Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Манай оронд “Америкийн бүжгийн одод” тоглолтоо хийнэ
Нийгэм

Манай оронд “Америкийн бүжгийн одод” тоглолтоо хийнэ

Урлаг Урлаг23/05/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
a08fbc76ae30142eoriginal8535462812013-05-22-12-57[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын Урлагийн зөвлөл нь дэлхийн шилдэг урлагийн бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэхээр болжээ. Тодруулбал, Дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа ирэх зургадугаар сарын 13, 14-ны өдрүүдэд дэлхийд алдартай Нью-Йоркын балетын компанийн найман гоцлол бүжигчдээс бүрдсэн “Америкийн бүжгийн одод” тоглолт тоглогдохоор болсон байна.

Нью-Йоркийн балетын компаний тухай товч танилцуулахад, Жорж Валленчинэ болон Линколин Кристэйн нар компанийг 1948 онд байгуулсан аж. Тус компани нь 90 бүжигчид, 66 хөгжимчдийн бүрэлдэхүүн бүхий симфони найрал хөгжимтэй бөгөөд урын сандаа 150 гаруй бүжгийн жүжигтэй Америкийн хамгийн том бүжгийн компани юм. Нью-Йоркийн балетын компани нь Дарин Аронофскигийн бүтээл 2011 оны Оскарын наадмын таван номинацын эзэн “Хар Хун” уран сайхны киноны бүжгийн компанаар сонгогдон, дэлхийн үзэгчдэд Жорж Валленчинийн найруулсан “Хунт Нуур” бүжгийн жүжгээрээ танигдсан билээ.

Энэхүү алдарт компанийн гоцлол найман бүжигчдээс бүрдсэн тоглолтын хөтөлбөрт Жорж Валленчинийн шилдэг бүтээлүүд багтсан бөгөөд тоглолтын онцлох бүтээлээр “Хунт Нуур” бүжгийн жүжгийн “Хар хун” болон “Цагаан хун”-гийн хэсгээс Монголын үзэгчдэд хүргэх гэж буйгаараа онцлог. Тоглолтын хөгжмийг ДБЭТ-ын симфони найрал хөгжим болон “Арга Билэг” этно жааз хамтлаг хөгжимдөх аж.

“Америкийн бүжгийн одод” тоглолтыг ДБЭТ болон “Саунд оф Монголиа” хамтран зохион байгуулж, ерөнхий ивээн тэтгэгчээр Монре Даатгал, ивээн тэтгэгчээр “Хас” банк, АНУ-ын ЭСЯ, “Мон Эм Импекс” ХК, “Төгөлдөр” сан болон ноён С.Рагчаа нар дэмжин ажиллаж байгаа юм байна.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026
Нийгэм Урлаг

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Scary Movie” киноны Ghostface дүр насанд хүрэгчдийн “OnlyFans” платформд хуудастай болжээ

23/07/2026

Жүжигчин Том Хиддлстоныг “Ичмээр жүжиглэлттэй” гэв

23/07/2026

Италийн алдарт жүжигчин Орнелла Мути ОХУ-ын иргэншил авахаар зэхэж байна

23/07/2026

“Blackpink”-ийн Лиса өөрийн амьдрал, карьерын түүхээ өгүүлэх “Always Lalisa” баримтат киногоо Торонтогийн олон улсын кино наадамд толилуулна

23/07/2026

“The Odyssey” кино үзэгчдэд эх зохиолыг дахин унших сэдэл өгч байна

23/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.