнх нь хэлбэр ямар байх, хучилт хийх зэргийг зур¬ганд гаргаж өгнө. Зураг бэлэн болсны дараа санхүүжилтийн асуудлыг шийддэг юм. Чойр-Сайншан¬дын чиглэлийн замын тендерт хоёр компани орол¬цож гүйцэтгэлийг хийж байна. Нэг км замыг 650 сая төг¬рөгөөр тооцсон. Мянганы сорилтын сангийн дүрмээр гүйцэтгэгч компаниудад хя¬налт тавьж, санхүүжилтийг хийнэ. Тус зам ирэх есдүгээр сарын 1-нд ашиглалтад орох ёстой. Хэрвээ зам цаг хуга¬цаандаа ашиглалтад орохгүй нөхцөлд санхүүжилт олгохгүй. Учир нь, гэрээнд ингэж заасан. “Замын ажил цаг агаарын байдлаас болж хойшилсон тохиолдолд яах вэ” гэсэн асуултад гүй¬цэт¬гэгч компани цаг агаарын байдлыг тооцож гэрээнд гарын үсэг зурсан учраас гэрээний дагуу ажил¬лана, хяналтыг сайжруулж ажиллана” гэсэн юм. Мянганы сорилтын сан¬гийнхан гүйцэт¬гэгч компаниу¬дад хатуу шаардлага тавьж буйгаа ч энэ үеэр дуулгаж байв. Улмаар гүйцэтгэгч хоёр компанийн захирлуудаас “ам тангараг” авч байлаа.
СОЛОНГОСЫН ЭЛЧИН ҮНДЭСНИЙ КОМПАНИА ДЭМЖИВ
Энэ удаагийн томилолтын багт БНСУ-ын Элчин сайд багтсан юм. Элчин сайд Зам тээврийн сайдад Солонгосын “Халла” компани улсдаа тэр¬гүүлэх зэрэгт ордог, итгэл найд¬вартай гэдгийг дуулгаж байв. Өмнө нь Солонгосын “Ханши” компани зам тус замыг барьж байх хугацаан¬даа дампуурсан учраас Со¬лон¬госын тал энэ удаа Элчин сайдаа томилолтын багт багтаасан нь замын бүтээн байгуулалтад ач холбогдол өгч байгаа нь харагдаж байлаа. “Халла” компанийнхны хувьд замын ажлаа гүйцэтгэхийн тулд багагүй хөрөнгө зарцуул¬жээ. Тэд өөрсдөө асфальт, хайрга үйлдвэрлэх зөөврийн тоног төхөөрөмжөө суури¬луул¬сан байлаа. Энэ төхөө¬рөмж нэг цагт 160 тонн асфальт үйлдвэрлэдэг, ямар ч утаа гаргадаггүй аж. Мөн хайр¬гуудаа ширхгээр нь ангилж гаргадаг бутлуурын үйлдвэр ч нүдэнд тусч байв. Үйлдвэрт дөрвөн янзын чулууг орцын нормоор нь холиод хатуулгийг нь шинжилнэ. Дуртай чулуугаа шороотой холих биш, бүхий л зүйлийг норм нормативт барьж хийнэ. Замын “ наслалт”-д хамгийн гол нь нарийн бэхжүүлсэн цементэн суурь ихээхэн үүрэг гүйцэтгэнэ. Замын ажил гэ¬хээр хиншүү хярвас үнэртүүл¬сэн хар тос шатаадаг үе өн¬гөрч бүхий л зүйлийг техникийн хүчээр шийдсэн нь зам ямар ч байсан хугацаандаа орох нь гэсэн итгэлийг төрүүлж байв. Замын материалын өртөг өндөр. Хар тос нэг тонн нь 1200 долларын өртөгтэй байгаа бөгөөд үүнийг иргэд мэддэг¬гүйгээс зам үнэтэй байна, чанаргүй гэсэн хэл ам гарга¬даг. Өртөг өндөртэй зам хуга¬цаа их шаарддаг гэдгийг тус компанийнхан учирлаж байв.
