Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Соёлын биет бус өвийг хамгаалах сургалт үргэлжилсээр
Нийгэм

Соёлын биет бус өвийг хамгаалах сургалт үргэлжилсээр

Урлаг Урлаг23/05/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
71fdb76901846b9dbig4187812502013-05-23-11-29[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  “Хамт олонд түшиглэсэн соёлын биет бус өвийн бүртгэл”  хэмээх үндэсний долоо хоногийн сургалт энэ сарын 22-нд  буюу өчигдрөөс эхлэн ШУТИС-ийн Online хурлын танхимд эхэллээ. Энэхүү сургалтыг Японы итгэлцлийн сангийн дэмжлэгээр Соёл, спорт, аялал жуулчлалын яам, түүний харъяа Соёлын өвийн төв, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс хамтран зохион байгуулж байгаа юм.

Тус арга хэмжээнд ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссын ЕНБДГ. Жаргалсайхан, Япон улсаас Монгол улсад суугаа Элчин сайд Эрхэмсэг ноён Шимизу Taкeнoри, ССАЖЯ-ны Соёл урлагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар Соёлын өвийн хэлтсийн дарга Ц.Цэндсүрэн, ЮНЕСКО-гийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын соёлын хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн хатагтай Биатрис Калдун, ЮНЕСКО-гийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын соёлын төсөл хариуцсан мэргэжилтэн ноён Жульен Гленат, ЮНЕСКО-ийн Парис дахь төвийн төлөөлөгч хатагтай Барбара Торглер, олон улсын ажиглагчаар Хятадын урлагийн Академийн урлаг утга зохиолын онолын профессор ноён Чен Фейлон, ЮНЕСКО-гийн Ази-Номхон далайн бүсийн Соёлын биет бус өвийн олон улсын сургалтын төвийн судлаач хатагтай Ян Най, туслах судлаач хатагтай Шу Мингжи нар оролцож байгаа аж.

Түүнчлэн сургалтыг Токио дахь Бодлого судлалын үндэсний хүрээлэнгийн профессор хатагтай Норико Айкава, Сингапур улс дахь Милоу студийн Өвийн төсөл ба харилцаа холбооны хэлтсийн дарга хатагтай Сюзанн Ог нарын олон улсын экспертүүд удирдан явуулна. Сургалт энэ сарын 28-ныг хүртэл үргэлжилнэ.

Та бүхнийг урлагийн тэнгэр ивээг…
www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026
Нийгэм Урлаг

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Scary Movie” киноны Ghostface дүр насанд хүрэгчдийн “OnlyFans” платформд хуудастай болжээ

23/07/2026

Жүжигчин Том Хиддлстоныг “Ичмээр жүжиглэлттэй” гэв

23/07/2026

Италийн алдарт жүжигчин Орнелла Мути ОХУ-ын иргэншил авахаар зэхэж байна

23/07/2026

“Blackpink”-ийн Лиса өөрийн амьдрал, карьерын түүхээ өгүүлэх “Always Lalisa” баримтат киногоо Торонтогийн олон улсын кино наадамд толилуулна

23/07/2026

“The Odyssey” кино үзэгчдэд эх зохиолыг дахин унших сэдэл өгч байна

23/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.