Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»Д.Болд: Шантраад зугтаагаад явсан бол өнөөдрийн “Камертон” хамтлаг байхгүй байсан
Үндэсний хөгжим

Д.Болд: Шантраад зугтаагаад явсан бол өнөөдрийн “Камертон” хамтлаг байхгүй байсан

Урлаг Урлаг23/05/2013Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
_11036112112013-05-23-08-45[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Блиц
Хобби: Спортоор хичээллэх
Дуртай өнгө: Тод өнгөнүүд
Хайртай амьтан: Амьтны зулзага бүхэн хөөрхөн
Дуртай амттан: Амттай санагдвал бүгдээрээ гоё
Та хэр үрэлгэн бэ: Ер нь харамч зангүй шүү
Эрхэмлэдэг зан чанар: Шулуун шударга
Сонголт гэж юу вэ: Зөв алхам

Энэ жил “Камертон” хамтлагийн 18 насны ой тохиож байна. Хамтлагийн ахлагч, Төрийн соёрхолт дуучин Д.Болдтой ярилцлаа.

-Энэ жил танай хамтлагийн 18 насны ой тохиож байгаа. Төрсөн өдрөө хэрхэн тэмдэглэх вэ?
-Цаг хугацаа хурдан өнгөрсөн байна шүү. 18 жил нэг л мэдэхэд өнгөрчихөж. Бид одоогоор хамтлагийн цомгийн ажил дээр ажиллаж байна. Мөн тоглолт хийх төлөвлөгөөтэй байгаа. Харин зургадугаар сарын 24-ндөө хийх үү, хэзээ хийх вэ гэдгээ хараахан сонгож амжаагүй явна.

Учир нь энэ зун маш олон хамтлаг, дуучид тоглолтоо хийхээр төлөвлөж байгаа юм билээ. Гэхдээ хамтлагийнхаа үнэнч фенүүддээ заавал гайхалтай тоглолтоороо бэлэг барина гэдгээ хэлмээр байна.

-Хүнээр бодвол эрийн цээнд хүрч байгаа үе. Хамтлагийн хувьд цаашдын уран бүтээлийн төлөвлөгөө бий юу?
-Бидний уран бүтээл зогсоогүй, цаашдаа ч үргэлжилнэ. Хийх, бүтээх олон зүйл бидний өмнө байгаа. Хамтлагийн шинэ уран бүтээлээс гадна өөрсдийн уран бүтээлээрээ сонсогчидтойгоо уулзсаар байх болно.

-18 жилийн өмнөх үедээ эргээд очвол юуг дурсах вэ?
-Үнэхээр гайхалтай үе шүү. Хөгжимд дурласан, хөгжмийг хайрласан, хөгжмийг мэдрэхийг хүссэн дөрвөн хүүхэд хамтлаг байгуулахаар зориглосон. Мэдэхгүй, чадахгүй, шантармаар үе зөндөө л тохиосон. Тэр бүрт шантраад зугтаагаад явсан бол өнөөдрийн “Камертон” хамтлаг байхгүй байсан.

-Танай хамтлагийг зангидаж өгсөн хамгийн гол хүчин зүйл юу байв?
-Нөхөрлөл байсан юм. Бид үнэхээр сайн найзууд. Амьдралын жаргал, зовлон, сайн, муу ямар ч үед нэг нэгэндээ түшиг, тулгуур болсоор ирсэн. Хэн нэгнээ орхиж, нөхөрлөлөөсөө урваж үзээгүй. Хамтлаг оршин тогтнохын гол үндэс нь нөхөрлөл шүү дээ. Эхлээд сайн найз байж, дараа нь сайн хамтлаг болдог гэж би боддог. Бид энэ зарчмыг л баримталж ирсэн.

-Хааяа маргалдах асуудал гарна биз. Хамгийн эхэнд хэн нь буулт хийдэг байв?
-Дандаа эвтэй найртай байсан гэвэл худлаа болох байх. Уран бүтээлээс болж, санаа бодол нийлэхгүй маргалдах асуудал гаралгүй л яахав. Тэр үед аливаа зүйлийг хэрүүл маргаанаар биш, эвээр ярилцаж шийдэхийг хүсдэг байсан. Нэг нэгнээ хүлээцтэй сонсож, зөв буруугаа ярилцах нь л хамгийн зөв алхам байсан гэж боддог.