“Халла”-гийнхан ажилч¬дын¬хаа кемпийг бүрэн тохи¬жуулжээ. Тэнд их тохилог юм. Ажилчид нь дуртай үедээ интернэтээр аялж, зурагт үзэх, усанд орох зэрэгт ямар ч асуудал гардаггүй гэж байв. Ерөнхийдөө хөдөө орон нут¬гийн “А” зэрэглэлийн орон сууц гэж хэлж болохоор. Шаард¬лагатай гэрээ, бичиг ба¬римтын асуудлыг интернэтээр шууд зохицуулдаг аж. Кемп дотор лаборатори байрлуул¬жээ. Лабораторийн талаар Дани улсын иргэн Гронтмай Карл Бро ярихдаа, “Энэ төслийг амжилттай хэрэгжүү¬лэхийн тулд тус лаборатори ажиллаж байна. Энэ лабора¬ториор замын ажилд шаард¬лагатай бүх материалыг шалгадаг. Монголд анх удаа олон улсын стандартад нийц¬сэн тус лабораторийг ажил¬луулж байна. Үүнийг ажиллуулснаар замын ажлыг чанартай гүйцэтгэх хяналт тавихад чухал үүрэг гүйцэтгэх юм” гэлээ. “Халла”-гийнхны гүйцэтгэж байгаа замын ажил хүн, техниктээ илүү их найдаж байгаа нь анзаарагдсан. Одоогийн байдлаар замын ажлын 53 хувийг гүйцэт¬гээд байгаа аж. Тиймээс ирэх есдүгээр сарын 1-нд замыг ашиглалтад оруулахаа салбар хариуцсан сайд А.Гансүхэд амлалаа.
ХЯТАДЫН КОМПАНИ “ХАЛТУУРДАВ УУ”
Ажлын хэсгийнхэн дараа нь Хятадын “Жиангши” компа¬нийн үйл ажиллагаатай танил¬цав. Дорноговь аймгийн Айраг сумын төвөөс 500 метрт орших замын ажлын 89 км-ийг дээрх компани гүйцэтгэх учиртай. Замын гүйцэтгэлтэй танилцах явцад тус компанид монгол ажилчид цөөн, хятад ажилчид олон байв. Энэ та¬лаар тус компанийнхан хэлэх¬дээ, “Өөрсдийн мэргэжилтнээ ажиллуулах нь ажлын явцад сайн нөлөөтэй. Монгол ажилч¬дын хувьд жолооч, туслах гэсэн орон тоон дээр ажиллаж бай¬гаа” гэв. “Жианг¬ши” компа¬ни 385 ажиллагсдын 301 нь хя¬тад, үлдсэн нь нь монгол хүн байдаг аж. Харин “Халла” ком¬панийн хувьд 292 нь монгол, 78 нь солонгосын замын мэргэжилт¬нүүд ажилладаг гэсэн. Ажилч¬дынхаа тоогоор нэлээд ялгаатай ажиллаж байгаа хоёр компанийн замын гүйцэтгэл мөн л зөрүүтэй. Хя¬тадын компанийн санхүүжилт 41.18 хувьтай байгаа боловч бодит ажил нь 44.60 хувьтай байх аж. Ажилчдын кемп тохи¬жилт муутай, орчин бохир, ундуй сундуй байрлуулан тавьсан техник хэрэгсэл нь ажлын бүтээн байгуулалт эрч муутай байгааг харуулах.
Замын чанарыг гаднаас нь зэрвэс харахад л итгэл төр¬сөнгүй. Учир нь, солонгосууд найман гүүр барьж байгаа бол Хятадын талын барьж байгаа хэсэгт үерийн ус гүйх гүүр байх¬гүй байлаа. Уг нь гүүр барих юм бол замын “насжилт” элэгдэл хорогдолд тодорхой нөлөө үзүүлдэг байна. Замын гүйцэтгэл газар дээрээ ийм байсан хэдий ч Хятадын “Жиангши” компанийн ерөн¬хий захирал “Зам заасан хугацаандаа ашиглалтад орно” гэж Зам тээврийн сай¬дад хэлсэн. Бүтээн байгуу¬лал¬тын ажил ид дундаа явж байгаа энэ үед замын гүйцэт¬гэл хурдан хугацаанд чанар¬тай байх ёстой гэдгийг сайд анхааруулж байв.
