Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Селена Гомезийн тухай “сонирхолтой” баримтууд
Уртын дуу

Селена Гомезийн тухай “сонирхолтой” баримтууд

Урлаг Урлаг14/05/2013Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
00e9a22d6e66fa69948dd2b0895116827242482772013-05-14-11-28[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дэлхийн шоубизнесийн ертөнцөд аль хэдийнэ өөрийн гэсэн давтагдашгүй орон зайг бий болгож чадсан Диснейн залуухан од Селена Гомезийн тухай “сонирхолтой” баримтуудаас дэлгэж байна.Түүний тоглосон “Spring Breakers” (2013.03.15 АНУ) кино тун саяхан нээлтээ хийгээд байгаа бөгөөд ололт амжилтаар арвин яваа “сенсаци”-тай одын тухай хэсэгхэн “сонжицгооё”.

 photo fb9db440014f0388e8322b938bd21f3d_zps490c508e.jpg
Селена Гомезийн бүтэн нэрийг Селена Мэри Гомез гэдэг бөгөөд тэрээр ээжийнхээ 16 насанд мэндэлсэн айлын “ганц” охин ажээ.

 photo 5383cb9caf0c043f627e80329c5b5cc6_zpscc1e7484.jpg

Tүүний нэрний Селенаг Латины алдарт “поп” дуучин Селена Куантанилагийн овгоор нэрлэсэн нэр юм байна. Селена нь Грекээр “Сар” гэсэн утгатай гэнэ.

 photo 7ebb6083cf096cb93da84d484f897ae2_zps37ce7c61.jpg
Ээж Мэнди нь жүжигчин байсан ба Далласын театрт ажилладаг байсан нь түүнийг урлагийн хүн болоход багагүй түлхэц болж өгчээ.

 photo 697204b94476842c27af775804bfb752_zps01b5ce17.jpg
Селена Гомез дуу хөгжим, кино урлагийн ажлынхаа хажуугаар НҮБ-ийн Хүүхдийн сангийн “Сайн үйлсийн элч төлөөлөгч”-өөр сонгогдон ажилладаг юм байна. Энэ ч утгаараа хүүхдэд ээлтэй буяны олон арга хэмжээг зохион байгуулсны нэг бол Селенагийн фэн Хана Уан юм. Түүнийг эмнэлэгт эмчлүүлж байхад нь Селена эргэж очжээ.

 photo 995d2e0e4f0b4a8106c7fd7477ae1703_zps5da9a709.jpg

Тэрээр “Alice in Wonderland” / “The Wizard of OZ” хүүхэлдэйн кинонууд болон аймшгийн төрөл жанрын дэлгэцийн бүтээл үзэх дуртай бөгөөд туслах дүрд нь тоглосон “Aftershock” (2013) аймшгийн кино тун удахгүй нээлтээ хийх гэнэ.

 photo 00e9a22d6e66fa69948dd2b089511682_zps35db5234.jpg
Түүний дуртай амттан нь Сникерс бөгөөд дуршлын сонирхолтой нэгэн баримт нь тэрээр нимбэгэн дээр “давс” цацаж идэх дуртай гэнэ.

 photo 8a3b2d19a072548634b96b9bb89cb9a7_zps5d43be31.jpg
“Хип хоп” болон “панк рок” дуу хөгжим сонсох дуртай Селенагийн дуртай хамтлаг нь “Paramore”. Түүний шинэ цомог ирэх зун худалдаанд гарах ба тэрээр “Selena Gomez & The Scene” хамтлаг тарснаас хойшхи бие даасан анхны цомгоо ийн гаргах гэж байгаа юм байна.

 photo 6679d5278acce2dfe65705ad505adbe6_zps0794f373.jpg
Амьтанд маш их хайртай Гомез энд тэндээс олж “аварсан” зургаан ч нохойтой гэнэ.

 photo 799058762a85253677aa50b91da0890b_zps6b558926.jpg
Түүний тоглосон 2011 оны уран бүтээл “Monte Carlo” киног санаж байгаа бол киноны төгсөлтийн хэсэг өрнөдөг зураг авалттай тэр өдөр Селена Гомез бодит амьдрал дээр ахлах сургуулиа төгсөж байсан дурсгалтай мөч тохиожээ.

 photo c86ac9687b5d8270b48941d8f4d182d8_zps925d459e.jpg
Олны анхаарлын төвд хэзээний байсаар ирсэн “Диснейн од” маань аавдаа тусалж “Hooters”-ийн сүлжээ ресторанд зөөгчөөр ажилладаг байсан байна. Түүний төрсөн эцэг нь 5 настайд нь ээжээс нь салж 2006 онд ээж нь Брайн Тийфэйтэй гэр бүл болж байжээ.

 photo daf5cde164572fec24dc444c80f52457_zps4483d5fa.jpg
“Бонус” баримт:
    Хүндэлдэг жүжигчин: Жонни Депп
    Дуртай өнгө “ногоон”
    Дуртай спорт: Хөлбөмбөг & Сагсан бөмбөг
    Түүний “улаан фэн” нэг бүсгүй 2011 онд Селенагийн царайг гуян дээрээ шивүүлж байжээ.
   Харин Жастин Бибертэй хамт байх үеийн сонирхолтой баримт гэвэл тайзан дээр хамт гарсан тоглолтын нэг өдөр Жастин Бибер түүнээс өсгийтэй гутлаа тайлахыг хүсч байжээ. Учир нь Селена Жастинаас хэтэрхий өндөр харагдаад байсан гэнэ

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

К-поп хөгжмийн ертөнцөд тэсрэлт хийгээд буй “Allday project” хамтлаг

15/07/2025

“Хөх саран” уран сайхны кино үзэгчдийн хүртээл болж байна

15/07/2025

Алдарт инфлюнсер Эштон Халл Монголд ирнэ

15/07/2025

Дэлхийн Монголчуудын анхдугаар наадмыг Брюссель хотноо амжилттай зохион байгууллаа

15/07/2025

“Тайга” фестиваль эхэллээ

15/07/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.