-Манайд шинэ залуу хамтлагууд олноор төрж байна. Тэдний тухай ямар бодолтой явдаг вэ?
-Авъяастай, чадалтай залуус гарч ирж байгаад баярладаг. Гэхдээ цэвэр урлагийн төлөө яваарай гэж захимаар байна. Урлагаар шоу хийж болохгүй шүү дээ. Урлаг цэвэрхэн байх хэрэгтэй.

-Хамтлагийнхаа хамгийн хамгийнаас нэрлээч?
-Хамгийн уяхан нь манай Ганаа, хамгийн зөрүүд нь Эба, хамгийн нямбай нь Мээдээ.

-Таны хувьд?
-Өөрийгөө хэлж мэдэхгүй юм. Манай хамтлагийнхнаас асуусан нь дээр байх.

-Сүүлийн үеийн уран бүтээлээр чинь яриагаа үргэлжлүүлье?
-Продюсерийн ажилд анхаарлаа хандуулж байна. Б.Сарантуяа эгчийн шинэ цомгийн ажил болон “Гурван охин” хамтлагтай хамтарч байна. Мөн “Камертон” шоуны ялагч залуусаа дэмжих гээд завгүй л явна.

-Дуучин хүн продюсерийн ажил хийх болсон шалтгаан нь юу байв?
-Манай хамтлаг хөгжмийн ертөнцөд тодорхой байр суурь эзэлсээр ирсэн. Цаг хугацаа өнгөрөх тусам нийгэм, урлаг өөрчлөгдөж, шинэ залуу уран бүтээлчид гарч ирэх нь жам. Бид ч ялгаагүй анх хамтлагаа байгуулаад хаашаа, ямар замналаар явахаа мэдэхг үй жаахан хүүхдүүд байж үзсэн. Өөрсдөө багаас нь эхэлсэн болохоор залуу уран бүтээлчдээ дэмжиж, урам өгөхийг хүссэн юм.

-Танай “B” продакшн авъяаслаг уран бүтээлчдийг олж нь нээдэг. Харин “жигүүр” нь ургаад гүйцэхээрээ танай продакшнаас холдоод байна уу даа?
-Бид урлагт хайртай, урлагийг ойлгодог, авъяастай, дуулах чин хүсэлтэй залуусыг зөвхөн дэмжиж ажилладаг. Манайхаас Б.Эгшиглэн, BX зэрэг чадалтай дуучид төрсөн. Одоо ч манай продакшны дуучид уран бүтээлээ хийсээр л байна. Манай харьяаллын дуучин шүү гээд уран бүтээлд нь хязгаар тавьдаггүй.

-“Монгол поп” урсгал, цомгийн тухайд?
-Арай шинэлэг, содон зүйл хийхийг хүссэн. Санасандаа ч хүрлээ. Цомог маань амжилттай бүтсэн. Эхэндээ “Монгол поп” урсгалын төлөө ганцаараа хөдөлмөрлөж байсан бол одоо залуу уран бүтээлчид маань дэмжиж байна.

-Таван жилийн дараа энэ урсгал ямар хэмжээнд хүрч хөгжих бол?
-Тодорхой хэмжээний уран бүтээлчид энэ урсгалаар тууштай уран бүтээл хийх байх. Үүний тулд би одоо л хөдөлмөрл өж, залуу уран бүтээлчдэдээ ойлгуулж, мэдр үүлэх хэрэгтэй.

-Зав гарвал юу хийдэг вэ?
-Аль болох гэр бүлтэйгээ байхыг хүсдэг. Хүүхдүүддээ цаг гаргаж, хамтдаа зугаалж, тоглож, хичээлийг нь хийлгэж өнжихийг илүүд үздэг.

-Тэгвэл их сайн аав байх нь ээ?
-Сайн аав байхын төлөө хичээж л явна. Энэ чинь миний үүрэг шүү дээ. Бид одоо жаахан хүүхэд биш, гэр бүлээ авч явах, үр хүүхдээ эрдэм мэдлэгтэй, зөв хүмүүжилтэй өсгөх зэрэг олон асуудал нуруун дээр минь ирээд байна.

 Ч.Гантулга

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025

Улсын хүүхэлдэйн театрын тавдугаар сарын хуваарийг хүргэж байна

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.