МОНГОЛЫН ХАМГИЙН ӨНДӨР ӨРТӨГТЭЙ ЗАМ БОЛЛОО
Бүтэн өдрийн турш замын үйл ажиллагаатай танилцсан ажлын хэсгийнхэн дараа нь мэдээлэл хийв. Зам тээврийн сайд А.Гансүх ярихдаа, “Шинэч¬лэлийн Засгийн газар зургаан аймгийг хатуу ху¬чилттай замаар холбох зорилт тавьж ажиллаж байна. Тус зорилтыг хэрэгжүүлэгч бай¬гуул¬лага нь Зам тээврийн яам. Энэ утгаараа замын үйл ажиллагаатай газар дээр нь танилцлаа. Ерөнхийдөө замын далангийн үйл ажиллагаа, инженерийн шугам сүлжээ, хучилтыг хийсэн бөгөөд одоо¬гийн байдлаар хатуу хучилт дээрээ явж байна. Гүйцэт¬гэгч компанийн ерөнхий захирлууд ирэх есдүгээр сард зам ашиглалтад орно гэж ам бардам хэлсэн. Энэ үгэнд нь итгэж байна. Чойр- Сайншан¬дын энэ зам олон жилийн турш, олон шалтгааны улмаас баригдалгүй арав гаруй жилийн нүүр үзжээ. Энэ олон жилийн дараа зам ашиглалтад орно гэж байгаад их баяртай байна. Засгийн газраас зур¬гаан аймгийг холбох замын санхүүжилтийг бондын мөн¬гөөр шийдэж буй. Тиймээс замын бүтээн байгуулалтад саад бэрхшээл гарахгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл, замд зо-риу¬лах төсөв ерөнхийдөө шийдэгдсэн. Тийм учраас Зам тээврийн яам бодлого барьж замыг ашиглалтад оруу¬лахыг л хүлээнэ. Нөгөө талаар зам тавигдсаны дараа зам засварын ажил хаягдчихсан байдаг. Энэ асуудлыг цэгцэлж зам засварын компаниудыг ажиллуулна. Мянганы сорил¬тын сангийн санхүүжилтээр нэг км замыг 650 сая төгрө¬гөөр барьж байна. Манайх нэг км замаа 530 сая төгрөгөөр барьдаг. Зарим тохиолдолд 450 сая төгрөгөөр барьдаг тохиолдол ч бий. Тэгэхээр энэ зам Монголын хамгийн өндөр өртөгтэй зам боллоо. Хөрөнгө шаардаж байгаа зам “насжилт” өндөр байх нь дамжиггүй. Мянганы сорилтын сангийн¬хан надад хэлж байна. Энэ зам доод тал нь 13 жилийн настай. Гэхдээ замаа бариад орхих бус хамгаалах нь чухал. Олон улсын конвенцид манайх нэгдэж орсноор 44 тоннын даацтай машин явах ёстой байдаг. Гэтэл манайх энэ стандартыг зөрчөөд уул уурхайн хүнд даацын маши¬ныг явуулдаг. Тиймээс Авто замын хуулийн шинэчилсэн найруулгад тусгай анги хэсгийн замыг оруулж хууль эрх зүйн орчныг бүрдүүлж өгөх хэрэгтэй” гэсэн юм. Мон¬голын Мянганы сорилтын сан¬гийнхан энэ удаа зам баригд¬саны дараа замын хамгаалал¬тад сайдыг анхаарал хандуу¬лахыг аминчлан хүсээд, бид¬ний барьсан зам улсын гурав¬дугаар зэрэглэлд багтаж бай¬гаа. Замын чанарт ихээхэн анхаарал хандуулна. Замын мөнгөнөөс завшдаг гэж иргэд боддог. Өргөн, нарийн хийнэ гэж байгаад мөнгө унагадаг гэж олон жилийн турш ярьсан. Энэ бол бодит байдлаас хол зө¬рүүтэй ойлголт бөгөөд ха¬луунд халж, хүйтэнд хөрч яваа замчдын хөдөлмөрийг үгүйс¬гэж байна гэдгийг зориуд онцолсон. Ийнхүү сайдаар ахлуулсан ажлын хэсгийнхэн Дорноговь аймгийн Далан¬жаргалан, Айраг сумдад амжилттай ажиллаад ирлээ.