“Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийн шилдэг финалын оролцогч Фатима Хадуева өнөөдөр сэтгүүлчидтэй уулзаж мэдээлэл өглөө. Тэрбээр Монголын сүсэгтэн олонтой уулзаж, лекц унших аж.
Энэхүү уулзалтыг “Их халуун сэтгэл” ТББ, “Хасmedia” агентлаг, “Тэнгэрлэг буянтан сан” хамтран зохион байгуулж байгаа юм байна. Лекц өнөөдөр 19:00 цагаас “Улаанбаатар” ресторанд болох аж. Лекцийн билетийг шившлэгтэй түлхүүрийн оосор, үнэт чулуу дагалдах ажээ. Түүнчлэн зөн билэгч 2013 он болон ирэх онд монголчуудын хувьд ямар жил байх болон төөрөг зурлага хэрхэн байхыг талаар мэдээллийг өгөх юм байна.
200 хүн оролцох боломжтой уг лекцийн тасалбарын үнэ 100 ам.доллар бөгөөд хүрэлцэн ирсэн зочдоос нэг азтанг шалгаруулан 15 минут уулзах боломжийг олгох юм. Харин маргааш Төв аймгийн Батсүмэр сумын асрамжийн газрын ахмадуудтай уулзаж өөрийн шившлэг бүхий чулуугаа бэлэглэх гэнэ.
Фатима уулзалтад ирэхдээ монголчуудыг хүндэтгэж монгол дээлээр гоёсон байв. Ингээд түүнтэй хийсэн ярилцлагын хэсгээс хүргэж байна.
-Монголд ирээд төрсөн анхны сэтгэгдэлээсээ хуваалцахгүй юу?
-Би танай оронд могой жилийн могой сарын могой цагт ирлээ . Энд ирсэнээ зөв цагт нь зөв газарт байна гэж ойлгож байгаа. Монголын үндэсний хувцас надад маш их таалагдлаа. Монголын ард түмэн бол агуу түүхт ард түмэн. Одоогийн байдлаар Монголын ард түмэн ямар нэгэн шийдвэрийг хүлээсэн байдалтай байна. Аливаа улс орны ард түмэн шийдвэрийг хамтаараа гаргадаг. Юу хэлээд байна вэ гэхээр ард түмэн өөрчлөлтийг хүсдэг үү, амьдрал нь дээшлэхийг хүсдэг үү аль эсвэл хуучнаараа л амьдрахыг хүсч байна уу, ямар хүндрэл байна вэ гэдгийг гагцхүү шийдвэрээр л илэрхийлж болдог.
-Зөн билэгийн далд авъяастай гэдгээ хэдэн настай байхдаа мэдэрч эхлэв?
-Ер нь санамсаргүйгээр бүх процесс болсон. Нэг л өдөр би бидний орчин тойронд байгаа байгаль дэлхий, хүн төрөлхтнийг арай өөр өнцгөөс ойлгож, мэдэрч эхэлсэн. Таван настай байхаас л ийм мэдрэмж төрсөн. Маш удаан хугацаанд өөрийнхөө далд авъяасыг хөгжүүлсэн. Эхний ээлжинд дурсамжуудыг сэргээж, мэдлэг боловсрол хуримтлуулж, өөрийгөө хөгжүүлэхэд анхаарал тавьсан даа.
-Могой жилийн онцлог юу бол?
-2013 он бол могой жил. Өнгөрсөн гуравдугаар сарын 21-нээс өмнө могой жилийн нээлт байдаг. Энэ сараас эхлэн энерги идэвхждэг үе эхэлдэг. Энэ жилийн хувьд ялангуяа анагаах, эмнэлгийн салбарт хэд хэдэн дэвшил гарах болно. Могой чинь өөрөө анагаахын салбарын бэлгэ тэмдэг болж явдаг амьтан гэдгийг монголчууд сайн мэддэг байх. Урьд нь эмчлэгдэх боломжгүй байсан олон төрлийн өвчнүүдийн эмчлэгдэх, илаарших арга зам нь энэхүү могой жилд хурдацтай нээгдэнэ. Түүнчлэн генетикийн салбарт нилээд олон нээлтүүд хийгдэнэ. Энэ жил монголчуудын хувьд ихээхэн дэвшил, хөгжлийн жил болно.
Үргэлжлэлийг энд дарж үзнэ үү.
www.URLAG.mn