Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Хөрш гурав” циркийн тоглолт тоглогдоход бэлэн болжээ
Нийгэм

“Хөрш гурав” циркийн тоглолт тоглогдоход бэлэн болжээ

Урлаг Урлаг24/05/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
acca171b674e4257big7618124042013-05-23-15-19[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Эх үрсийн баярт зориулж “Шинэ цирк” төвөөс Хятадын циркийн жүжигчид, Москвагийн циркийн сургуультай амьтдыг жүжигчдийнх нь хамт урин энэ сарын 25-аас зургадугаар сарын 3-ыг хүртэл “Хөрш гурав” нэртэй тоглолт хийхээр болсон талаар зохион байгуулагчид өнөөдөр мэдээлэл хийлээ.

Хоёр цагийн хугацаанд тоглогдох үзүүлбэрүүдийн дийлэнхийг Оросын сургуультай амьтдын үзүүлбэр эзлэх юм. Тус улсын таван баавгай, нэг чоно, гурван нохой, 20 гаруй галуу, хоёр сармагчин, тахиа гээд 40 гаруй сургуультай амьтан ирнэ. Сибирийн хүрэн болоод Канадаас авчирч сургасан том баавгайнууд хоёр хөл дээрээ зогсохоор гурван метр өндөр болдог гэнэ.

Тэд хоёр хөл дээрээ зогсоно, дугуй унана, бүжиглэнэ, нарийхан утсан дээр зогсоно. Харин галуунуудын хувьд гулгаж, саадтай төмөр дээгүүр харайж, сургуультай морьдын үзүүлбэрийг дуурайн хийж олныг баясгах юм байна.  Оросын циркийн сургуультай сармагчин, тахианууд ч үзэгчдийг уйдаахгүй гэнэ.
 


“Хөрш гурав” тоглолт Улаанбаатар хотноо тоглогдож дуусаад Дархан Эрдэнэт хотуудаар тоглогдох төлөвлөгөөтэй байгаа аж.
Билетийн хувьд хүүхэд /0-4 наснаас дээш/-10.000₮, том хүн-15.000₮, VIP суудал-30.000₮ бөгөөд циркийн кассаар болон “Ачлал” их дэлгүүрийн урд байрлах явуулын кассаар худалдаалж байгаа юм.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Илон Маск дэлхийн түүхэнд хамгийн их татвар төлжээ

08/05/2026

“Single’s Inferno 4” шоуны оролцогч Гүг Дун У сургуулийн дээрэлхэлтийн ноцтой хэрэгт нэр холбогдов

08/05/2026

“Lexus” брэндийн анхны гурван эгнээ суудалтай цахилгаан автомашиныг “Toyota” танилцуулжээ

08/05/2026

ФОТО: Хар цагаан зургийн уралдааны шилдэг 23 бүтээл

08/05/2026

Анжелина Жоли АНУ-аас нүүнэ

08/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.