Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Монголын кино урлагийн шинэчлэлийн форум өнөөдөр болно
Уртын дуу

Монголын кино урлагийн шинэчлэлийн форум өнөөдөр болно

Урлаг Урлаг24/05/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Snapshot_2013-05-23_1839222024310132013-05-24-09-39[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Монголын Кино Урлагийн Зөвлөлөөс санаачлан "Cinema of Sound " ХХК,  Монгол кино HD төсөлтэй хамтран, МУ-ын Ерөнхий Сайдын ивээл дор кино урлагийн салбарын анхдугаар форумыг өнөөдөр 11 цагаас Төрийн Ордны их танхимд зохион байгуулах гэж байна. Тус форумд ССАЖЯам, Төрийн өмчийн хороо, Оюуны өмчийн газар, Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газар, Монголын Урлагийн Ажилтны Холбоо, Монгол кино-HD төсөл, Монгол улсад суугаа гадаад орны ЭСЯ-дын Соёлын харилцааны атташе нар, Телевизүүд болон тевизийн кино албадууд, Хэвлэл мэдээллийн байгууллагууд оролцох аж.

Уг форумын төлөөлөгчдөөр үе үеийн кино уран бүтээлчид, Тайз, дэлгэцийн жүжигчид, Зохиолч, судлаач, шүүмжлэгчид, Хөгжмийн зохиолчид, МОКУЗ-ын мэргэжлийн холбоодууд, Киноны салбарт үйл ажиллагаа явуулдаг ТББ-ууд, Кино театруудын удирдлагууд, Кино Урлагийн Сургуулидын удирдлагууд, Хөдөө орон нутгийн кино театруудын төлөөллүүд, Видео прокат, CD, DVD борлуулагчид, Кино компани, студи, продакшнууд тус тус оролцох юм байна.

 Анхдугаар форумд Монголын кино урлагийн ололт амжилт, алдаа, оноо, кино урлагийг хэрхэн хөгжүүлэх, жүжигчний ур чадвар зэрэг сэдвийг онцолж, илтгэл тавигдах юм байна. Дашрамд дуулгахад, ССАЖЯ-наас Монголын кино урлагт хамаарахн хуулийг ирэх намрын чуулганд өргөн барихаар баг гарган ажиллаж байгаа гэнэ.

Ингээд та бүхэндээ монголын кино урлагийн шинэчлэлийн форумын хөтөлбөрийг танилцуулаж байна.

НЭГДҮГЭЭР ХЭСЭГ
11.00: НЭЭЛТ- Морин хуурын чуулга “МАНДУХАЙ ЦЭЦЭН ХАТАН”
11.20: МУ-ын Ерөнхий Сайд  Н.АЛТАНХУЯГ үг хэлнэ.
11.30: Соёл, Спорт, Аялал Жуулчлалын Сайд Ц.ОЮУНГЭРЭЛ үг хэлнэ.
11.40: МОКУЗ-ийн Тэргүүн Д.НЯМДОРЖ үг хэлнэ.
11.50: Н.ЖИГЖИДСҮРЭН “Шинэ Соёлын Төв-МОНГОЛЫН СҮЛЖЭЭ КИНО ТЕАТР” танилцуулга
12.05: Г.БАДАМРАГЧАА – “КИНО УРЛАГИЙН ШИНЭЧЛЭЛИЙН БОДЛОГО”  илтгэл.
12.20: Д.ЗОЛБАЯР – “КИНОНЫ ТЕХНИК ТЕХНОЛОГИЙН ШИНЭЧЛЭЛ” илтгэл.
12.35: Монгол кино “HD” төсөл, Үндэсний Архивын Ерөнхий Газар  “ЭРЭЛЧИН” баримтат кино
13.05: ӨДРИЙН ХООЛ /завсарлага 55 минут/
14.00: Орлон Тоглогчдын Гильдийн ТэргүүнЛ.АЛДАР –:“ЕВРОПЫН ХОЛБООНЫ ОРНУУДЫН КИНО УРАН БҮТЭЭЛЧИДТЭЙ ХИЙХ ХАМТЫН АЖИЛЛАГАА” илтгэл
14.15: ССАЖЯ-НЫ СУБХЗГазрын Дарга Н.ОРГИЛ “КИНОНЫ ТУХАЙ ХУУЛЬ” мэдээлэл хийнэ

ХОЁРДУГААР ХЭСЭГ
14.30: “ЧӨЛӨӨТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ”
17.00: ХААЛТЫН АРГА ХЭМЖЭЭ дэлхийн шилдэг киноны хөгжмөөр төгсөнө.


Монголын кино урлагийн шинэчлэлийн форумын албан ёсны онлайн түгээгч www.URLAG.mn сайт
Та бүхнийг урлагийн тэнгэр ивээг…

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Австрийн удирдаач, төгөлдөр хуурч, Маттиас Флецыбергер тавдугаар сарын 25-нд Монголд тоглолтоо хийнэ

21/05/2025

Өнөөдөр жүжигчин О.Тэмүүжингийн төрсөн өдөр

21/05/2025

Дензель Вашингтон Каннын кино наадмын хүндэтгэлийн шагнал хүртлээ

21/05/2025

“Хот ба түүний хийсгэлэн хана” роман уншигчдад хүрч байна

21/05/2025

Хүүхдийн баяраар таны хүүхдэд санал болгох үзвэрүүд

21/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.