Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Өнөөдөр Фатима Хадуева Монголчуудын ирээдүйг зөгнөнө
Дуу хөгжим

Өнөөдөр Фатима Хадуева Монголчуудын ирээдүйг зөгнөнө

Урлаг Урлаг22/05/2013Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
ef7c8cc8d61477a9big239180152013-05-22-16-50[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  “Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийн шилдэг финалын оролцогч Фатима Хадуева өнөөдөр сэтгүүлчидтэй уулзаж мэдээлэл өглөө. Тэрбээр Монголын сүсэгтэн олонтой уулзаж, лекц унших аж.

Энэхүү уулзалтыг “Их халуун сэтгэл” ТББ, “Хасmedia” агентлаг, “Тэнгэрлэг буянтан сан” хамтран зохион байгуулж байгаа юм байна. Лекц өнөөдөр 19:00 цагаас “Улаанбаатар” ресторанд болох аж. Лекцийн билетийг шившлэгтэй түлхүүрийн оосор, үнэт чулуу дагалдах ажээ. Түүнчлэн зөн билэгч 2013 он болон ирэх онд монголчуудын хувьд ямар жил байх болон төөрөг зурлага хэрхэн байхыг талаар мэдээллийг өгөх юм байна.

200 хүн оролцох боломжтой уг лекцийн тасалбарын үнэ 100 ам.доллар бөгөөд хүрэлцэн ирсэн зочдоос нэг азтанг шалгаруулан 15 минут уулзах боломжийг олгох юм. Харин маргааш Төв аймгийн Батсүмэр сумын асрамжийн газрын ахмадуудтай уулзаж өөрийн шившлэг бүхий чулуугаа бэлэглэх гэнэ.

Фатима уулзалтад ирэхдээ  монголчуудыг хүндэтгэж монгол дээлээр гоёсон байв.  Ингээд түүнтэй хийсэн ярилцлагын хэсгээс хүргэж байна.

-Монголд ирээд төрсөн анхны сэтгэгдэлээсээ хуваалцахгүй юу?

-Би танай оронд  могой жилийн могой сарын могой цагт ирлээ . Энд  ирсэнээ зөв цагт нь зөв газарт байна гэж ойлгож байгаа.  Монголын үндэсний хувцас надад маш их таалагдлаа. Монголын ард түмэн бол агуу түүхт ард түмэн.  Одоогийн байдлаар Монголын ард түмэн ямар нэгэн шийдвэрийг хүлээсэн байдалтай байна. Аливаа улс орны ард түмэн шийдвэрийг хамтаараа гаргадаг. Юу хэлээд байна  вэ гэхээр ард түмэн өөрчлөлтийг хүсдэг үү, амьдрал нь дээшлэхийг хүсдэг үү  аль эсвэл хуучнаараа л амьдрахыг хүсч байна уу, ямар хүндрэл байна  вэ гэдгийг гагцхүү шийдвэрээр л  илэрхийлж болдог.  

-Зөн билэгийн далд авъяастай гэдгээ хэдэн настай байхдаа мэдэрч эхлэв?

-Ер нь  санамсаргүйгээр бүх процесс болсон.  Нэг л өдөр би бидний орчин тойронд байгаа байгаль дэлхий, хүн төрөлхтнийг арай өөр өнцгөөс ойлгож, мэдэрч эхэлсэн. Таван настай байхаас л ийм  мэдрэмж төрсөн. Маш удаан хугацаанд өөрийнхөө далд авъяасыг  хөгжүүлсэн. Эхний ээлжинд дурсамжуудыг сэргээж,  мэдлэг боловсрол хуримтлуулж, өөрийгөө хөгжүүлэхэд анхаарал тавьсан даа.

-Могой жилийн онцлог юу бол?

-2013 он бол могой жил.  Өнгөрсөн гуравдугаар сарын 21-нээс өмнө могой жилийн нээлт байдаг. Энэ сараас эхлэн энерги идэвхждэг үе эхэлдэг. Энэ жилийн хувьд ялангуяа  анагаах, эмнэлгийн салбарт хэд хэдэн  дэвшил гарах болно.  Могой чинь  өөрөө анагаахын салбарын бэлгэ тэмдэг болж явдаг амьтан гэдгийг монголчууд сайн мэддэг байх. Урьд нь эмчлэгдэх боломжгүй байсан олон төрлийн өвчнүүдийн эмчлэгдэх, илаарших  арга зам нь энэхүү могой жилд хурдацтай нээгдэнэ. Түүнчлэн генетикийн салбарт нилээд олон нээлтүүд хийгдэнэ. Энэ жил монголчуудын хувьд ихээхэн дэвшил, хөгжлийн жил болно.

Үргэлжлэлийг энд дарж үзнэ үү.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

“Эгшиг дууны дууриалт жүжиг” хэмээх бодрол

08/12/2025
Дуу хөгжим Урлаг

“Deftones” хамтлаг “Revolver Awards 2025”-ийн оны шилдэг уран бүтээлч болжээ

05/12/2025
Дуу хөгжим Урлаг

Дуучин Hwasa-гийн “Good goodbye” дуу 58 сая үзэлтийг давлаа

05/12/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Netflix” компани “Warner Bros. Discovery”-г худалдан авна

08/12/2025

Луврын музейд ус алдсаны улмаас түүхэн номууд сүйджээ

08/12/2025

“Moon dance” хамтлагийнхан стандарт бүжгийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

08/12/2025

“Born Retro Vol.3” цомог Хятадын платформуудаар цацагдаж эхэллээ

08/12/2025

Ма Дун Сог, Лиса, И Жин Уг нар “Netflix”-ийн кинонд тоглоно

08/12/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.