Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Зураач Ч.Хүрэлбаатарын үзэсгэлэн Тайландад нээлтээ хийлээ
Нийгэм

Зураач Ч.Хүрэлбаатарын үзэсгэлэн Тайландад нээлтээ хийлээ

Урлаг Урлаг18/05/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
hurelbaatar-630x4723622994752013-05-18-11-32[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсаас Тайландын Вант Улсад суугаа ЭСЯ-наас МҮХАҮТ, Тайландын Сериндиа галлерей, зарим аж ахуйн нэгж, компаниудын дэмжлэг, оролцоотойгоор Монголын нэрт зураач Ч.Хүрэлбаатарын уран бүтээлийн үзэсгэлэнг энэ сарын 16-нд Бангкок хотын уран зургийн галерейд нээлээ.

Үзэсгэлэнг нээж Монгол Улсаас Тайландын Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ч.Баттөмөр, Сериндиа галерейн дарга С.Шейн, Тайланд дахь МҮХАҮТ-ын төлөөлөгч Л.Батдэлгэр нар үг хэлж, тус улсын төр засгийн байгууллагын төлөөлөл, Бангкок дахь гадаад орны ДТГ-ын тэргүүн нар болон соёл, бизнесийн хүрээний хүмүүс оролцов.

Элчин сайд хэлсэн үгэндээ Ч.Хүрэлбаатарын уран бүтээлийн үзэсгэлэн нь Тайландын Ерөнхий сайд Монголд айлчилсаны дараахан, ирэх оны эхээр болох хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн өмнө зохиогдож буйг онцлоод энэхүү үзэсгэлэнгээр дамжуулан Монгол Улсыг болон манай үндэсний соёл, урлагийг Тайландад танилцуулан сурталчлахад ач холбогдолтойг тэмдэглэв.

Тайландчуудын сонирхлыг ихээр татаж буй уг үзэсгэлэн Бангкок хотноо 6 дугаар сарыг дуустал гарах юм гэж ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсээс мэдээллээ.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёлын элч нарыг томилов

22/11/2026
Нийгэм Урлаг

БҮТЭЭЛЭЭ ХАМГААЛ – ЗОХИОГЧИЙН ЭРХЭЭ МЭДЬЕ, ЭРХЭЭ ХАМГААЛЪЯ

19/11/2026
Нийгэм Урлаг

ФОТО:  Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

10/11/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “MAMA awards 2026”-аас

22/11/2026

Соёлын элч нарыг томилов

22/11/2026

Хүүхдийн драмын жүжгийг 1000 гаруй үзэгчдэд хүргэлээ

22/11/2026

Ээж хайрхан уул түүх, соёлын ул мөрөөрөө онцлог

22/11/2026

Пирс Броснан Роберт Паттинсонд “Жеймс Бондын гэр бүлд тавтай морил, чи гайхалтай байх болно” гэв

21/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.