Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Монголын урлаг Бродвейн театрт гарах эхлэлийг тавилаа
Нийгэм

Монголын урлаг Бродвейн театрт гарах эхлэлийг тавилаа

Урлаг Урлаг15/05/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
saidaaaa2173420592013-05-15-12-36[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  АНУ-д ажиллаж буй ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл Бродвейн ууган театруудын  нэг Townhall-ын захирал Майкл Прессертэй уулзаж, хамтран ажиллах боломжийн талаар ярилцлаа. Монголын урлагийг Бродвейн театрын тайзнаа гаргах эхлэлийг тавих талаар ярилцжээ.

Тус театрыг таван эмэгтэй 1921 онд хувийн хөрөнгөөрөө байгуулсан бөгөөд эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах зорилготой лекц, уулзалтуудыг зохион байгуулдаг байжээ.
Хожим нь АНУ-ын радио нэвтрүүлгийн түүхэн дэхь хамгийн алдартай ток шоунуудын нэгийг эндээс сонсогчдод хүргэдэг байсан байна.

Харин одоо жилийн дөрвөн улиралд дэлхийн өнцөг булан бүрээс урлагийн төлөөлөгчид ирж тоглолт хийдэг, урлагийн томоохон төв болжээ. “Нью Йоркийн зүрх” болсон Таймс скверт байрлах уг театр нь 1500 хүний суудалтай. Тасалбарын үнэ тухайн тоглолтынхоо хөтөлбөрөөс шалтгаалаад 50-125, түүнээс дээш үнэтэй байдаг юм байна. Театр нь өөрийн гэсэн жүжигчид байхгүй, гадны хамтлаг чуулгуудтай гэрээ хийх зарчмаар хамтран ажилладаг юм байна.  Нэг өдөр тоглолт зохион байгуулахад заал, үйлчилгээний  түрээсэнд 15 000 орчим ам.доллар төлөөд үлдсэн билетын орлогоо өөрсдөө авдаг гэнэ. Харин театрын байнгын орон тооны ажилчид нь тайз засал чимэглэл, техникийн болон цэвэрлэгээний ажилтнууд байдаг байна. АНУ-д жүжигчдийг зөвхөн продакшинууд гэрээгээр авч ажиллуулдаг, театрууд продашинтайгаа гэрээгээр ажилладаг тогтолцоотой аж.

Түүнчлэн тоглолтын хуваариа зургаан сарын өмнө гаргадаг бөгөөд жилд 60 орчим тоглолтыг хүүхдэд зориулдаг аж. Танхим дүүргэлтийн хувьд тоглолтоосоо хамаараад харилцан адилгүй ч дунджаар 80 орчим хувьтай гэсэн үзүүлэлт гардаг гэнэ.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Нийслэлийн “Хаврын баяр” маргаашаас эхэлнэ

31/03/2026
Нийгэм Урлаг

“Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно

24/03/2026
Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Алла Пугачева 77 насны төрсөн өдрөө Кипрт цомхон тэмдэглэлээ

16/04/2026

“Аангийн домог: Сүүлчийн агаарын шидтэн” кино нээлтээ хийхээсээ өмнө олон нийтэд задарлаа

16/04/2026

“Намайг дагуулаад яваач” драмын жүжгийг үзэх ТАВАН шалтгаан

16/04/2026

“Mxrningstar” хамтлаг ирэх сард сонсогчдоо баярлуулна

16/04/2026

39 дэх удаагийн “Номын баяр”-ын тов гарлаа

16/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.