Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Усны гудамж” олон ангит үзэгчдэд хүрч эхэллээ
Нийгэм

“Усны гудамж” олон ангит үзэгчдэд хүрч эхэллээ

Урлаг Урлаг21/05/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
0ed55294cd93df84big307108972013-05-21-09-31[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Монголын телевизүүд гадаадын сериалуудаар цагаа нөхөж үзэгчдийн тархийг угаасаар л байгаа энэ цаг үед, дээрхи тархи угаалтыг зогсоохоор монголын киноны уран бүтээлчид нилээдгүй киног бүтээсээр байгаа билээ. Тэдгээр уран бүтээлүүдийн үргэлжлэл болж “N Entertainment”-ийн бүтээсэн “Усны гудамж” телевизийн олон ангит кино өчигдрөөс эхлэн гарч эхэллээ.

Тус кино өдөр бүр 21.00 цагаас “MN-25” телевизээр, 22.00 цагт “Royal HD” телевизээр, 23.00 цагаас “SBN” телевизээр үзэгчдэд хүрэх бөгөөд   барууны олон ангит киноноос сэдэвлэсэн уг бүтээл нь таван гэр бүлийн амьдралыг харуулах аж. Уг киноны зохиолыг кино зохиолч Д.Төрмөнх бичиж, “Сэмүүн” студийн захирал Б.Баяр найруулан, ерөнхий найруулагчаар Н.Элдэв-Очир ажиллажээ. “Усны гудамж” олон ангит бүтээлд Монгол орны улс төрийн амьдрал, түүхэн хүмүүсийн намтрыг судалж, монгол ахуйгаа түлхүү харуулахын зэрэгцээ өнөөгийн нийгэмд болж буй олон асуудлыг тусгахыг зорьсон байна.

Киноны гол дүрд Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, жүжигчин Д.Бямбацогт нарын уран бүтээлчид тогложээ. Эхний удаад 30 ангитай уг бүтээлийг дэлгэцнээ гаргахаар төлөвлөж  байгаа ч цаашид Европын сериал шиг цуврал хийх зорилготой байгаагаа кино багийнхан онцлолж байгаа юм.

Та бүхнийг урлагийн тэнгэр ивээг…
www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Ц.Шинэцэцэг “Чамайг тэвэрье” номоо уншигчдын гарт хүргэлээ

27/08/2026
Нийгэм Урлаг

Нийтийн номын санд ном хандивлажээ

24/08/2026
Нийгэм Урлаг

ФОТО: НҮБ болон Монгол Улсын далбааг COP17-гийн талбайд мандууллаа

17/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Г.Эрдэнэчимэг төрсөн өдрөөрөө 100 хүүхдэд хичээлийн хэрэгсэл, хувцас бэлэглэжээ

29/08/2026

Гон Хё Жиний тоглосон “A Bona Fide Killer” цуврал үзэгчдийг байлдан дагуулж байна

29/08/2026

Жүжигчин Эллиотт Гулд 88 нас хүрлээ

29/08/2026

Улсын хүүхэд залуучуудын театр намар цагийн нээлтээ “18 дахь хаврын хайр” драмын жүжгээр хийнэ

29/08/2026

Дэлхийн дахиныг байлдан дагуулсан “No Other Choice” киноны эх роман “Сүх” нэртэйгээр Монголын уншигчдад хүрч байна

29/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.